"Super concert 2025" арга хэмжээнд оролцохоор BIGBANG хамтлагийн гишүүн Taeyang өнгөрсөн шөнө Монголд ирлээ.
Тайзан дээрх биеийн хөдөлгөөн, мэдрэмжтэй бүжиг, сэтгэл хөдлөлийг гаргах гайхалтай чадвар нь түүнд “Рerformance king” гэх нэр хүндийг авчирсан.
Мөн Taeyang-ийн хоолойн цар хүрээ, мэдрэмжтэй дуулалт нь K-pop ертөнцөөс R&B чиглэлээр хамгийн чадварлаг дуучдын нэг хэмээн үнэлэгддэг билээ.
Тэгвэл өнөөдөр орой Монголын үзэгчид өнөөдөр түүний өндөр эрч хүчтэй, мэргэжлийн түвшний тоглолтыг Төв цэнгэлдэх хүрээлэнд үзэж, мартагдашгүй үдшийг өнгөрөөх гэж боломжтой болж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!