Умард Солонгосын 600 орчим цэрэг Оросын талд Украины эсрэг байлдаж байгаад алагдсаныг Сөүлээс мэдээллээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Лхагва гарагт Өмнөд Солонгосын Үндэсний Тагнуулын Алба парламентын гишүүддээ Орос, Умард Солонгосын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар олж авсан сүүлийн үеийн тоо баримтыг танилцуулжээ.

Тухайлбал Пёняны дэглэм 15,000 орчим цэргээ Оросын нутагт илгээснээс 600 орчим нь алагдаж, 4,000 гаруй нь шархадсан гэнэ.

Умард Солонгосын цэрэг Оросын талд байлдахаар очсоныг талууд удаан хугацаанд нууцалж байсан бол Бямба гарагт Москва, Даваа гарагт Пёнян анх удаа хүлээн зөвшөөрсөн юм.

Ким Жон Уны цэргүүд ОХУ-ын Курск мужийн нутаг дэвсгэрийг Украины цэргүүдээс чөлөөлөх тулаанд оролцсон нь тодорхой болсон.

Цэргээ илгээж, зэвсэг нийлүүлсний хариуд Пёняны дэглэм тагнуулын хиймэл дагуул хөөргөх систем, дрон, дрон эсэргүүцэх цахилгаан долгионы зэвсэг, СА-22 газар-агаар ангиллын пуужингууд авсан гэж Өмнөд Солонгосын тагнуулын алба үзэж байгаа юм байна.

Үүнээс гадна эдийн засгийн нийт 14 салбарт хамтран ажиллах, тухайлбал Оросын жуулчдыг хүлээн авах, Умард Солонгосын 15,000 ажилчныг илгээхээр талууд тохиролцсон гэнэ.

Мөн Ким Жон Ун тавдугаар сарын 9-ний өдөр тохиох Оросын ялалтын баярт оролцох магадлалыг маш бага гэж үнэлжээ.

Үүнийг Ким Жон Уны аюулгүй байдлын баталгаа хангалтгүй гэсэн үндэслэлээр тайлбарласан байна.

 

Эх сурвалж: Yonhap News

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
20
Зураг
ХАРАМСАЛТАЙ
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
ХАХА
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
159 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг