Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Аваргууд Цагаан ордонд зочлов

Б.Бат, Өдрийн шуудан
2014 оны 1 сарын 16
Өдрийн шуудан
Зураг зураг
Барак Обама NBA-гийн аварга “Майами Хит” багийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама мягмар гаригт Цагаан ордондоо өнгөрсөн жилийн NBA-гийн аварга “Майами Хит” багийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

 Сүүлийн хоёр жил дараалан Ларри 0'Брайений цомын эзэн болсон “Дөлнүүд”-ийн тоглогчид Обамад “Потус” нэртэй өмсгөл бэлэглэжээ. “Потус” гэдэг нь АНУ-ын ерөнхийлөгч гэдэг үгийн товчлол аж.

Леброн Жеймс, Дуэйн Уэйд, Крис Бош тэргүүтэй “Майами Хит” өнгөрсөн жил “Сан Антонио Спэрс” багийг цуврал долоон тоглолт хийж, 4:3-аар буулган авснаар дахин Цагаан ордонд зочлох эрхтэй болсон юм.

2006, 2012, 2013 оны Ларри 0'Брайений цомын эзэд Цагаан Ордонд зочлохоосоо өмнө цэргийн эмнэлэгт очиж, цэргийн ажиллагааны үеэр шархадсан цэргүүдтэй уулзжээ.

Зураг