• 7 сарын 19, Бямба
Уншиж байна ...

Монголын эмэгтэй теннисчид “Billie Jean King Cup” тэмцээнд түүхэн амжилт гаргалаа

ikon.mn
2025 оны 6 сарын 23
IKON.MN
Зураг зураг

Малайз улсад зохиогдсон “Billie Jean King Cup” эмэгтэйчүүдийн багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Ази тивийн II группийн аварга шалгаруулах шатанд Монгол Улсын шигшээ баг амжилттай оролцож, түрүүлэн Ази тивийн I группт дэвших эрхээ авч, түүхэн амжилтын эзэд боллоо.

Манай баг тэмцээний явцад “Малайз”, “Сингапур”, “Марина” арлын багуудыг дараалан хожиж, хэсгээ тэргүүлсэн бөгөөд “Play-Off” шатанд Филиппиний багийг ялснаар аваргын “Алтан” медалийн эзэн боллоо.

Монголын эмэгтэй теннисчдийн энэхүү бахархам амжилт нь улсынхаа спортын түүхэнд шинэ хуудсыг нээж байгаа бөгөөд ирэх жил Ази тивийн I группт өрсөлдөх эрхтэй болсон нь манай тамирчдын ур чадвар, тууштай хөдөлмөрийн тод илрэл юм.

зураг
 
зураг
 

Мөн энэ амжилтад үнэтэй хувь нэмэр оруулсан “Макс Групп”, “Тэнгэрийн хишиг”, “Алтан тариа” компанийн удирдлагууд, Монголын теннисийн спортод хөрөнгө, сэтгэлээ зориулан тууштай дэмжиж ирсэн Ээрмэл ХХК-ийн захирал Н.Мөнхжаргал болон бүх ивээн тэтгэгчид, теннис сонирхогч, дэмжигч нийт хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Эх орныхоо нэрийг олон улсад өндөрт өргөсөн алтан медальт тамирчдадаа цаашдын спортын замнал болон амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

зураг
 

Монголын Теннисний Холбооны Ерөнхийлөгч Д.Ганбаатар: “Цаашид ч мөн үндэсний тамирчдаа олон улсын тэмцээн уралдаанд амжилт үзүүлж, дэлхийн чансааны тамирчид болох замд бүх талаар дэмжин ажиллах болно.

Монголын спортоос олон одууд төрөн гарч, дэлхийн тавцанд мандах тэр өдөр холгүй гэдэгт итгэлтэй байна. 

зураг
 
зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: Монголын Теннисний Холбоо