ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Баярмаа: Нэр шилжээгүйгээс тээврийн хэрэгслийн татварууд хуримтлагдаад өр үүсдэг тул өөрийн эзэмшлийн мэдээллээ шалгах хэрэгтэй

ikon.mn
2025 оны 4 сарын 30
IKON.MN
Зураг зураг

ТЕГ-ын ТТҮГ-ын Бүртгэлийн хэлтсийн дарга Т.Баярмаатай ярилцлаа. 

- Танд өглөөний мэнд хүргэе. Өнөөдөр бидний ярилцах үл хөдлөх хөрөнгийн албан татварын хуулийн нэмэлт бас өөрчлөлтүүдээр орсон татвар ногдох үл хөдлөх тухай ойлголтыг хүргэж байна. Бид ингээд л үл хөдлөх хөрөнгөтэй байх юм бол ямар татварыг төлөх вэ?

- Хөрөнгийн татвар дундаас үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын талаарх мэдээллийг өгье. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар нь Монгол Улсын үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хууль, Иргэний хууль, бусад хуультай нийцүүлэн хэрэгждэг.

Тэгэхээр Монгол улсад үл хөдлөх хөрөнгө эзэмшиж, өмчилж байгаа иргэн, хуулийн этгээд, гадаадын иргэн, хуулийн этгээд бүгд хуулийн хүрээнд албан татварыг төлөх үүрэгтэй бөгөөд үл хөдлөх хөрөнгийг өмчилж байгаа бүхий л өмчлөгчид маань энэ албан татварыг төлдөг.

Үл хөдлөх хөрөнгийн төрөл, зориулалтаасаа хамаараад үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээг орон нутаг маань өөрөө тодорхойлдог.

Үл хөдлөх хөрөнгийн албан татварыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0.6-2.0 хувиар тооцож ногдуулна. Үл хөдлөх хөрөнгийнхөө албан татварын үнэлгээг тооцохдоо

  • Улсын бүртгэл хийгдсэн үнийн дүн
  • Даатгалын гэрээнд тусгагдсан үнийн дүн
  • Санхүүгийн бүртгэл хийгдсэн үнийн

Дүн гэсэн 3 үнэлгээгээр үл хөдлөх хөрөнгийнхөө албан татварын тооцох үнэлгээг тооцдог. Нийслэлийн хэмжээнд одоогоор хуулийн дагуу 0,6-аас 1%-ийн хувь хэмжээг мөрдөнө тэгэхдээ Улаанбаатар хотод байрлаж байгаа энэ газар нутгийн хэмжээг 5 бүсчлэлд хуваагаад аль бүсчлэлд хамаарч байгаагаасаа хамаараад хувь хэмжээ маань өөр өөрөөр тооцогдож байна.

Үл хөдлөх хөрөнгийн албан татварыг төлөхөөс гадна үл хөдлөх хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөх харилцаа байдаг энэхүү чөлөөлөгдөх харилцаанд улсын төсвөөр санхүүждэг бүх хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийг албан татвараас чөлөөлөгддөг.

Хуульд 2022 онд нэмэлт өөрчлөлт орсноор иргэн, хуулийн этгээдийн 2 орон сууц албан татвараас чөлөөлөгдөөд 2-оос дээш орон сууц өмчилдөг бол 3 дахь орон сууцнаас эхлээд албан татвар ногдуулах харилцаа үйлчилдэг болсон. Өмнөх хуульд иргэн хуулийн этгээдийн өмчилдөг орон сууц татвараас бүрэн чөлөөлөгддөг байсан.

Орон сууц гэдэг өгөгдөлд орон сууцны тухай хуулиар амьдран суух зориулалтай байшин, хувийн сууц, зуслангийн сууц, орон сууцны барилга байшин орно. И-монголиагаас харахад та хэд хэчнээн үл хөдлөх хөрөнгөтэй байна гэдэг нь гараад ирдэг болсон.

Авто зогсоол, гарааш нь орон сууц гэсэн өгөгдөлд хамаарахгүй мөн үл хөдлөх хөрөнгийн шинжийг агуулдаг өмчлөл нь тодорхой байдаг тул тул хуулийн дагуу албан татвар ногдуулдаг.

Үл хөдлөх хөрөнгийн албан татвараа ногдуулахдаа жил болгоны 1 сарын 15-ны байдлаарх үнэлгээг үндэслэн тухайн жилийн албан татвараа ногдуулдаг.

Тухайн жилийн 1 сарын 15-ны өдөр гэсэн хуулийн хугацаа  барьчихаар үүнээс хойших хугацаанд үл хөдлөхийг худалддаг, борлуулдаг эсхүл 2 орон сууцтай байж байгаад 3 дахиа хугацааны дундуур худалдан авах бол авсан хугацаанаасаа хойш албан татвар бодогдоно эсвэл эсрэгээрээ 3 орон сууцтай байж байгаад худалдаж болно.Тэгэхээр худалдсан хугацаанаас хойших, худалдсан хугацааны хүртэлх татвараа тооцуулаад тэрнээс хойш татвар төлөхгүй байх уян хатан нөхцөлтэй.

Татвар төлөгч нь татвараас чөлөөлүүлэх 2 орон сууцаа өөрөө сонгох эрхийг үлдээсэн. Үл хөдлөх хөрөнгийн хуулийн хүрээнд баталсан татварын хувь хэмжээ өөр тул миний хөрөнгө хаана байрлаж байна гэдгээсээ хамаараад үнийн дүнгээс өөр өөр хувь хэмжээгээр татвар ногдож болно.

Татвар төлөгч сонголтыг цахим татварын систем, и-баримт аппликэйшн хандаж сонголтыг хийх боломжтой.

- Хамтран өмчлөгчөөр бүртгэлтэй тохиолдолд иргэний нэр дээр орон сууцанд хэрхэн татвар ногдуулах вэ?

- Хамтран өмчлөгч өөрөө амьдардаггүй байсан ч гэсэн аав ээжийнхээ орон сууц дээр хамтран өмчлөгчөөр нэр байдаг энэ нь 2 дахь, 3 дахь орон сууц гэсэн тоонд орж байдаг. Татвар ногдуулах үл хөдлөх хөрөнгөөр сонгосон тохиолдолд  татварыг хувь тэнцүүлсэн байдлаар ногдуулан төлөх зохицуулалт байгаа.

Жишээлбэл  2 иргэн нийлээд 3 орон сууцтай гэж үзэх юм болбол хувь тэнцүүлсэн буюу тухайн орон сууцыг 50, 50% эзэмшдэг гэдэг утгаараа үл хөдлөх хөрөнгийн албан татвараа мөн хуваан төлөх боломжтой.

Татвар төлөгч нь 3 орон сууцнаасаа чөлөөлүүлэх сонголтоо системд илгээгээгүй тохиолдолд журмын дагуу эхэлж авсан буюу үл хөдлөх хөрөнгийг өмчилсөн хугацаагаар нь 2 хөрөнгийг чөлөөлөөд сүүлд авсан хөрөнгө дээр татварын ногдол үүсгэдэг энэ тохиолдол өөрөө сонголтоо хийгээгүй журмын дагуу явчихдаг учраас арай илүү нөгөө өндөр төлөх дүн дээр маань өөрөө ноогдол үүсчих магадлалтай байдаг тул иргэд энэ талаар бас анхаараад үзээрэй.

Дараагийн нэг тохиолдол нь насанд хүрээгүй хүүхдүүд хөрөнгө өмчилдөг өөрөөр хэлбэл аав ээжтэйгээ хамт нэг орон сууц дээр нэр нь орчихсон байдаг.

Энэ тохиолдолд насанд хүрсэн буюу нөгөө эцэг эх асран хамгаалагчийнхаа нэрээр төлөөлүүлдэг татвар төлөгчийн харилцаа үүсдэг магадгүй нөгөө хүүхэд 3 орон сууцтай болбол хүүхэд маань өөрөө албан татвар төлөгч болдог.

Тийм учраас иргэд И-монголиа руу ороод энэ талын мэдээллүүдээ бас давхар хянаад харчих нь зүйтэй юм.

Иргэн татвар ногдуулах хөрөнгийн сонголтоо хийж амжаагүй бол үл хөдлөх хөрөнгийн албан татварын жилийн эцсийн тайланг дараа оны 1 сарын 15-наас 1 2 сарын 15-ны дотор тайлангаа өгөх боломжтой. Тайлангаар та тухайн жилд чөлөөлүүлэх хөрөнгөө сонгох боломжтой юм. Үл хөдлөх хөрөнгийн албан татварын төлөлтийг иргэн жил болгоны 2 сарын 15-ны дотор, хуулийн этгээд жилдээ 4 хуваагаад улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор төлж болно.

- Тээврийн хэрэгсэлд албан татвар ногдуулах ямар ямар зохицуулалттай байдаг вэ? Энэ талаар мэдээлэл өгвөл?

- Монгол Улсын авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуульд тээврийн хэрэгслийг ашиглаж байгаагаас үл хамаараад албан татвар төлнө гэж заасан.

Энэ нь таны нэр дээр бүртгэлтэй, бусдад зарж шилжүүлээгүй тээврийн хэрэгслийг унаж байгаа эсэхээсээ үл хамаараад жил болгон албан татвараа төлнө гэсэн ойлголт юм.

Иргэдийн дунд нийтлэг гаргадаг алдаа нь тээврийн хэрэгслийг хэн нэгэнд худалдаад үүнийгээ миний хувьд бол өөрөө ашиглахгүй байгаа учраас өөртөө хамаагүй болсон гэсэн ойлголттой болдог гэтэл тухайн өмчлөгчийн эзэмшигчийн нэр шилжээгүй байдаг.

Нэр шилжээгүйгээсээ тээврийн хэрэгслийн татварууд нь хуримтлагдаад татварын өр үүсдэг. Тиймээс иргэн И-монголиа системд хандаж тээврийн хэрэгслийн эзэмшлийн бүх түүх, мэдээллүүдээ шалгаад байх боломжтой тул лавлагаануудаас сонирхоод нэг хараад үзээрэй.

Магадгүй таны худалдчихсан эсвэл бусдад өгчихсөн тээврийн хэрэгсэл таны нэр дээр байх юм бол татварын өр тань дээр үүсэх тул шалгаад үзээрэй .

Дараагийн нэг анхаарах  зүйл нь явахаа ч больчихсон, гарааш, зуслангийнхаа газарт ч юм уу орхичхоод хаячихдаг, цаашаа төмөрт өгдөг, эд ангийг салгаад задлаад зарчихдаг эдгээр тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасалт хийлгээгүй учраас  дугаар болон бусад бүх мэдээллүүд бүртгэлтэй тул татвар төлөх үндэслэл нь болдог.

Тиймээс хөрөнгийг эзэмшиж болон өмчилж байх хугацааныхаа татварыг та төлөх ёстой байдаг.

Тээврийн хэрэгслийг унаж ашиглахаа больсон бол хамгийн түрүүнд бүртгэлийн байгууллагад очоод хасуулах үйлдлийг хийх ёстой ингэснээр албан татвар дараагийн улирлаас эхлээд зогсдог.

Мөн нотариатаар шилжүүлэх харилцаа их хийгддэг нотариатаар шилжилтийн харилцааг нөгөө тал заавал бүртгэлийн байгууллагадаа очоод бүртгүүлэх ёстой зарим тохиолдолд бүртгүүлээгүй явчихсан тохиолдол байдаг энэ нь  адил таны нэр дээр тээврийн хэрэгслийн татварууд үүснэ тиймээс борлуулж байгаа хүн ч гэсэн АТҮТ-д очоод бүртгүүлээд өөрийнхөө нэр дээрээс хас шилжүүлэх боломж нээлттэй байдаг.

- Нэмж хэлэх зүйл байна уу?

- Татварын алба нь татвар төлөгчид зөвлөн тусалъя гэдэг уриатай ажиллаж байгаа. Татвар төлөгчид аль болохоор зөвлөх мэдээллүүдийг бүрэн хүргэх, татвар төлөгчөө эрсдэлээс хамгаалахын тулд танд бүхий л мэдээллүүдээ хуулийн болон бусад хамааралтай мэдээллүүдийг хүргэх чиглэлээр ажиллаж байгаа Цахим төлбөрийн баримтын систем, И баримтын системд ухаалаг туслагч зөгий оруулчихсан байгаа манай ухаалаг туслагчаас зөвлөгөө мэдээллээ 24 цагаар аваарай. Та бүхэн маань И-монголиа, И-баримт, Татварын ерөнхий газрын албан ёсны веб сайтуудаар зочлоод энэ талын мэдээллүүдийг авч байгаасай гэж хүсэж байна аа.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
БУРУУ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Flower [122.201.31.24] 2025/5/1
Манжийн дарлал шиг татварын дарлалд бид орчихлоо. Үүнийг нэг цэгцлэх хэрэгтэй. Татварын шинэчлэлээр татвар бүр нэмэгдсээр л байна. Арай хэтэрлээ шүү
0 | 0 Хариулах
Жамбал [122.201.31.84] 2025/4/30
Дээрэмчид
0 | 0 Хариулах
Зочин [14.1.81.149] 2025/4/30
Агаарын бохирдолтын татварыг яагаад Prius маркийн автомашинаас аваад байгаа вэ? Со2 ялгаруулах хэмжээ нь 120g/km -ээс доош тохиолдолд татвар авахгүй гэж хуулчилсан байдаг. Энэ талаар тодруулж өгөөч.
4 | 1 Хариулах
Зочин [66.181.190.64] 2025/4/30
Татваруудыг эсэргүүцэж байна. Насаар нь ядуу байлгах зорилготой юмуу? Гайгүй машин байр авчихъя гэхээр тансагтаа орно ч гэх шиг. Хуучин муу машин унах ёстой юу? үр хүүхдэдээ зориулаад илүү байр авчихъя гэхээр илүү татвар авна гэх. Та нар шиг мөнгө угааж мэдэхгүй хүмүүст хамгийн их татварын дарамт ирж байна. Чаддагаараа баячууд нь бага цалингийн татвар төлөөд, түрээсийн байранд амьдардаг энээ тэрээ гээд татвар төлөхгүй амьдрах юмдаа
1 | 0 Хариулах
zochin [218.100.84.14] 2025/4/30
manaihn bas uursduu waliar hariutslaggui heneggui te
0 | 0 Хариулах
Зочин [202.9.41.85] 2025/4/30
Шаа муусайн буруу хойшоо чөтгөрүүд татвар төлөгч нар дампуурвал та нар баярлаж үхнэ биздээ удахгүй таар төлдөг Монгол компани бизнкс эрхлэгч бхгүй болхоор улныхнаасаа татвараа аваад хөгжөөрэй лаларуудаа
0 | 0 Хариулах
Батсайхан [202.126.89.89] 2025/4/30
Сайн байнауу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Надад татварын асуудал үүсээд байна. Надад 1991-оны машин байсан юмаа.Гэвч 2014онд эвдэрээд ашиглах боломжгүй болоод төмөрт тушаасан юмаа.Үүнээс хойш 3-4удаа өөр машин аваад татвараа цаг тухайд нь өдийг хүртэл төлдөг байлаа. Ашиглахаа болисон тээврийн хэрэгсэлээ Хасалт хийлгэхээ мэдэхгүй явсаар байгаад 2023-онд мэдээд тэгээд шууд Хасалт хийлгэсэн юмаа.Гэтэл Е-монгольа дээр 2014өөс-2023оны татвар гээд баахан мөнгө гараад ирлээ сая гаран төгрөг шүү. Надад туслаач
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.161] 2025/4/30
Татварын хөөн хэлэлцэх хугацаа 5 жил. 5 жилээс хэтэрсэн татварыг төлөх ёсгүй, хасах ёстой.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.59] 2025/4/30
Hуримтлагдах ёсгүй. Жил бүр санхүүгийн жил дуусахаар татвараа татварын алба тухайн хүнээс нэхэж, ийм татвар гарсан байна гэж бичиг явуулах ёстой. Өөрсдөө татвараа бодоод цаад эзэндээ явуулахгүй өөрсдийнхөө албан газарт хураах утгагүй тэнэг хэрэг биш үү ? Үүнийг шүүмжлэх шалтгаан. Нэг хүн татварын алба дээр биеэр очиж газрын татвар байгаа эсэхийг асуугаад байхад байхгүй байна гэсэн хариулт авдаг байтал одоо өөр татвар төлөхөөр хартал хэдэн жилийн өмнөх 2 татвар байна. Ингэж болохгүй. Хүн танай албан газарт биеэр очиж асуухаас өөр яаж юмыг баттай хийх вэ ? Биеэр очиж асуухад байхгүй гэсэн ! өөрсдөө бичиг явуулахгүй. Машин дээр бол олон жил хурааж хүндээ мэдэгдэхгүй явууулсаар их асуудал олон хүнд удсан. энэ бол танай албан хаагчид ажлаа хийгээгүй алдаа. Зөвхөн өөрсдөдөө нэхэмжлэх үүсгээд яах вэ ? Нөгөө хүндээ мэдэгдэх ёстой !
3 | 0 Хариулах
зочин [66.181.183.66] 2025/4/30
Татварын нэхэмжлэлийг тухайн эзэмшигчийн нэр лүү илгээхэд яагаад болохгүй гэж. Татварын газар яагаад ийм хүнд сурталтай байдаг юм бэ.
0 | 0 Хариулах
555 [202.179.8.130] 2025/4/30
Татварын нэхэмжлэл нь хэдэн жилээр үүсэхгүй байгаа юм чинь мянга шалгаад яахавдээ
2 | 0 Хариулах