ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Америк залуу дэлхийн бүх улсаар аялах зорилгоо гүйцээхийн тулд Пёняны марафонд оролцжээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Умард Солонгосын нийслэл Пёнян хотод олон улсын марафон гүйлт зохион байгуулагдахад 200 орчим гадаадын иргэн оролцжээ.

Энэ гүйлт 2019 онд хамгийн сүүлд зохион байгуулагдсан бөгөөд цар тахлын улмаас зургаан жил тасалдаад байсан юм.

Умард Солонгосын эрх баригчид 2024 оны нэгдүгээр сараас хилийн хоригоо цуцалж, Оросын жуулчдыг хүлээн авч эхэлжээ. Энэ оны хоёрдугаар сараас бусад улсын жуулчдыг Расон боомтоороо хүлээж авч эхэлсэн ч удалгүй ямар нэг шалтгаангүйгээр зогсоосон юм.

Тиймээс гадаадын иргэдийн хувьд Умард Солонгост хөл тавих ховор боломж нь марафон гүйлт байжээ.

Бээжинд үйл ажиллагаа явуулдаг Koryo Tours компани гадаадын марафончдыг Умард Солонгост нэвтрүүлэх онцгой эрхийг авч ажилласан юм.

Энэ үеэр АНУ-ын иргэн, 25 настай Камерон Мофид 10 км-ийн зайн уралдаанд оролцож, дэлхийн 195 дахь тусгаар улсад хөл тавих зорилгоо биелүүлж чаджээ.

зураг
 

Гиннесийн дээд амжилтын ном 2019 онд 21 настай түүнийг дэлхийн бүх тусгаар тогтносон улсуудад зочилсон хамгийн залуу хүнээр бүртгэж байсан байна.

Гэхдээ тэр хоёр Солонгосыг тусгаарладаг зэвсэггүй бүсэд хөл тавьснаа Умард Солонгост очсонд тооцуулж байжээ.

Харин ийм амжилтыг бүртгэдэг өөр нэг байгууллага болох Nomad Mania үүнийг нь хүлээн зөвшөөрөөгүй юм байна.

Тиймээс Мофид үлдсэн ганц улс болох Умард Солонгост очих боломжийг хүлээж байжээ.

Тэрбээр өсвөр насандаа газрын теннисээр хичээллэж, ирээдүйтэй тамирчин болохоо харуулж байсан байна.

Гэвч тохойндоо авсан гэмтэл нь түүнийг цаашид хичээллэх боломжгүй болгож байжээ.

Улмаар оюутан байхдаа Мофид гадаад орнуудаар аялах дур сонирхолтой болж, их сургууль төгсөхөөсөө өмнө дэлхийн бүх улсад хөл тавих зорилт тавьсан байна.

Өмнө нь тэр Умард Солонгост нэвтрэх гэж хоёр удаа оролдоод бүтэлгүйтэж байжээ.

“Би дэлхийн бүх улс оронд очиж үзсэн. Харин Умард Солонгост би амьдралдаа үзээгүй солиотой зүйл мэдэрлээ. 50,000 хүн дүүргэсэн цэнгэлдэх хүрээлэнд орж ирэхэд мэдэрсэн зүйл, адреналиныг юутай ч зүйрлэх аргагүй юм” гэж тэр сэтгэгдлээ ярьсан байна.

 

Эх сурвалж: South China Morning Post

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
18
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Боко [122.201.23.44] 2025/4/17
Ёстой мөнгөни гарз бндаа. Надд гитад, со, ёпоон тгээд хэдэн европ орноор яваад үзцэн бол болоо. Бор гэртээ богд суух шиг жаргал бхгүй
0 | 1 Хариулах
Зочин [66.181.179.60] 2025/4/16
МАНАЙХ ХОЙД СО ТОЙ ШУУД НИСЛЭГТЭЙ БОЛЖ БАЙГАА ЮМ ЯРИАД БАЙСАН ЯАВ НЭЭРЭЭ ? НЭГ ОЧООД ҮЗЭХЭД ЯАХ ВЭ ДЭЭ АЙН ? МАНАЙ ХҮЗҮҮГҮЙ ЕӨК ОЧООД ХӨЛБӨМБӨГ ӨШИГЛӨСӨН ТҮҮХ БАЙГААДАА
1 | 0 Хариулах
Зочин [207.244.89.166] 2025/4/16
Одоо бүх улсаар аялах тийм хэцүү биш болсон, одоо бүх улсын бүх мужаар аялах давалгааг эхлүүлэе
0 | 0 Хариулах
Зочин [5.79.77.226] 2025/4/16
Монголын коммунизмын үеийн ховор зураг, баримтат кинонууд байдаг. Тухайн үед зураг авалтын багийханг зөвхөн Монголын гоё газруудаар л явахыг зөвшөөрдөг байсан. Үнэндээ тэр зураглаач, нэвтрүүлэгч нар Монголд ирэхийн тулд дипломат ажилтан болж ирцгээдэг байсан тухай ярьдаг. Аялал жуулчлал, худалдаа наймаа, боловсрол, тэмцээн гээд бүх төрлөөр Монголд нэвтрэхийг хатуу хориглодог байсан. Зөвхөн Дипломат, албан ажлаар л Монгол руу нэвтэрч болдог байсан. Гэтэл оркууд ийм нийгэм л хүсээд байдаг.
4 | 1 Хариулах
Чойр [106.72.218.33] 2025/4/16
Энэ халтарын удамын дүү ч теннисээр мөрөөдөл тээж явж дараа нь геннис д багтах гэж явах зэрэг мөрөөдөлөө тээж биелүүлэх боломжтой Ану чи сайхан орон ёомдаа гэж
1 | 6 Хариулах
Чойр [106.72.218.33] 2025/4/16
Ану ын нэг авах зүйл гэвэл хууль ёсоор амьдарч яаваа бүгд тэгш эрхтэй бх боломжтой д оршдог бөлгөө
2 | 3 Хариулах
Зочин [66.181.161.9] 2025/4/16
amerik bish haltar muslim bna
1 | 6 Хариулах
Чойр [106.72.218.33] 2025/4/16
Америк гэвэл уугуул индиануудыг л хэлнэ. Бусад нь хөөгдсөн, сайхан амьдрал мөрөөдөж очсон муусайн дүрвэгч цагаачид бөлгөө
3 | 3 Хариулах
Зочин [202.9.46.43] 2025/4/16
Амжилт залуу минь
3 | 0 Хариулах