Тээврийн цагдаагийн албаныхан үйл ажиллагаандаа суррон, скүүтер ашигладаг болжээ.
Энэ тухай ТЦА-ны дарга, цагдаагийн хурандаа Б.Дэлгэрсайхан "Зам тээврийн осол хэргийн газар дээр шуурхай очих зорилгоор цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг үйл ажиллагаандаа ашиглаж эхэллээ.
Суррон, скүүтерийг үйл ажиллагаандаа ашигласнаар зам тээврийн осол хэргийн дуудлага мэдээллийн дагуу очих хугацаа 1-2 дахин багасаж байна" гэв.
Нийслэлийн зургаан дүүргийн Замын цагдаагийн хэлтэс гурван суррон, гурван скүүтертэй болжээ.
Цагдаагийн байгууллагад энэ он гарснаас хойш буюу эхний хоёр сарын байдлаар зам тээврийн ослын шинжтэй нийт 21,565 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Эдгээрээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон мөн жолоодох эрхийн үнэмлэхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3,679 гаруй гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл бүртгэгдэж, эдгээр иргэдийн хайхрамжгүй, хариуцлагагүй байдлын улмаас бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь нас хохирчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
|