Өмнөд Африкийн 67,000 орчим цагаан арьстан тэдэнд дүрвэгчийн статус олгох Трампын төлөвлөгөөг сонирхжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп арьс өнгөөр ялгаварлан гадуурхагдаж буй Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын (ӨАБНУ) цагаан арьст хүн амын цөөнхөд дүрвэгчийн статус олгох төлөвлөгөөг зарласан юм.

Ингэхдээ тэр бас АНУ-аас ӨАБНУ-д үзүүлдэг тусламжийн хөтөлбөрүүдийг “тус улсын засгийн газар арьс өнгөөр ялгаварлан гадуурхагдсан газрын эздийн эсрэг зүй бус хүчирхийллийг өдөөдөг” гэсэн үндэслэлээр зогсоож байв.

62 сая хүн амтай ӨАБНУ-д 2.7 сая цагаан арьстан оршин суудаг нь голдуу 17 дугаар зууны үед энд суурьшсан Холланд, Францын колоничлогчдын үр удам байдаг.

Тэднийг Африканчууд гэж нэрлэдэг юм.

Тэгвэл ӨАБНУ дахь АНУ-ын элчин сайдын яам Трампын төлөвлөгөөг сонирхсон 67,000 орчим хүн өнгөрсөн хугацаанд хандсан тухай өчигдөр мэдээлжээ.

1990-ээд оны үед тус улсад арьс өнгөөр ялгаварлагч цагаан арьстнуудын апартейд дэглэм унаснаар хар арьст хүн амын олонх засгийн эрхийг авсан юм.

Тэр үеэс хойш газрын эзэн цагаан арьстнууд эсрэгээрээ арьс өнгөөр ялгаварлах үзлийн хохирогч болж, өмч хөрөнгөө булаалгах болсон гэдэг.

Гэхдээ ӨАБНУ-ын эрх баригчид Трампын шүүмжлэлийг эрс няцааж байгаа.

Үүнээс гадна Трамп тус улсын засгийн газрыг Палестины Хамас зэвсэгт байгууллагыг болон Ираны дэглэмийг дэмждэг, Америкийн эсрэг үзэлтэй гэж буруутгаж байв.

Сүүлд бас АНУ-д суух ӨАБНУ-ын элчин сайдыг “Америкийн эсрэг”, “Трампын эсрэг” үзэлтэн гэсэн үндэслэлээр нутаг дэвсгэрээсээ хөөсөн юм.

Трампын төлөвлөгөөний талаар мэдээлэл авах хүсэлт 25-45 насны нийт 67,042 хүнээс ирснийг Претор дахь АНУ-ын элчин сайдын яамны албаны эх сурвалж баталжээ.

Одоогоор дүрвэгчийн статус авах хүсэлтийг албан ёсоор бүртгэж эхлээгүй, Вашингтоноос заавар чиглэл хүлээж байгаагаа эх сурвалж мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: Associated Press

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
3
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг