Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

3х3: Австралийн эмэгтэй баг Улаанбаатарт болсон тэмцээний аваргаар тодров

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 6 сарын 20
IKON.MN
Зураг зураг

3х3 сагсан бөмбөгийн фестиваль Д.Сүхбаатарын талбайд болж буй билээ. 

Энэ хугацаанд эмэгтэйчүүдийн цуврал, Дэлхийн цом болон Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) болох юм.

Тэгвэл эмэгтэйчүүдийн цуврал тэмцээн энэ сарын 18-наас 19-нд болж, аваргаа тодрууллаа. 

Энэ удаагийн тэмцээнд дэлхийд чансаагаар тэргүүлэгч Канад, Улаанбаатарын Амазонс, Австрали, Герман, Сингапур, АНУ, Филиппин, Япон, Монгол, Австри, 24 хүртэлх насны Амгалан баг, Украины баг өрсөлдсөн байна.

Улмаар Австралийн шигшээ баг шөвгийн наймд Канадыг, хагас шигшээд Украин, шигшээд АНУ-ын багийг ялснаар аваргаллаа.

Америк бүсгүйчүүд мөнгөн медаль хүртсэн бол Украины баг хүрэл медалийн болзол хангав.

Улаанбаатарын Амазонс баг долдугаар байранд бичигдсэн юм.

Өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд эрэгтэйчүүдийн Их Дуулга тэмцээн эхэлнэ. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн чансааны 16-д бичигдэж буй багуудаас долоо нь оролцох юм. Монголоос шигшээ багийн тамирчдыг бүрэлдэхүүндээ багтаасан Улаанбаатар болон Завхан баг өрсөлдөнө.