PC mall дэлгүүр Honor брэндтэй хамтран POCKETZERO EXPO 2025 арга хэмжээнд Honor 400 цувралын ухаалаг утасны Монгол дахь албан ёсны нээлтээ хийхээр боллоо.
06-р сарын 20, 21, 22-ны өдрүүдэд АСА циркт зохион байгуулагдах энэхүү арга хэмжээний хүрээнд PC mall нь хэрэглэгчдэд шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж, технологийн дэвшлийг газар дээр нь мэдрэх боломжийг олгох юм.
HONOR брэнд нь 200 гаруй сая хэрэглэгч, 13,000+ ажилтан, 45,000 гаруй дэлгүүр, брэндзон бүхий өргөн борлуулалтын сүлжээтэй ухаалаг технологийн тэргүүлэгч компани юм. HONOR брэндийн бүтээгдэхүүнүүд нь олон улсын үзэсгэлэн, форумуудаас нэр хүндтэй олон шагналуудыг хүртсэн бөгөөд Европ, Ойрх Дорнод, Африк болон Латин Америкийн зах зээлд гар утасны борлуулалтын хэмжээгээр шилдэг 5 брэндийн тоонд жагсдаг.
Honor 400 цувралын ухаалаг утаснууд нь 200MP AI камераар тод, нарийвчилсан зураг авах боломжтой бөгөөд Google Cloud-ийн технологид суурилсан "AI зурагнаас видео үүсгэх" функцтэй. Энэ функц нь хөдөлгөөнгүй зургуудыг хиймэл оюуны тусламжтайгаар 5 секундын видео болгон хувиргаж, дурсамж дүүоэн хуучны сайхан зургуудаа “амилуулах” боломжтой юм.
Мөн 6000mAh силикон-карбон батарей нь өдрийн турш барих чадалтай, ердөө 15 минутад 40% хүртэлх SuperCharge хурдтай цэнэглэгддэг нь өдөр тутмын хэрэглээнд туйлын тохиромжтой. Үүн дээр нэмээд AI Subtitle буюу бодит цагийн орчуулгын тусламжтайгаар гадаад хэл дээрх бичлэг үзэж ойлгох боломжтой.
PC mall дэлгүүрээс POCKETZERO EXPO 2025 арга хэмжээний үеэр Honor 400 цувралын гар утаснуудаас худалдаж авах нь олон давуу талтай. Honor 400 цувралын энгийн загвар нь 1,799,000₮, Honor 400 Pro загвар нь 3,099,000₮ үнээр худалдаалагдах бөгөөд нээлтийн бэлэг болгон худалдан авалт бүрд Honor 400 pro бүрт Honor Choice Watch ухаалаг цаг + Honor Choice Earbuds X7 Lite чихэвч, Honor 400 худалдаж авбал Honor Choice Earbuds X7 чихэвч тус бүр бэлэглэнэ.
Мөн Honor 400 цувралын ухаалаг утсыг худалдаж аваад 1 жилийн баталгаатай Screen Care үйлчилгээнд хамрагдаарай. Screen Care үйлчилгээ нь санамсаргүй тохиолдлоор утасны дэлгэцээ хагалсан бол 1 жилийн дотор 1 удаа үнэгүй дэлгэцээ солиулах боломжтой үйлчилгээ юм.
Мөн PC mall-ийн хэрэглэгчдэд зориулсан урьдчилгаагүй уян хатан лизинг, албан ёсны баталгаат үйлчилгээ, худалдан авалтын дараах хэрэглэгчийн зөвлөгөө, тусламж зэрэг олон давуу талуудыг санал болгож байгаа юм.
Таны гар утасны шинэ сонголт болох Honor 400-ийг туршиж үзэх, шинэ технологийг хамгийн түрүүнд мэдрэхийг хүсвэл POCKETZERO EXPO 2025 арга хэмжээнд зочлоорой!
📍 Зөвхөн PocketZero дээр:
✅ Хөнгөлөлт
✅ Бэлэгтэй худалдаа
✅ Урьдчилгаагүй, шимтгэлгүй 2–6 хувийн нөхцөлөөр төлөх боломжтой!
📍 Хаана: ASA Arena
📅 Хэзээ: 6-р сарын 20, 21, 22
✅ Онлайн зээлийн хүсэлт: bit.ly/3CFS3K3
🛒 Онлайн дэлгүүр: pc-mall.mn/brand/honor
📞 Худалдааны зөвлөхтэй холбогдох: 7575-3535, 9494-0506
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!