Б.Буяннэмэх: Хувь хүний татварын бүртгэл, тайлагналыг улам бүр хялбаршуулна

ikon.mn
2025 оны 4 сарын 23
IKON.MN

# ЗӨВЛӨН ТУСЛАХ ТАТВАРЫН АЛБА

зураг
 

ТЕГ-ын Татвар төлөгчид үйлчлэх газрын дарга Б.Буяннэмэх:

Татвар төлөгчид хууль тогтоомж сурталчлах, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, техник технологийн дэвшлийг нэвтрүүлэх чиглэлээр:

Татварын алба 2025-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөндөө Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагын зөвлөмж зэргийг тусган татвар төлөгчид татварын хууль тогтоомжийг бүсчилсэн хөгжлийн бодлого, салбарын ангилал, татвар төлөгчийн татварын боловсролыг дээшлүүлэх, техник технологийн дэвшлийг ашиглан татвар төлөгчид үзүүлэх, үйлчилгээгээ сайжруулах чиглэлээр олон арга хэмжээ хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

  • 2025 оны хувьд “Зөвлөн туслагч татварын алба” зорилтын хүрээнд:

Татвар төлөгчийн татварын боловсролын чиглэлээр:

2025-2028 оны “Олон нийтийн татварын боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг шинэчлэн баталж, 2025 онд хэрэгжүүлэх сургалт, сурталчилгааны төлөвлөгөөг батлан хэрэгжилтийг хангахаар татварын албадад хүргүүлэн хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Ирэх дөрвөн жилийн олон нийтийн татварын боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрийн гол агуулга татвар төлөгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, сургалтын материал, гарын авлагаар татвар төлөгчдийг хангах, мөн Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Жендэрийн тэгш байдлын гэрчилгээжүүлэлт”-ийн хүрээнд жендэрийн тэгш байдлыг хангах зорилгоор гарын авлага, контентыг дохионы хэл, баррель үсэгтэйгээр гаргах тал дээр анхаарч байна.

Татвар төлөгчийн бүртгэлийн чиглэлээр:

Татвар төлөгчийн бүртгэлийн үйл ажиллагааг төгөлдөржүүлэх үүднээс иргэнийг үйл ажиллагаа эрхэлж буй хаяг байршилд үндэслэн бүртгэх бүртгэлийн шинэчлэлийг хэрэгжүүлэн, вэб суурьтай системийг хөгжүүлэн, цахим худалдаа үйлчилгээ эрхлэгчийг тусгайлан бүртгэж татварт хамрагдалтыг нэмэгдүүлэхэд анхаарч байна.

Мөн татварын албанд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдаггүй хуулийн этгээдийг хуульд заасны дагуу улсын бүртгэлээс хасах үйл ажиллагааг холбогдох төрийн байгууллагатай хамтран зохион байгуулахаар төлөвлөн зарим арга хэмжээг авч ажиллаж байна.

Татварын тайлан, цахим системийн чиглэлээр:

Хувь хүний татварын хууль тогтоомж мөрдөлтийн түвшнийг нэмэгдүүлэх зорилгоор төрийн мэдээлэл солилцоог нэмэгдүүлж, тайлан гаргах үйл ажиллагааг улам бүр хялбаршуулж, иргэдэд зориулсан сургалт, сурталчилгааг эрчимжүүлэн тайлагнал, төлөлтийг сайжруулна.

Бусад татварын төрлийн хувьд тайлангийн ирцийг Төсвийн тухай хууль, Олон Улсын байгууллагын өгсөн Зөвлөмж, 2026 онд татварын албаны үйл ажиллагаанд ТАДАТ-ын үнэлгээ хийхтэй холбоотой тус үнэлгээг ахиулахад анхаарч хугацаандаа тайлан ирүүлэлт 90 хувьд байхаар төлөвлөж, тайлан хялбаршуулах, тайлан боловсруулалтыг сайжруулах чиглэлд анхаарч ажиллаж байна.

Татварын тайлан илгээх хугацаа эхэлсэн, сануулах, анхааруулах, талархах мессежийг татвар төлөгчийн бүртгэлтэй утас, мэйл хаягт системээс автоматаар хүргүүлэх системийн хөгжүүлэлтийг хийж нэвтрүүлэхэд бэлэн болсон.

Татварын албаны цахим хуудас болон, цахим төлбөрийн баримт, цахим тайлангийн системд хиймэл оюун ухаанд суурилсан чатботыг хөгжүүлж нэвтрүүлэхээр Мэдээлэл технологийн төв, Санхүүгийн мэдээллийн технологийн төв УТҮГ-тай хамтран ажиллаж цахим төлбөрийн баримтын системд нэвтрүүлээд байна.

Цаашид татвар төлөгч татварын албаны цахим системд нэгдсэн хаяг буюу www.mta.gov.mn гэсэн хаягаар татварын цахим системүүдэд нэвтрэх бодлогыг баримталж хөгжүүлэлт хийхээр төлөвлөж ажиллаж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.161.155] 2025/4/24
Зарим нэг компани ажилчдын цалингаас 10%-г хүн амын албан татвар гэж авчихаад тухайн ажилчны нэр хүн амын албан татвар гээд бүртгээгүй бсан үүнийг яах ёстой вэ? Би бодохдоо компани хууль зөрчиж бна гэж ойлгож бна .Бүтэн 2 жил ажилласан хүн шүү дээ
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.170] 2025/4/23
ТЕГ гэдэг товчлол хэрэглэхээ болимоор нэг л иргэдийг занасан айлгасан чюм шиг зүгээр л Татварын Газар ТЗ
0 | 0 Хариулах
Зочин [103.212.118.248] 2025/4/23
Татварын албаны байцаагчид мэргэжлийн ур чадваргүй,цахим программ гацсан,холбоотой асуудлаа хурдан шуурхай шийдвэрлэж чаддаггүй ийм л байгууллага болсон бна.
1 | 0 Хариулах
Зочин [202.21.102.222] 2025/4/23
ёстой тэгмээр байна баахан мэргэжллийн хэллэг нэр томёо жилд нэг удаа тайлан өгдөг хүмүүс чинь тогтоохгүй шд бөөн төвөг байдаг
0 | 0 Хариулах