2025 оны 3-р сарын 18-ны өдрөөс “Шунхлай Холдинг” Скайтел ХХК-ийн хувьцааг 100% худалдан авч, Скайтел ХХК нь Шунхлай группийн бүрэлдэхүүнд бүрэн нэгдлээ.
1999 онд Монгол, БНСУ-ын хамтарсан хөрөнгө оруулалтаар байгуулагдсан СКАЙтел ХХК-ийн хувьцааг 2010 онд Монгол талын хамтрагчид болох “Шунхлай Холдинг” болон “Алтай Холдинг” тус тус худалдан авч, Монголын тэргүүлэгч группийн хөрөнгө оруулалттай үндэсний оператор компани болсон юм.
2025 оноос эхлэн СКАЙтел ХХК нь “Шунхлай” группийн бүрэлдэхүүнд нэгдэж, бизнесийн шинэ үеийг эхлүүлж байна.
Энэхүү шинэчлэлт нь компанийн урт хугацааны өсөлт, тогтвортой хөгжил, стратегийн уялдаа холбоо, үйлчилгээний уян хатан байдал зэргийг нэмэгдүүлж, хэрэглэгчид, хамтрагч, түншүүдтэйгээ харилцах харилцаанд шинэ боломжуудыг нээнэ гэдэгт итгэлтэй байна.
СКАЙтел группийн хувьд 25 жилийн хугацаанд :
Бидэнд итгэл хүлээлгэж, хамтдаа хөгжиж ирсэн эрхэм хэрэглэгчид, үе үеийн ажилтнууд, түншүүд, хөрөнгө оруулагч та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
СКАЙтел Ирээдүйг өнгөлнө