Монгол Улсын Засгийн газар энэ Лхагва гарагт дотооддоо төгрөгийн бонд гаргахаар болсон билээ. Бид энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Мандал Капитал Маркетс ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал А.Өлзийдэлгэр /CFA/-тэй ярилцлаа.
- Монгол Улсын Засгийн газар дотоодынхоо зах зээлд бонд гаргахаар болсон нь ямар үр нөлөөтэй вэ?
- Иргэд, байгууллагууд мөнгөө хадгаламжид байршуулах, үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, хувьцаа авах гэх мэт олон хэлбэрээр мөнгөө өсгөдөг. Эдгээр мөнгөө өсгөх аргуудтай харьцуулахад засгийн газрын бонд нь ЭРСДЭЛГҮЙ хөрөнгө оруулалтад тооцогддог. Өөрөөр хэлбэл, засгийн газрын бонд нь банкны хадгаламжаас ч бага эрсдэлтэй гэсэн үг. Иймд энэ бонд гарснаар иргэд, байгууллагууд эрсдэлгүй хөрөнгө оруулалтын хэрэгсэлтэй болж байна гэж ойлгож болно.
- Засгийн газрын бондод хэн хөрөнгө оруулах боломжтой вэ?
- Ихэнх хүмүүс Засгийн газрын бондод зөвхөн томоохон компаниуд хөрөнгө оруулах боломжтой гэж боддог. Гэвч яг үнэндээ эмч, цагдаа, багш, нягтлан бодогч, инженер гээд хүн бүр хөрөнгө оруулах боломжтой байдаг.
Ялангуяа энэ жил Монгол улсын эдийн засаг хүндхэн байна. Ам.долларын ханш ₮3,500 даваад явчихлаа. Инфляц 2 оронтой түвшинд шилжлээ. Улмаар таны өдийг хүртэл хуримтлуулсан мөнгөний худалдан авах чадвар нь буурч байна. Энэ үед та мөнгөнийхөө үнэ цэнийг хамгаалахын тулд төгрөгийн ханшийн сулрал, инфляцын түвшнээс давсан өгөөжтэй хөрөнгө оруулалтуудыг хийх хэрэгтэй.
Гэхдээ ингээд хэлэхээр ихэнх хүмүүс хөрөнгө оруулалт хийгээд мөнгөө алдахаас айдаг. Та ч гэсэн ийм айдастай байвал ядаж эхлээд Засгийн газартаа хөрөнгө оруулж үзэх хэрэгтэй.
- Засгийн газрын бондод хэрхэн хөрөнгө оруулах вэ?
- Сүүлийн жилүүдэд манай улсад хөрөнгийн зах зээл хурдацтай хөгжсөн билээ. Одоо бонд авах нь банканд хадгаламж нээхтэй адил амар, хялбар болсон. Та анх удаа бонд худалдан авч байгаа, хэрхэн Засгийн газрын бондод хөрөнгө оруулахаа мэдэхгүй байвал манай Мандал Капитал ҮЦК-тай холбогдоорой. Бид таныг энэ хүнд үед мөнгөө зөв удирдахад тань туслан, бүхий л зөвлөгөө, мэдээллээр ханган ажиллах болно.
Та хөрөнгө оруулалтын зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.
Холбоо барих:
Утас: 7575-3399, 8875-4540, 8875-7270, 8875-3055
Хаяг: Блью Скай тауэрын чанх урд байрлах Мэрү Тауэрын 6 давхарт