2025 оны 3 дугаар сарын 31-ний байдлаар Тээвэр хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн харилцах, хадгаламжийн үлдэгдэл өмнөх улиралтай харьцуулахад 17.8 хувь өссөнөөр 667.8 тэрбум төгрөгт хүрч, нийт активын хэмжээ 1.1 их наяд төгрөг болов. Тайлант хугацаанд, активын өгөөжийг нэмэгдүүлэн, зардлын үр ашгийг сайжруулснаар 4.9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа.
Банк нь Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн ханган ажиллаж байна. Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа үзүүлэлт 33.3 хувь, өөрийн хөрөнгийн зохистой харьцааны доод түвшнийг 11.3 нэгж хувиар давуулан биелүүлж 23.3 хувьд хүрсэн байна.
Тээвэр хөгжлийн банк нь тайлант хугацаанд үйлчилгээний чанар, дотоод үйл ажиллагаа, эрсдэлийн удирдлагыг сайжруулснаар үйлчилгээний хүртээмж, үр ашиг, өрсөлдөх чадвар болон санхүүгийн тогтвортой байдлаа бататгалаа.