Баянхошууны 5,000 айлын орон сууц 2028 онд баригдана

Б.Манлай
2025 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах төслүүдийн нэг болох Баянхошуу хот байна.

Уг төслийн эхний үе шатанд 45 га талбайд 462 айлын орон сууцыг барих бол хоёр дахь шатанд 33.8 га талбайд 2,338 айлын орон сууцыг барихаар төлөвлөжээ.

Тодруулбал нийт 5,000 айлын орон сууцыг Баянхошуу хот орон сууцжуулах төслийн хүрээнд 2028 онд барих юм.

462 айлын орон сууц барих ажил Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10 дугаар хороог хамрах 45 га талбайд хэрэгжинэ. Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт 5.5 га талбайд 462 айлын ногоон орон сууцны эхний ээлжийн дөрвөн блок 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй, энэ зун ашиглалтад оруулна гэж нийслэлийн холбогдох албаныхан мэдээлж байна.

Баянхошуу хот орон сууцжуулах төслийг Азийн хөгжлийн банк болон Уур амьсгалын ногоон сангийн зээл, тусламжийн нийт 322 сая ам.доллароор хэрэгжүүлэх бөгөөд 5,000 айлын орон сууц нь саарал ус ашиглах, сэргээгдэх эрчим хүч, хүлэмж, ногоон байгууламж зэрэг шийдэлтэй баригдах аж.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [103.57.93.234] 2025/4/26
28- онд 5000- айлын орон сууцыг барина гэж байхгүй байлгүй дээ ядаж хоёр жил барих байхаа!!! Ккк
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.223] 2025/4/25
Naad zavaan utaanii golomtoo hurdan oronsuutsjuulaachee hugiin MAH
2 | 0 Хариулах
Зочин [66.181.160.105] 2025/4/25
МАНин үлгэр буюу удаах луйвар
3 | 0 Хариулах
Зочин [122.201.31.211] 2025/4/25
Golden park shig hun aimaar um boloh bhda
0 | 1 Хариулах
Зочин [59.153.112.206] 2025/4/25
ЗААВАЛ СОНГУУЛИЙН ЖИЛ БАРЬДАГ НЬ Ч ЮУ ВЭ ДЭЭ МУУСАЙН АРДЫН НАМЫН ПИЗДАНУУД, ХҮН СҮГНҮҮД
4 | 0 Хариулах
Зочин [59.153.115.104] 2025/4/25
Нэг хоёр таван давхар байшин барьчихаад хотхон гэж солиордог бсн одоо бүүр хот гэж нэрлэж галзуурах ндээ
0 | 0 Хариулах