Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Тоглоомон буу үйлдвэрлэх, худалдаалахыг хоригложээ

Өглөөний сонин
2014 оны 1 сарын 17
MorninigNews.mn
Зураг зураг
Тоглоомон буу үйлдвэрлэх, худалдаалахыг хоригложээ

Бразилийн Сан-Паулу му­жид тоглоомон буу, зэвсэг үйлдвэрлэх, худалдаалахыг хориг­ложээ. 

Хоёр сарын да­раагаас мөрдөгдөх уг хуулийг зөрчвөл 20 мянган реал буюу 8700 ам.долларын торгууль ногдуулах юм байна. 

Үүнээс гадна тоглоомон зэвс­­­гийн үйлд­вэр, худалдаа эрхэлсэн бай­­гууллагуудыг 30 хоногийн хугацаагаар хаахаар болжээ. 

Хүн ам төвлөрсөн, үйлд­вэрлэл хөгжсөн Сан-Паулу мужид 2011 онд дээрмийн хэр­­гээр саатуулагдсан этгээдүүдээс 2383 буу хурааж авсны 1/3 нь тоглоом байжээ. Гэ­тэл 2012 онд дээрмийн нийт хэргийн 41 хувь нь тоглоомон зэвсэгтэйгээр үйлдэгдсэн аж. Тиймээс тус муж ийм хачир­халтай хууль гаргасан байна.

Зураг