Х.Нямбаатар: Хороо, дүүргийн Засаг дарга нар гудамжинд гарч иргэдийн санал, шүүмжийг хүлээж авдаг байх хэрэгтэй

Б.Манлай
2025 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хот нь төвийн зургаа, алслагдсан гурван дүүрэгтэй. Нийт 204 хороотой. Хотын дарга Х.Нямбаатар анх удаа дүүрэг, хороодын Засаг дарга нартай өргөн бүрэлдэхүүнтэй уулзалтыг дөрөвдүгээр сарын 3-нд зохион байгуулахдаа нийслэлийн явган хүний зам талбайг чөлөөлөх, иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх орчин нөхцөлийг бүрдүүлж ажиллах, эвдэрч муудсан хашаа, хайсыг буулгах, хотын өнгө үзэмжийг сайжруулах, хурсан хог хаягдал, төмрийн сэгийг цэвэрлэх, золбин нохой, муурын судалгааг гаргаж, асуудлыг цэгцлэх, дулаалгын төсөлд хамрагдах иргэдийн гэр болон амины орон сууцны нөхцөлийг тодорхойлох, хотын соёлыг бий болгох, аялал жуулчлалыг дэмжсэн арга хэмжээнүүдийг дэмжиж ажиллах зэрэг олон талт үүрэг даалгаврыг анхны уулзалтаар өгч байсан. Эдгээр үүрэг даалгаврыг биелэлтийг өчигдөр дүгнэж, дараагийн асуудлуудаа хэлэлцэв.

Хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Хорооны Засаг дарга бүр тухайн хорооны нутаг дэвсгэрт тулгамдаад байгаа асуудлыг хэрхэн шийдэх гарц гаргалгааг ярьж байна. Жишээлбэл, явган хүний зам, авто зам, орон сууцны засвар шинэчлэл, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, автомашины зогсоол, ногоон байгууламжийг хэрхэн нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ.

Бид дөрөвдүгээр сарын эхээр анхны уулзалтаа хийж, эхний ээлжийн үүрэг даалгавруудыг өгч, тодорхой санхүүгийн эх үүсвэрүүдийг шийдсэн. Эдгээр ажлын үр дүнг хэлэлцэж, мөн дутуу ажлуудаа гүйцээх асуудлыг өнөөдөр хэлэлцлээ.

Улаанбаатар хотод 204 хороо болон есөн дүүргийн Засаг дарга, нийслэлийн Засаг дарга нийлээд бүх тулгамдсан асуудлаа харилцан уялдаатай шийддэг, харилцан хяналт тавьдаг менежмент рүү орж байна. Газар чөлөөлөлт, инженерийн шугам сүлжээ, эрчим хүч, дулаан хангамжийн эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх гээд бүх асуудлаа хамтдаа шийдэж, ажлаа эрчимжүүлэхийн тулд ажиллаж байна.

Хот бол хүнийг төрсөн цагаас нь эхлээд л эмнэлэг, цэцэрлэг, сургууль, ажлын байр, амьдрах орчин гээд бүх төрлийн үйлчилгээ үзүүлж явдаг нэг том байгууллага. Энэ том байгууллагын хүмүүс өөр хоорондоо харилцан уялдаатай ажиллаж байж иргэд аль болох аятай тухтай орчин нөхцөлд амьдарна. Бид бүх шатандаа хариуцлагатай, харилцан уялдаатай ажиллахын тулд уулзалтыг тогтмолжуулна. Засаг дарга нар гудамжиндаа гарч ажиллах ёстой. Иргэдийн санал, хүсэлт, шүүмжийг хүлээж авдаг, шийддэг байх хэрэгтэй” гэдгийг онцолж хэллээ.

Баянзүрх дүүргийн 40 дүгээр хорооны Засаг дарга Ц.Одонтөгс “Нийслэлийн Засаг дарга засаг захиргааны анхан шатны нэгж хороонд иргэдийн амьдралд ямар асуудал тулгардаг, асуудлыг хэрхэн шийдэж болох санал бодлыг хороодын Засаг дарга нараас сонсдог болсон. Үүний үр дүнд хороондоо тулгамдаад байгаа хэд хэдэн асуудлыг нийслэл, дүүрэг, хороодын удирдлагуудад өнөөдөр танилцуулж, шийдлээ хуваалцлаа.

Жишээлбэл барилгын зөвшөөрөл олгох асуудал ихэвчлэн нийслэлийн түвшинд очоод гацдаг тал бий. Үүнд хариултыг цаг тухайд нь өгдөг байх, иргэдийг чирэгдүүлэхгүй байх үүднээс үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтнүүдийг хариуцлагажуулах зэрэг асуудлыг санал болгож ярилаа. Олон шат дамжлагагүй шууд ингээд асуудлаа нийтээрээ ярьж байгаа нь бидний хувьд их амар байна. Манай хорооны хувьд орон сууцны хороолол ихтэй. Хүн амын даац хэтэрсэн. Нэмж барилга барих боломжгүй. Гэтэл барилгын компаниуд барилгаа барьсны дараа зөвшөөрлөө авчихна гэж асуудалд ханддаг. Энэ асуудалд зөвхөн манай хороо төдийгүй нийслэлийн хэмжээнд анхаарах хэрэгтэй. Хорооны Засаг дарга аж ахуйч байх ёстой. Үйл ажиллагаагаа хэтийн төлөвөөр нь харж, өнөөдөр ААН-үүдтэй тулж харилцаад шийдэх боломжтой зүйлийг заавал улсын төсөвт үргүй зардал гаргахгүйгээр хамтарч ажиллахаар боллоо” гэв.

Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны Засаг дарга Т.Гантөгс “Хороод дээр тулгамдсан асуудлыг шийдэх хөрөнгө оруулалтын ажлууд үргэлжлээд явж байна. Нийслэлээс урьд өмнө нь ингэж хороодуудтай харилцан уялдаатай ажиллаж байгаагүй. Ингэж ажиллах нь маш их үр өгөөжтэй. Манай хорооны хувьд гэр хорооллын хороо. 2,600 өрхтэй. Гэр хорооллын хороодын хувьд нийтлэг тулгамддаг асуудал хорооллын дундах авто зам, явган хүний зам, инженерийн дэд бүтцийн асуудлыг шийдэж байж орчин нөхцөл сайжирна. Эдгээр чиглэлд нийслэлээс анхаарч, төлөвлөлтүүд хийж байгаа. Цаашид ч илүү анхаарч, хамтарч ажиллана гэдэгт итгэж байна” гэлээ.

Налайх дүүргийн 6 дугаар хорооны Засаг дарга О.Энхцэцэг “Нутгийн удирдлагын байгууллагын анхан шатны нэгж хороодын Засаг дарга нарын буюу иргэдтэй тулж ажилладаг хүмүүсийнхээ дуу хоолойг сонсож, үйл ажиллагаандаа уялдуулж байгаа нь ихээхэн сайшаалтай. Нийслэлийн Засаг даргаас төсвийг шийдэж, тулгамдаж буй зарим асуудлаа хороодын Засаг дарга нар өөрсдөө сайжруулах боломж бүрдсэн.

Манай хорооны онцлог нь алслагдсан гурван дүүрэгт Тэрэлжийн аялал жуулчлалын бүс нутаг оршдог. Тиймээс амрагч, жуулчид олноор зорчиж, амардаг учраас нэгт, хогны асуудал, хоёрт, нийтийн тээвэр хол зайтай явдаг, гуравт, авто зам засвар, арчилгааны асуудал тулгамддаг.

Авто замгүй хэсгүүд, даваа, гүвээгээр иргэд их зорчдог тул шороо, тоос босох зэрэг амьдарч буй иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл зөрчигдөж байна” хэмээн санал бодлоо илэрхийллээ.

Цаашид нийслэл, дүүрэг, хороодын Засаг дарга нарын уялдаа холбоотой ажиллах нөхцөлийг бүрдүүлж, Улаанбаатар хотоо эрчимтэй хөгжүүлэхийн тулд уулзалтыг тогтмол зохион байгуулахаар болсон билээ.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
34 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
ингүд [122.201.31.43] 2025/6/24
зайлаа
0 | 0 Хариулах
зочин [103.11.193.226] 2025/6/23
сар болгон тайланг нь ав, сайн шахаж өгөхгүй бол ажлаа хийдэггүй шүү
0 | 0 Хариулах
баагий [59.153.86.82] 2025/6/23
мөн тэгэх байхдаа манай ЧД 12хороо гэр ажил ЧД 4ХОРОО ХЭН БАЙЛАГ ЮМ БҮҮ МЭД ХАРАА Ч ГҮЙ ТЭР БАЙИУГАЙ ОЛИГТОЙХОН ЦАСАА ЦЭВЭРЛЭЭД ХОГОО АВЧИХГҮЙ ЮМ
0 | 0 Хариулах
Zochin [202.9.46.106] 2025/6/22
Yag garch irj haragdaaj.
0 | 0 Хариулах
Зочин [103.145.234.48] 2025/6/22
Сүхбаатар дүүргийн 5-р хороонд 6-р сургуулийн хүүхдүүд, ойролцоо байруудын оршин суугчдын нарыг халхалж тус 6-р сургуулийн эзэмшлийн газрыг оруулан сантехник, үерийн усны хамгаалалт бүхий инженерийн байгууламж дээр баригдаж буй ойр орчимдоо машин тавих газаргүй, хүүхдийн тоглоомын талбайгүй Барилгын тухай хууль, бусад дүрэм журмыг бүгдийг нь зөрчсөн Авзага трейд ХХК-ийн СБД-ийн 5-р хорооны нутаг дэвсгэрт 20-иод жил болж буй 4 давхар барилгын нураах хэрэгтэй‼️ Авзага трейд компанийн 8-р ангийн боловсролтой захирлаас болж залгаж баригдсан хоёр орон сууцны хананд гүн цууралтууд зүүн талын 5 давхар орон сууцанд (эхлээд уг барилгыг барихдаа зүүн талын орон сууцтай шууд залгаж барилгын суурь ухсанаас үүдэлтэй) суулт өгөөд байна. Эдгээр ноцтой хохирлын асуудлыг зөвшөөрөл өгсөн хот төлөвлөлтийн дарга, мэргэжилтнүүд хариуцах уу?
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.7] 2025/6/22
Bayangol 27 horoo g hyanadag hun bna uu.dahin tuluvlult..hun gishgeh zaigui bn..1000 ail 1 hogiin tsegtei...
0 | 0 Хариулах
Нэргүй [103.140.11.31] 2025/6/21
Төрийн албанд хэдэн жил ажиллахад ажигласан зүйлс; 1. Асар их хэмжээний хахууль авч баяжсан дарга сэтэртэй пизда нар хийсэн хулгайгаа далдлахын тулд байнга хашгичиж хүн загнаж дүр эсгэж явдаг. 2. Дунд гарын авлигач ахмадууд маань "би залуудаа ийм мундаг байсан" нтр гэж худлаа шааж явдаг. 3. Бичиг үсэггүй шахам мөртлөө хов жив бялдуучлалаар зүтгэсээр байгаад авлигачдын эгнээнд шургалаад авсан шулмууд. Гэх мэтчилэн иймэрхүү хорт паразитуудаар төрийн алба дүүрсэн.
0 | 0 Хариулах
Балт [202.126.91.147] 2025/6/21
Хөөе улны ялаануудаа!! Мэрииг сонс тэр хииж бна. Нэг муу бөянхонгорын ялтан УИХ д сууцан саарал ч чихшиг юм хуцаад бна лээ. Хот д хотынхон л шиидвэр гаргаж амьдрана. Орон нутгиин оркууд билчээртээ л мөөр. УБ т та нар шиг хэрэггүй улны орк ялаанууд хэрэггүй
0 | 0 Хариулах
Zuv [202.126.89.185] 2025/6/21
Дашрамд хэлэхэд Нямбаатар мундаг дэмжиж байна хөдөөнөөс ирсэн үхэрнүүд хот бузралсан юмнуудыг цэгцэлж байгаад баярлалаа. Нийгэмшээгүй юмнууд боож үхэх гээд дайралтаа хийвэл тэр биз үнэн
0 | 0 Хариулах
Zuv [202.126.89.185] 2025/6/21
Neeh ih zantai tom darga geed bodson eruunuud huuchin ail bolgon ih tsevrelgee duamj talbai tsevreldeg baisan odoo tatvarin munguur tsalinjsan gahainuud heden myangan ailruu ordog gudamj bituu bas zamin tasarhai shugam ailuudruu bish 1 han zasvarin uudend zursan bval yahu
0 | 0 Хариулах
Zuv [202.126.89.185] 2025/6/21
Bzd 22 horooni untaahai yu hj baidin ulgiin gudamjni am bituu mashin tavisan ugaadas asgaaf 2 huni 1 berthed odoo asargaand
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.17] 2025/6/21
Яг зөв хорооны дарга нар гудамжаар чьж ажлаа хийх хэрэгтэйи СБД 3-р хорооны 8А байрны баруун талын гаражнуудыг авснаас хойш ямар ч тохижилт хийсэнгүй явган хүний нарийн зам байсныг 2 талаас нь машин шахаж тавьсаар хүн явах аргагүй болтол хөвхлөөд сул шороо болголоо. Энийгээ хэзээ засч тохижуулах вэ. Сонгуулийн үеэр хорооноос ямар тожижилт хийлгэх талаар байн байн залгаж санал аваад байсан одоо үр дүн нь хаана байна вэ. Гаражнуудыг аваад зүгээр л замбараагүй машины зогсоол болсон шүү энэ орчимд. 6-р сургуулийн хажуугийн 20-р байрны урд талд мөн л адил замбараагүй машины зогсоол. Хэзээ тохижилтоо хийх вэ хотын, дүүргийн болон хорооны засаг дарга нар аа???
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.248] 2025/6/21
Дарга нар гудамжинд гарч ердийн улны ялаатай уулзаж болохгүй манай намын нэр хүнд онхолдоно.
0 | 0 Хариулах
Yanjin [202.55.188.88] 2025/6/21
Нөгөө хийсэн ажлыг нурааж бна . Офицер ордны буудал , Чудуун овооны буудлууд дээр түц ажиллаж эхэлжээ.Удахгүй түц хотыг бүрхэх нь ! Хорооны цагдаа нар яг ямар ажил хийдэг юм бэ ? Хорооны цагдаа хэсгийн ахлагч нар ажиллах хэрэгтэй бна. Зөрчлийн хууль удирдлагын шаардлагыг тоохоо бсан бүдүүлэг арчаагүй хэсгийг сургаад өгөх хэрэгтэй !
0 | 0 Хариулах
зочин [66.181.178.144] 2025/6/21
НИТХ ын Төмөртөгөө гэх мэт худлаа гарууд байна хотын даргыг магтаж ярьж байгаад ар хударгаар юу хийж мэдэх хүмүүсээс зайгаа барих нь зөв.
0 | 0 Хариулах
зочин [66.181.178.144] 2025/6/21
Нямбаатар хотын дарга маш зөв асуудлыг хөндөж ярьдаг ажлыг утгаар нь хийдэг багш хийж байсан гэж сонссон хэн нь хэн болохыг хараад мэддэг чадвар өндөр залуу. Харин тэр олбин муу хүмүүсээс хол байх нь зөв шүү тэд хор найруулж сурсан арчаагүй зомби нар ар худрагаар юу ч хийж чадна хэнтэй наалдаж явахаа мэддэг албин чөтгөрүүд дүүрэн. Дэмжих амжилт. Хороо дүүргийн засаг дарга нар сайн ажиллаж иргэдтэйгээ ойр санал шүүмжийг байнга хүлээж авч байх нь зөв. Зүгээр сууж хэдэн бичигт хариу өгсөн болоод л шинийг санаачлана гэж огт байдаггүй сонгуулийн үед тэд ажиллана ЗДТГ дүүрэг хороод. СӨХ ч мөн адил нийслэлээс хийсэн ажлыг өөрсдөө хийсэн мэт ярина
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.184] 2025/6/21
Ядахдаа цахим хуудсаараа иргэдийнхээ үгийг сонсдог, мэдээ мэдээллээр тогтмол хангадаг баймаар байна.
1 | 0 Хариулах
Зочин [103.57.94.184] 2025/6/21
Иргэдийн төлөөлөгч гэдэг нөхдүүд хэзээ ч иргэдийн үгийг сонсож байгаагүй, нүхэнд нуугдсан оготно шиг л байдаг.
1 | 0 Хариулах
Зочин [81.9.119.41] 2025/6/20
:)))) Халуун охид таныг хүлээж байна - - Sexy24.mom
0 | 1 Хариулах
Зочин [202.126.89.248] 2025/6/21
Даргыг уу
0 | 0 Хариулах
Бямбадорж [103.229.122.128] 2025/6/20
Нямбаатар дарга анхан шат, хорооны Засаг дарга нартай уулзаж асуудлыг сонсож байгаа нь маш зөв, сайн байна. Хороо сайн бол хот сайхан харагдана.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.71] 2025/6/20
Зүгээр татвар нэмээд тэрийгээ бодлоггүй үрэн таран хийхий ад үзээд байгаа түц гар днэрээс худалдаа эрхлэгчид бусад бизнесүүдээ татварын бааз суурь болгож үйлчилгээг нь сайжруулахаа мэддэггүй мал
0 | 0 Хариулах
Зочин [192.82.66.181] 2025/6/20
БГД-ийн 24-р хорооны даргыг бид оогт хараагүй, хороо маш их хогтой байдаг.
0 | 0 Хариулах
Зочин [203.169.50.224] 2025/6/20
ooroo
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.194] 2025/6/20
Саарлаа даргын зөв хорооны дарга гэж ямарч хоолны сав байдгийг мэддэггүй олон жил амьдарсан
1 | 0 Хариулах
иргэн [202.9.47.2] 2025/6/20
ХУД-н ЗДТГ- с зүүн зүгт 100 хан метрт байгаа 10 гаруй жил ашиглагдаагүй газрыг ногоон байгууламж болгоод өгөөч гэж энэ хавийн 5000 гаруй иргэд 11-11, хотын захиргаа, дүүрэг, хороонд хэдэн жилийн турш хүсэлт тавьсан боловч 1 -нь ч ямар ч хариу өгөөгүй өнөөг хүрлээ. Та нар иргэдээ ингэж л сонсож хэрэгжүүлж байна шүү дээ. Сохор дүлий засагтай юм шиг .....Одоо тэр газар хотын төв дунд хогийн цэг боллоо....
2 | 0 Хариулах
Зочин [59.153.114.117] 2025/6/20
Зөв ер нь хороо дүүргийн засаг дарга нарыг орон гэргүй гудамжинд амьдардаг хүмүүсээс томилох хэрэгтэй хотын даргыг ч
1 | 0 Хариулах
Зочин [202.131.225.53] 2025/6/20
өөрөө сонсооч
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.126] 2025/6/20
Hotin ajil gants Nyambaagin ajil bisj shuu
1 | 0 Хариулах
Зочин [59.153.112.126] 2025/6/20
Yag zuv . Ene heden duurgin ajilguibavgai nar ajlaa hiimeer bna. Nyambaa ajilgui humuusee hal
2 | 1 Хариулах
Зочин [202.126.89.246] 2025/6/20
Харин хороо дүүргийн дарга нар гарч ирж амьдралтай танилцмаар байна. Гудамжаар явахад ямар хэцүү байна
4 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.46] 2025/6/20
КҮЭЭ ТЭГЭЭД ОДОО ГУДАМЖААР Ч ЗҮГЭЭР ЯВЖ БОЛОХГҮЙ БОЛОХ НЬ ДЭЭ! БААХАН СААРАЛ ЦАМЦТАЙ ДАРГА НАР ГУДАМЖААР АЛХААД Л МАНУУСЫГАА ЗАГНААД Л ГЭРТЭЭ ОР ЧИ ГЭЭД Л! ЁООЁОО НЯНБАА!
1 | 3 Хариулах
Зочин [202.126.89.12] 2025/6/20
МАШ ЗӨВ САИН ДАРГА
2 | 1 Хариулах
Зочин [66.181.190.57] 2025/6/20
Аюгүй гоё дарга. хэхахэ.
0 | 0 Хариулах