Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Ардчилсан хувьсгалын анхдагч Сосорбарамын Цогтсайхан" шуудангийн маркийн нээлт боллоо

Н.Номин, ikon.mn
2025 оны 6 сарын 20
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ардчиллын дууч хэмээгддэг, "Хонх" хамтлагийн дуучин С.Цогтсайханы дурсгалд зориулан “Ардчилсан хувьсгалын анхдагч Сосорбарамын Цогтсайхан” сэдэвт шуудангийн маркийн нээлт өнөөдөр Чингис хаан музейд боллоо.

Энэхүү марк нь Монголын сэдэвт маркийн 1,184 дэх нь болж байна. 

Марк дээр С.Цогтсайхан агсны бүтээж туурвисан ном, ардчиллын тэмцэлд зориулсан Хонхны дууг 1989 онд Монголын Ардчилсан Холбоо (МоАХ)-ны цуглаан дээр анх дуулж байсан агшны зургийг оруулжээ. 

"Монгол шуудан" ХК-ийн Марк үнэт цаасны хэлтсийн мэргэжилтэн н.Алтантүлхүүр энэхүү марк хэрхэн бүтсэн талаар "Цахим Хөгжил, Инновац, Харилцаа Холбооны Яам(ЦХИХХЯ)-ны шийдвэрээр сэдэвт маркийг бүтээдэг. Өөрөөр хэлбэл ямар сэдвээр марк хийх талаар төлөвлөгөө баталж, ажилладаг.

Энэ дагуу “Ардчилсан хувьсгалын анхдагч Сосорбарамын Цогтсайхан” маркийг бүтээж, өнөөдөр нээж байна. Нэрт дуучны төрсөн ах, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан С.Майнбаяр болон шог зураач, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Цогтбаяр нар марк бүтээхийг санаачилж, зөвлөхөөр нь Б.Дамдинбазар ажиллалаа. Мөн н.Энхбат гэдэг хүний гэрэл зургийг голчлон барьж, зураачаар нь н.Чулуунбаатар ажилласан.

Уг марк нь Монгол Улсын тусгаар тогтнол, ардчиллын үндэс болсон түүхийг мөнхжүүлэх, түүнийг дэлхий даяар түгээх зорилготой бөгөөд маркийг бүтээх үйл явцад олон хүн хамтран ажилласан. Мөн энэ марк нь улсын үнэт цаас гэдэг утгаараа түүхийг агуулсан, түүхийн чухал үйл явдлыг дүрсэлсэн бэлгэдэл болж байна” гэлээ.