"О.Алтангэрэл сайдад найдаж, бас харж байгаа"

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг хэлэлцсэн юм.

Цугларсан баримтууддаа үндэслэн 

  • энэ талаар мэдээлэл солилцох, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх чиглэлээр Британийн Виржинийн арлууд болон Кайманы арлууд, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг Захиргааны Онцгой Бүс Хонконг, Бүгд Найрамдах Сингапур Улс зэрэг улсын хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоодын хэргийн сайд О.Алтангэрэлд,
  • “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” УИХ-ын тогтоолд заасан ашигт малтмалын ордуудыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах эсэх асуудлыг судалж, холбогдох шийдвэрийн төслийг яаралтай боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанд тус тус даалгасан хэмээн ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдэгдлээ.

Түүний өгсөн мэдээллийн дараа сэтгүүлч "Оффшор бүстэй холбоотой эрхзүйн туслалцаа авах ажлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хариуцах юм байна. Улс төрийн хүрээнд О.Алтангэрэл сайдыг Х.Баттулга гишүүний хүн гэж ярьдаг. Энэ чухал ажлыг О.Алтангэрэл сайд хариуцах нь хэр зохимжтой вэ. Та хэр итгэл үнэмшилтэй байна вэ?" гэж асуусан. 

Үүнд тэрбээр "Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний хуулиар Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудал. О.Алтангэрэл сайдад би найдаж байгаа, бас харж байгаа" гэж хариулав.