Эдвард Сноуден “Хэвлэлийн эрх чөлөөний төлөө” сан (Freedom of Press Foundation, FPF)-гийн захирлуудын зөвлөлийн гишүүн болох гэж байгаа талаар тус байгууллагын албан ёсны сайтад мэдээлжээ.
Цэргийн шинжээч, тус санг үүсгэн байгуулагч Дэниел Эллсбергийн тайлбарласнаар Сноудений ачаар америкчууд АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн мөрдлөгийн хөтөлбөрийн тухай мэдэж авсан гэнэ.
Түүнчлэн тэрбээр Сноуденийг зоригтой алхам хийсэн гэж тэмдэглээд “Миний баатар” хэмээн нэрлэжээ.
Сноуден ирэх хоёрдугаар сард захирлуудын зөвлөлийн бүрэлдэхүүнд албан ёсоор орох юм. Энэ талаар Сноуден “Сэтгүүлчид, эх сурвал хоорондын харилцааны аюулгүй байдлыг шийдвэрлэхэд өөрийн туршлагаа ашиглахыг хичээж байна.
Хуулиар үүнийг хамгаалах боломжгүй. Гэхдээ технологиор хамгаалж болно” гэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!