Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Амтыг урлаг болгож, багийг гал болгосон “CHEF’S SPECIAL 2025” уралдааны шилдгийн шилдгүүд тодорлоо!

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 6 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

Kaltenberg болон Primeat брэндүүдийн зүгээс зохион байгуулсан, Монголын мэргэжлийн ресторануудын ахлах тогоочдын дунд явагдсан “CHEF’S SPECIAL 2025” уралдаан 2025 оны 4-р сарын 1-нээс 5-р сарын 31-нийг дуустал, 2 сарын турш өрнөж, шилдгүүдээ тодрууллаа.

Уралдааны зорилго нь Монголын ресторан, мэргэжлийн тогоочдыг алдаршуулах, тэдний ур чадвар, сэтгэл шингээсэн бүтээлүүдийг хэрэглэгчдэд хүргэх, ресторануудын багийн ажиллагааг дотоод нэгдлийг хүчирхэгжүүлэхэд оршсон юм.

“CHEF’S SPECIAL 2025” уралдаан 2 сар үргэлжилсний эцэст 2025 оны 6-р сарын 13-нд болсон шагнал гардуулах ёслол болж дараах шилдэг 5 тогооч тодорлоо:

зураг
 

🏆 1-р байр: П.Мягмарсүрэн – Hard Rock Cafe Ulaanbaatar
🥈 2-р байр: Б.Уламжлахбаяр – ASEM Restaurant / Club House
🥉 3-р байр: Г.Энхбаяр – Grandkhaan Irish Pub
🏅 4-р байр: Ч.Мөнхбат – Grand Crown Restaurant & Pub
🏅 5-р байр: Д.Бат-Эрдэнэ – Choijin Temple Restaurant

Тэргүүн байрын эзэн П.Мягмарсүрэн тогооч нь 2025 оны 7-р сард Германы Бавари мужид зохион байгуулагдах Kaltenberg Ritterturnier фестивальд Монголыг төлөөлөн урилгаар оролцохоор болсон нь уралдааны олон улсын хамрах хүрээг илтгэж байна.

зураг
 

Энэхүү уралдаанд оролцсон 23 тогооч бол зөвхөн нэг компанийн төлөөлөл биш, харин салбарын шилдэг төлөөлөл, бодит тоглогчид, ур чадвараараа ялгарсан манлайлагчид байлаа. Уралдаанд оролцсон ресторануудын хувьд өнгөрсөн 60 хоногт борлуулалт нь нэмэгдээд зогсохгүй, хамт олны уур амьсгал, багийн дотоод зохион байгуулалт, хамтын ажиллагаа нь мэдэгдэхүйц сайжирсан байна. Иймдээ ч оролцогчид нэгэн зорилгын төлөө хамтдаа чармайн ажилласан нь сэтгэл ханамж, бүтээмжид шууд нөлөөлж байсныг онцолж байлаа.

“Chef’s Special 2025” уралдааныг утга төгс, амжилттай болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан 23 авьяаслаг тогооч болон тэднийг дэмжин, хамтран зүтгэсэн арын алба, ресторануудын нийт хамт олонд гүн талархал илэрхийлье. 🙏👏

зураг
 
зураг
 

🔮 Дараа жилийн уралдаан илүү өргөн хүрээтэй болно

"CHEF’S SPECIAL" уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд “CHEF’S SPECIAL 2026” уралдаан 2026 оны эхний улиралд эхэлнэ.

Уг уралдааныг жил бүр зохион байгуулахдаа илүү олон ресторан, илүү олон авьяаслаг тогоочдыг хамруулж, рестораны салбарын мэргэжлийн ур чадварыг улс даяар сурталчлах, шинэ оддыг нээх, хэрэглэгчдийн хоолны соёлыг нэг шат ахиулахыг зорьж байна. 

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.