"За рубежом" сэтгүүлийн Олон улсын редакцын зөвлөлд Монгол Улсыг Р.Болд төлөөлнө

Редакцын бус нийтлэл
2025 оны 4 сарын 24
Редакцын бус нийтлэл
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын нэрт түүхч, дипломатч, төрийн зүтгэлтэн, 2003-2007 онд Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан Равдангийн Болд "За рубежом" сэтгүүлийн Олон улсын редакцын зөвлөлд оржээ.

Түүнийг олон улсын харилцааны салбарт хандах буурь суурь, өргөн мэдлэгийг нь үнэлж тус зөвлөлд гишүүнээр элсэхийг урьсан байна.

"За рубежом" сонины олон улсын редакцын зөвлөлийг "Евразийн медиагрупп"-ын ерөнхий захирал Сергей Деменскийн санаачилгаар байгуулжээ. Уг зөвлөл байгуулагдсан шалтгаан нь аналитик, соёл, түүхийн нөхцөл байдлын тусгасан нийтлэлүүдэд сонирхол нэмэгдсэний хариу үйлдэл байв. Тус сонин олон орны шинжээчдийг нэгтгэснээр мэргэжлийн санал бодлоо солилцох боломжийг өргөжүүлж, олон улсад нөлөөгөө бэхжүүлж чадсан юм.

Өнөөдөр Удирдах зөвлөлд Монголоос гадна Бразил, Их Британи, Хятад, Армен, АНУ, Финланд, Япон, ОХУ-ын шинжээчид багтаж байна. Их Британийг Ричард Саква, Францыг Марк Руссет, Японыг Мичиа Ишии төлөөлж байна. Редакцын зөвлөлийн гишүүдийн бүрэн жагсаалт "За Рубежом" (https://zarubejom.ru/editorial-team/) сайтад нийтлэгдсэн болно. Энэхүү олон улсын өргөн хүрээний оролцоо тус сонин улс үндэстнүүдийн хоорондын соёл, шинжилгээний өвөрмөц гүүр болж байгааг онцолж байгаа билээ.

"За рубежом" сэтгүүлийн Олон улсын редакцын зөвлөл бол дэлхийн өнөөгийн мөрийн хөтөлбөрийг зөв чиглүүлэх, томоохон хэмжээний "сорилтод" шуурхай хариу өгөхөд бидэнд туслах өвөрмөц стратегич гэж хэлэхэд хилсдэхгүй. Бид олон улс орны, янз бүрийн насны нэр хүндтэй улс төр судлаач, түүхч, олон нийтийн зүтгэлтнүүдийг манай Зөвлөлд урьсан бөгөөд энэ нь нийгмийн олон давхарга бүлгүүдийн сэхээтнүүдийн дунд эрэлт хэрэгцээтэй болоход нь тусална. Бид бүгдээрээ нэг зүйлээр нэгдсэн. Мэдээллийн орон зайг гүн гүнзгий, үнэнч агуулгаар дүүргэх хүсэл эрмэлзэлтэй юм" гэж Олон улсын хэвлэл мэдээллийн агентлагийн удирдах зөвлөлийн гишүүн, "Евразийн медиагрупп"-ын ерөнхий захирал, философийн ухааны доктор Сергей Деменский онцлон тэмдэглэв.

Олон улсын редакцын зөвлөл байгуулагдаад энэ жил 95 жилийн ойгоо тэмдэглэж буй "За рубежом" сонины уламжлалыг тусгасаар ирлээ. Тус сониныг 1930 онд Максим Горький үүсгэн байгуулсан бөгөөд олон жилийн туршид домогт брэнд болж чадсан. Өдгөө тус хэвлэл улам бүр хөгжиж, газарзүйн байршлаа өргөжүүлж, нийтлэлийнхээ агуулгыг гүнзгийрүүлсээр дэлхийн өнцөг булан бүрийн тэргүүлэх сэхээтнүүд, судлаачдыг нэгтгэж байна.

"За рубежом" сонин бол зүгээр нэг хэвлэл биш, харин ертөнцийг харах өнцөг, үзэл бодол болон судалгаа зэрэг нь олон улсад хүрэх онцгой орон зай юм. Тус сонин нь 95 жилийн турш улс орон, соёл хоорондын яриа хэлэлцээний индэр болж ирсэн. Равдангийн Болд Олон улсын редакцын зөвлөлд нэгдсэнээр бидний "сэтгэн бодох" ертөнцийн индэр болох эрхэм зорилгыг бэхжүүлж, соёл хоорондын солилцооны нээлттэй талбар болж байна" гэж Сергей Деменский нэмж хэлэв.

 

Эх сурвалж: "За рубежом"