Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Орчин үеийн эдийн засаг цөөн тооны ховор металлаас шалтгаалж байна

Э.Мөнхзаяа
2014 оны 1 сарын 16
MorninigNews.mn
Зураг зураг
Орчин үеийн эдийн засаг цөөн тооны ховор металлаас шалтгаалж байна

Хагас зуун жилийн өмнө дэлхийн эдийн засаг олон тооны материал, түүхий эдээс шалтгаалдаг байв. 

Тухайл­бал мод, шавар, тө­мөр, зэс, алт, мөнгө болон ху­­ванц­­руудын төрлөөс бүх зүйл ха­маардаг байсан гэхэд бол­но. 

Харин одоо бүх зүйл өөрч­лөгджээ. Гибрид дамжуу­лагчтай авто машинаас ай­фон гар утас, шингэн талст дэлгэцтэй зурагт гээд техно­логийн шинэ дэвшлүүд гарч ирж, янз бүрийн металл, хайлш хэрэглэхээс өөр ар­гагүй болсон аж. 

Энгийн компьютерийн чип л гэхэд 60 орчим төр­лийн элементээс бүрддэг. Жишээлбэл европий, дис­позий зэрэг ажиллагааг нь улам сайжруулахад зайлшгүй хэрэгтэй металлууд бий. 

Эндээс хэд хэдэн асуу­дал урган гарч ирнэ. Хэр­вээ эдгээр үнэт металл дуус­чихвал яах вэ. Бас ховор металл олборлогч бүсүүдэд иргэний дайн дэгдэх, эсвэл Хятад улс стронцийн нөө­цөө хувийн хэрэгцээндээ хад­галж үлдвэл юу болох вэ. Бид үүнийг орлох түүхий эд гаргаж авч чадах уу. Орчин үеийн эдийн засаг эдгээр ховор металлаас хэрхэн ха­маарч байна вэ. 

Эдгээр асуудалд ха­риулт авахын тулд АНУ-ын Шинжлэх ухааны үн­­дэс­­­ний академиас орчин үеийн үйлдвэрлэлд өргөн хэ­рэг­­лэж буй 62 материалд дүн шинжилгээ хийж, түү­нийг орлох бүтээгдэхүүн байгаа эсэхийг судалж үз­­­­жээ.

Мэргэжилтнүүдийн тог­­­­тоосноор дор хаяж хэдэн ар­­­­­ван ма­териалыг орлох зүйл байгаагүй төдийгүй 62 мате­риа­­лыг төгс орлох нэг ч түүхий эд гараагүй бай­на. Өөрөөр хэлбэл эд­гээр ма­териал хомсдох нь аж үйлд­вэрийн салбарт то­моо­­­хон асуудал үүсгэж болзош­­гүй гэсэн үг.

Хүснэгтэд юугаар ч ор­луулж болох­­­гүй элемен­түү­дийг тод өнгөөр тэм­­дэг­­лэжээ. Үүнд марганец, маг­­ни, иттрий, родий, рений, тал­лий, лантан, европий, дисп­розий, тулий, иттербий зэрэг орно. 

100 баллын системээр ор­луулах боломжтой эсэхийг заасан энэхүү хүснэгтийн 0** гэсэн заалт нь төгс ор­луулах бүтээгдэхүүн байна гэсэн үг. Харин 100** гэ­сэн балл нь ямар ч арга хэ­рэглээд орлуулах түүхий эд олдох­гүйг илтгэнэ. 

Элементүүдийн орлуулах түвшинг тодорхойлохын тулд Йелийн их сургуулийн мэргэжилтнүүд эхлээд 62 металлын хэрэглэх хүрээг нь тодорхойлж, яг ямар зо­рилгоор хэрэглэдгийг гар­гажээ. Дараа нь тэдгээрийн орлуулах түүхий эд байгаа эсэхийг тогтоосон байна. 

1970-аад онд Каирт ир­гэний дайн дэгдсэнээс болж дэлхий дахинаа кобальт ду­тагдсан. Тиймээс “General Motors”-ын мэргэжилтнүүд түүнийг орлох магнитыг боловсруулсан байдаг. Түүнчлэн дэлхийн пал­­ла­­дийн 54 хувийг хорт хаягд­ал хянах катали­­за­торт ашигладаг. Онцгой тохиол­долд энэ элементийг цагаан алтаар орлуулж болдог бай­на. Мөн дэлхийн титаны 88 орчим хувийг будаг, ху­ванцар, цаасанд цагаан өнгө оруулах зорилгоор ашиг­ладаг. Энэ элемент байхгүй үед тальк ашиглаж болно. 

Гэвч зарим элементэд орлуулах бүтээгдэхүүн олох боломжгүй. Жи­шээлбэл ав­то машины яндангийн азо­тын ислийн агууламжийг хянадаг ка­та­­лизаторт родий хэмээх элемент ашиг­ладаг. Үүнийг орлох түүхий эд үгүй. Түүнчлэн ган үйлдвэрлэлд хэрэг­лэдэг марганецийг ор­лох зүйл хаана ч үгүй. 

Эдгээрээс гадна дэлхийн нэг ч орон өөрт хэрэгцээтэй ашигт малтмалын хангалт­тай нөөцтэй байж чаддаггүй. Цагаан алт гэхэд Орос, Өмнөд Африк л байдаг бол зэсийг Чили, АНУ-аас, ст­ронцийг Хятад, Испаниас л олборлодог байх жишээтэй. Өнөөдөр ховор металлаар хам­гийн баян орны тоонд Хятад улс ордог. 

Тиймээс орчин үеийн тех­нологи, тэр тусмаа эдийн засаг тив бүрээс олборлож буй нөөцөөс шалтгаалдаг ажээ. Тэгэхээр өндөр техно­­логийн бүтээгдэхүүн үйлд­вэрлэгч нэг ч орон энэ сал­бартаа бүрэн биеэ даасан гэж хэлэх боломжгүй юм.

Зураг