Уншиж байна ...

Иргэн 1%-ийн татвар төлөх тухай цахим өргөдөлд 100 мянган хүн гарын үсэг зурснаар зорилтод тоондоо хүрлээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийтийн өргөдөл гомдлын систем D-Petition-д Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1% болгож бууруулах тухай цахим өргөдлийг энэ сарын 20-нд үүсгэн иргэдийн саналыг авч эхэлсэн. 

Тус өргөдлийг өнөөдрийн 18:00 цагийн байдлаар 100,000 иргэн дэмжиж, цахим гарын үсгээ зуржээ. Ингэснээр Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39.4.1-д заасны дагуу "хуулийн төсөл санаачлах саналыг 100,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол Улсын Их Хурал авч хэлэлцэнэ" гэсэн болзлыг хангаж байна.

УИХ-ын гишүүд тус цахим өргөдөлтэй холбогдуулан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилж, УИХ-д өргөн барих боломжтой. Ард түмний элч нар юу хийж чадахыг харах л үлдлээ. 

зураг
 

Өргөдлийг санаачилсан иргэн Р.Шинэгэрэл "Хувь хүний цалин, орлогоосоо төлдөг ашгийн татварыг 10% биш 1% болгож бууруулах, иргэн баян бол улс хөгжинө! Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1% болгож бууруулах. Үүнд: 6.3.1. Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, 6.3.2. Үйл ажиллагааны орлого, 6.3.3. Хөрөнгийн орлого, 6.3.4. Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого, 6.3.5. Шууд бус орлого, 6.3.6. Бусад орлого" хэмээн тайлбарласан байна. 

44 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг