Уншиж байна ...

Хөгжмийн зохиолч, дуучин Д.Дашням агсны мэндэлсний 80 жилийн ойд зориулсан тоглолт болно

ikon.mn
2025 оны 4 сарын 22
IKON.MN
зураг
 

Хөгжмийн зохиолч, нэрт дуучин Д.Дашнямын /МУГЖ/ мэндэлсний 80 жилийн ойд зориулсан "МИНИЙ ЗАЛУУ НАС ЦЭРЭГ ЯВЛАА-II" тоглолт 2025 оны 04 сарын 30-ны 18:00 цагт Соёлын төв өргөөнд болно.

Уг тоглолтод Д.Дашнямын /МУГЖ/ хөгжмийн бүтээл, дуу, романс, найрал дууны, бүжгийн болон нэрт дуучны олонд хүргэсэн "Нисгэгчийн дуу", "Мичид шүргэх Алтай", "Нас тогтох сайхан", "Налгар намрын уянга" зэрэг олон сайхан бүтээл эгшиглэнэ.

Д.Дашням /МУГЖ/ агсан чадалтай сайн дуучин төдийгүй хөгжмийн зохиолч, найруулагч байсныг бид мартах учиргүй. Монголын радиогийн Алтан фондод түүний дуулсан 60 гаруй дуу байдаг бол зохиосон бүтээлүүд нь түүнээс ч олон юм санж.

Нэгэн цагт Халх голоор Дандар баатар, П.Бадарч найрагчтай хамт явж байхдаа “Миний залуу нас дайны жилийн цэрэг явлаа” хэмээсэн улсын баатрын ганц өгүүлбэр л хоёр уран бүтээлчийг хөглөн, тэр дор нь “Миний залуу нас цэрэгт явлаа” дууг зохиосон гэдэг.