"Нэткапитал финанс корпораци ББСБ" ХХК-ийн үүсгэн байгуулсан “Нэткапитал Эй Би Эс ТЗК” ХХК нь олон нийтэд нээлттэй хүрээнд Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ) гарган зах зээлээс 30.0 тэрбум төгрөг татан төвлөрүүлнэ. Уг төслийн андеррайтераар монголын хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч андеррайтер "Ти Ди Би Секьюритис үнэт цаасны компани ажиллаж байна.
“Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК нь 2008 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа харилцагчдынхаа хэрэгцээнд нийцсэн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлж, түүнийгээ улам төгөлдөржүүлэн 17 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй ууган банк бус санхүүгийн байгууллага юм. Уг компани 2025 оны 1 дүгээр улирлын байдлаар төв оффис, 44 салбар, 683 ажилчдаараа дамжуулан 112.6 мянга гаруй харилцагчдадаа санхүүгийн цогц үйлчилгээг мэргэжлийн түвшинд, хурдан шуурхай хүргэж буй томоохон санхүүгийн байгууллага юм.
Монголын хөрөнгийн зах зээлд олон нийтэд анх удаагаа хамгийн өндөр буюу 20 хувийн хүүтэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг санал болгож, Улаанбаатар үнэт цаасны биржээр дамжуулан 30.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр зорьж байна.
ХБҮЦ-ны ерөнхий нөхцөл:
ХБҮЦ-ны давуу талууд:
Анхдагч зах зээлийн захиалгыг 2025 оны 6-р сарын 26-наас 7-р сарын 2-ны өдрийг дуустал ажлын 5 хоног авах ба захиалга 100% биелсэн тохиолдолд арилжаа хаагдана.
Хөрөнгө оруулагч та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авах болон урьдчилсан захиалга өгөх бол 7010-0261, 8008-8704 дугаарын утсаар Ти Ди Би Секьюритис үнэт цаасны компанийн хөрөнгө оруулалтын мэргэшсэн зөвлөхүүдтэй холбогдох боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!