Манай орны цаг агаарын эрс тэс уур амьсгалтай холбоотойгоор улирлаас хамаарсан халдварт өвчний дэгдэлт жилийн турш харилцан адилгүй байдлаар тохиолддог. Статистикийн нэгдсэн мэдээллийн сангаас авсан мэдээллээр жил бүрийн энэ улиралд зонхилон тохиолддог халдварт өвчлөлд “Амьсгалын замаар дамжих” болон “Гэдэсний халдварт” өвчин багтаж байна.
Тодруулбал, 2023 онд бүртгэгдсэн нийт “Амьсгалын замаар дамжих” халдварт өвчний тоо 14,235 байснаас 27% буюу 3800 орчим нь дангаараа дөрөв, тавдугаар саруудад тохиолджээ. 2024 онд мөн л нийт 14,458 “Амьсгалын замаар дамжих” халдварт өвчлөл бүртгэгдсэнээс 4300 нь хаврын энэ саруудад тохиолдсон байна. Өөрөөр хэлбэл, 12 сарын турш дахь сар бүрийн дүн мэдээгээр хамгийн өндөр тоо бүхий өвчлөл бүртгэгддэг нь өвлийн ид хүйтэн үед бус хаврын энэ цаг үе байдаг ажээ. Түүнчлэн “Гэдэсний халдварт” өвчлөлийн хамгийн өндөр тоо энэ саруудад бүртгэгдсэн байгааг Статистикийн нэгдсэн мэдээллийн сангаас харж болно.
Эмч нарын тайлбарласнаар “Өвлийн хатуу улирлыг туулж дархлааны тэнцвэр алдагдсан үед цаг агаар тогтворгүй, өвөл хөлдсөн бохирдлууд хайлж амьсгалын замд нэвтэрснээр өвчлөл үүсэх шалтгаан болдог” гэжээ. Тийм ч учраас насанд хүрэгсэд бид хүүхэд багачууд, өндөр настан болон архаг хууч өвчтөн, ойр тойрны хайртай хүмүүсээ, өөрсдийгөө ч хаврын энэ улиралд элбэг тохиолддог өвчлөлөөс хамгаалж, урьдчилан сэргийлэх аргуудыг мэдэж авах нь чухал юм.
✔️ Зөв хооллолт, амин дэм, эрдэс бодис болон пробиотик хэрэглэх замаар бие махбодын үндсэн дархлаагаа дэмжих
✔️ Гарын ариун цэвэр тогтмол сахиж, тогтмол угаах, ариутгах
✔️ Олон нийтийн газраар явахдаа маск зүүх, өөр хоорондоо хэт ойрын зайнаас харилцахгүй байх
✔️ Өвдсөн тохиолдолд эмчид хандаж, эмчийн зөвлөсний дагуу эмчилгээгээ заасан цагт нь зөв тун, хэмжээгээр хэрэглэх
✔️ Хайртай дотны хүмүүсээ болон өөрсдийгөө дур мэдэн эмчлэхээс зайлсхийх
Хаврын Халдвараас Хамгаалъя!
ЭНТОФАРМ эмийн сан уламжлалт “Хаврын Халдвараас Хамгаалъя” аянаа 15 салбар эмийн сангууддаа 04 дүгээр сарын 30-ныг дуустал зохион байгуулж байгаа бөгөөд таны дархлааг дэмжих 250 нэр төрлийн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн 10-30% хямдралтай худалдаалагдаж буй. Та хайртай дотны хүмүүсээ хаврын халдвараас хамгаалж, урьдчилан сэргийлэх арга замуудыг хэрэгжүүлж, урин цагаа энх угтаарай.
ЭНТО ФАРМ эмийн сангийн салбарын байршил харах бол ЭНД дараарай.
Facebook: www.facebook.com/ento.mn
Вебсайт: www.ento.mn
Холбогдох утас: 70121211 - 4
Хямдралтай бүх витаминыг эндээс үзнэ үү.
Хямдралтай бүх витаминыг эндээс үзнэ үү.