УИХ түүхэндээ анх удаа Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргахаар боллоо

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:18 2025/04/18

Өнөөдрийн хуралдаанаар УИХ-аас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжлээ. Ингэснээр УИХ 33 жилийн түүхэнд анх удаа Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргахаар боллоо. 

Ямар хүсэлт гаргах талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Үндсэн хуулиар бол УИХ-ын шийдвэр зөвхөн Үндсэн хуулийн цэцэд хянагддаг. Гэтэл практик дээр УИХ-ыг ердийн шүүх дуудаж байна. УИХ-ын тэмдэглэл, хуралдаанаар шийдсэн асуудал, үндэслэлийг шүүхийн зүгээс нотлох баримтын хүрээнд гаргаж өгөх, УИХ итгэмжлэгдсэн төлөөлөгчөө энэ хуралдаанд томил гэж хэлсэн. 

Агуулга нь УИХ-д ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагын даргыг томилсон, чөлөөлсөн асуудлаар нэг иргэн гомдол гаргасан. Энэ практик хууль ёсоор цаашдаа үргэлжилбэл УИХ ямар нэгэн албан тушаалтныг томилох асуудалд томилогдоогүй хүн нь УИХ-ыг шүүхэд өгөх гажуудал үүсэх гэж байна. 

Манай улс парламентын засаглалтай. Үндсэн хуульд төрийн эрх барих дээд байгууллагыг УИХ гэж нэрлэдэг. Хууль тогтоох эрх мэдэл гагцхүү УИХ-д хадгалагдана. Энэхүү Үндсэн хуулийн хил хязгаарыг ердийн шүүх давж алхаж болохгүй. Энэ гажгийг таслан зогсоох нэг арга зам бол Үндсэн цэцэд хүсэлт илэрхийлэх юм" гэж тайлбарлав.

Үргэлжлүүлэн тэрбээр "Монгол Улсын Ерөнхий аудитор асан Д.Хүрэлбаатар төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч байх хориотой байсан. Гэтэл мань хүн өөрөө Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас нэн хөнгөлөлттэй зээл авсан. Санхүүгийн хариуцлагыг хамгийн дээр нь очоод хянах ёстой хүн өөрөө зээл авчихсан. УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших, хариуцлага хүлээх гэсэн хоёр үйл явц давхцаад чөлөөлөгдсөн.

Гэтэл өөрөө бүх шатны шүүхээр гүйж, УИХ намайг буцаан томилох ёстой гэсэн шаардлага тавиад яваад байна. Үндсэн хуулийн цэц энэ бол шүүхийн асуудал биш гэсэн. Шүүх рүү шийдэгдэж явсаар Үндсэн хуулийн цэц дээр хоёр дахь удаа очиход одоо Үндсэн хуулийн цэцэд ажилладаггүй хоёр хүн алх цохоод явчихсан" хэмээн нэмж ярив.

10:15 2025/04/18

УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болж байна. 

Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: 

  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
  • УИХ-аас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын тухай

шууд үзэх: 

11:18 2025/04/18

Өнөөдрийн хуралдаанаар УИХ-аас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжлээ. Ингэснээр УИХ 33 жилийн түүхэнд анх удаа Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргахаар боллоо. 

Ямар хүсэлт гаргах талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Үндсэн хуулиар бол УИХ-ын шийдвэр зөвхөн Үндсэн хуулийн цэцэд хянагддаг. Гэтэл практик дээр УИХ-ыг ердийн шүүх дуудаж байна. УИХ-ын тэмдэглэл, хуралдаанаар шийдсэн асуудал, үндэслэлийг шүүхийн зүгээс нотлох баримтын хүрээнд гаргаж өгөх, УИХ итгэмжлэгдсэн төлөөлөгчөө энэ хуралдаанд томил гэж хэлсэн. 

Агуулга нь УИХ-д ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагын даргыг томилсон, чөлөөлсөн асуудлаар нэг иргэн гомдол гаргасан. Энэ практик хууль ёсоор цаашдаа үргэлжилбэл УИХ ямар нэгэн албан тушаалтныг томилох асуудалд томилогдоогүй хүн нь УИХ-ыг шүүхэд өгөх гажуудал үүсэх гэж байна. 

Манай улс парламентын засаглалтай. Үндсэн хуульд төрийн эрх барих дээд байгууллагыг УИХ гэж нэрлэдэг. Хууль тогтоох эрх мэдэл гагцхүү УИХ-д хадгалагдана. Энэхүү Үндсэн хуулийн хил хязгаарыг ердийн шүүх давж алхаж болохгүй. Энэ гажгийг таслан зогсоох нэг арга зам бол Үндсэн цэцэд хүсэлт илэрхийлэх юм" гэж тайлбарлав.

Үргэлжлүүлэн тэрбээр "Монгол Улсын Ерөнхий аудитор асан Д.Хүрэлбаатар төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч байх хориотой байсан. Гэтэл мань хүн өөрөө Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас нэн хөнгөлөлттэй зээл авсан. Санхүүгийн хариуцлагыг хамгийн дээр нь очоод хянах ёстой хүн өөрөө зээл авчихсан. УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших, хариуцлага хүлээх гэсэн хоёр үйл явц давхцаад чөлөөлөгдсөн.

Гэтэл өөрөө бүх шатны шүүхээр гүйж, УИХ намайг буцаан томилох ёстой гэсэн шаардлага тавиад яваад байна. Үндсэн хуулийн цэц энэ бол шүүхийн асуудал биш гэсэн. Шүүх рүү шийдэгдэж явсаар Үндсэн хуулийн цэц дээр хоёр дахь удаа очиход одоо Үндсэн хуулийн цэцэд ажилладаггүй хоёр хүн алх цохоод явчихсан" хэмээн нэмж ярив.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.191.193] 2025/4/20
Их хурлаасаа эхлээд засгийн газар гэх өлөн хулгайчдын бүлэглэл энэ улс ард иргэдийн төлөө юу ч хийхгүй гэдэг нь тодорхой юм биш үү. Бүгдийг нь огцруулах цаг болсон
2 | 0 Хариулах
Зочин [103.212.118.41] 2025/4/20
УИХ ын гишүүн нэрийн дор хулгай,луйвар,хүн алж болдог,шийтгэл хүлээж,ял эдэлдэггүй тэнэг хуулиа тат.Хуулийг гууль болгож ханадаггүй яасан их шунал вэ?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.154] 2025/4/20
Яасан ч ойлгомжгүй ярьдаг вм
0 | 0 Хариулах
Нэрт [122.201.31.77] 2025/4/19
УИХ иргэдээ ордуудынхаа хувьцааг олгох асуудлыг таг дараад 30 гаруй хонож байна. Нөгөө 126 маань жинхэнэ мөн чанараа харуулж мөнгийг авсан эзэддээ үнэнч болохоо харуулж байна. Ер нь хэлэлцэхгүй биз. Уг иргэдэд улирал бүр 100 мянган төгрөг биш 500 мян, 1 сая, 2 сая төгрөг эх орны хишиг аваад байх боломж гар ирсэн ч хууль бусаар газрын хэвлий дэхь өмчийг авсан олинархууд аа дийлэхгүй болтой. Энэ УИХ-д итгэл үзүүлэх үү эс үзүүлэх үү гэдэг бүх ард түмний санал асуулга явуулмаар юм.
0 | 0 Хариулах
БУЯНЦОГТОО [202.126.90.101] 2025/4/18
ЭНЭ ИХ ХУРЛЫН ГИШҮҮН БААГИЙНУУД ЧИНЬ ХАРИН ЖИНХЭНЭ УРВАГЧ БААГИЙНУУД БИШ ҮҮ? ТЭД ОНГОЦНЫ БЕНЗИН ХААНААС ХЯМДХАН ОЛЖ ИРЭХ ЮМ БОЛ? ОЛООД ИРЭЭСЭЙ. ИХ ХУРЛААР ДҮҮРЭН УРВАГЧИД БАЙГАА ГЭДГИЙГ БҮҮ МАРТ!!!
3 | 0 Хариулах
Зочин [103.57.95.221] 2025/4/18
Хүсэлт гаргана гэхээр хуулиар биш хүслээр шийддэг болно гэсэн үг үү?
1 | 0 Хариулах
Зочин [139.5.217.218] 2025/4/18
Зиа ингээд бүүр Засгийн газрыг шүүхэд дуудаж болохгүй болгоодохлоо. Утгаараа коммунист болхоор шийдлээ.
0 | 0 Хариулах
Увсын Тэсийн 4багийн дөрвөд сүрэн [122.201.31.46] 2025/4/18
Ардын коммунист намыг татан буулга
1 | 0 Хариулах
МАНингуудад ичих нүүр алга [66.181.160.94] 2025/4/18
МАН хулгайчуудын хулгайг үндсэн хуулиар зөвшөөрүүлэх гэсэн л оролдлого. эрх мэдэлтэй нь өөрсөддөө зориулж зээл гаргаад тэрийгээ хуулиар хамгаалуулна гэдэг чинь одоо юу гэсэн үг юм. улаан цагаандаа гарч байна.
5 | 0 Хариулах
Зочин [139.5.216.35] 2025/4/18
маш ойлгомжгүй гарчиг
0 | 0 Хариулах