Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

K-POP-ын хүчирхэг хоолой Ailee Монголд хүрэлцэн ирлээ

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Төв цэнгэлдэх хүрээлэнд маргааш буюу зургаадугаар сарын 21-нд "Super concert 2025" болох гэж байна.

Энэхүү тоглолтод хүчирхэг хоолой, сэтгэл хөдөлгөм дуунуудаараа дэлхийд танигдсан Ailee оролцож, Монголын K-POP сонирхогчдод гайхалтай үдшийг бэлэглэхээр өнөөдөр Улаанбаатарт нөхрийн хамт хүрэлцэн ирлээ.

Түүнчлэн маргааш болох тоглолтод Ailee-гээс гадна алдартай олон уран бүтээлч, хамтлагууд оролцоно.

Үзэгчдэд зориулсан зөвлөмж:

  • Эрт ирж, суудлаа баталгаажуулах
  • Аюулгүй байдлаа хангах
  • Олон улсын зочдыг хүндэтгэн, соёлтой оролцохыг уриалж байна.