Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

PUBGM: Манай улсын Alpha Gaming баг "PMSL CSA Spring 2025" тэмцээний аваргаар тодорч, $36,300-ын шагнал хүртлээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: PUBG MOBILE South Asia

PUBG MOBILE тоглоомын Төв болон Өмнөд Ази бүсийн 2025 оны хаврын улирлын супер лиг (PUBG Mobile Super League - Central & South Asia Spring 2025) тэмцээн энэ сарын 12-22-нд Казахстан улсын Алматы хотод зохиогдож, өчигдөр өндөрлөлөө. 

ОХУ, Пакистан, Казахстан, Узбекистан, Монгол, Непал, Бангладеш улсын нийт 20 баг оролцсон тус тэмцээнд манай улсаас Alpha Gaming, Champions Esports гэсэн хоёр баг өрсөлдөв.

Гурван өдрийн нийт 18 тоглолтын үр дүнгээр манай улсын Alpha Gaming баг 170 оноо авч, нэгдүгээр байрт шалгарлаа. Харин Champions Esports багийн хувьд 93 оноо авч, 12 дугаар байрт жагслаа. 

Alpha Gaming багийн хувьд 36,300 ам.доллар, Champions Esports баг 7,750 ам.долларын шагналын санг хүртсэн байна. PMSL CSA Spring 2025 тэмцээний шилдэг тоглогчоор TOP буюу А.Бүрэнбаяр тодорчээ.

Энэ тэмцээний эхний гурван байрт шалгарсан баг ирэх сарын 25-27-нд Саудын Арабын Эр-Рияд хотод зохион байгуулагдах гурван сая ам.долларын шагналын сантай "PUBG Mobile World Cup 2025"-д оролцох эрх авав.

Дэлхийн аваргын дөрөвдүгээр байрын шагналт 4Merical Vibes баг энэ хавар нэрээ өөрчилж Alpha Gaming болсон. 4Merical Vibes баг энэ тэмцээний өнгөрсөн жилийн хавар болон намрын улирлын супер лигт түрүүлж байлаа.
зураг
 
Эх сурвалж: PUBG MOBILE South Asia