Уншиж байна ...

Хүн дүрст роботын эрин үе хүмүүсийн төсөөлж байгаагаас ойрхон ирснийг Nvidia компанийн гүйцэтгэх захирал хэлжээ

Р.Түвшин, iKon.mn
Өнөөдөр 9 цаг 09 минут
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Калифорни мужийн Сан Хосе хотод эхэлсэн жил тутмын хөгжүүлэгчдийн чуулганыхаа үеэр Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуан хүн дүрст роботууд үйлдвэрт ажиллаж эхлэх хугацааг “таван жил хүрэхгүй хугацааны дотор” гэж тооцоолж байгаагаа мэдэгджээ.

Ойролцоогоор $3 их наядын зах зээлийн үнэлгээтэй, хагас дамжуулагч үйлдвэрлэлийн Nvidia компани нь хиймэл оюуны технологийн хөгжлийг тэргүүлэгчдийн нэг юм.

Чуулганы нээлтийн илтгэлийг тавихдаа Хуан хүн дүрст (humanoid) роботыг хөгжүүлэх ажлыг хялбарчлахад зориулсан программ хангамжийн хэрэгслүүдийг танилцуулжээ.

Илтгэлийнхээ дараа сэтгүүлчидтэй уулзах үеэр тэр “хүн дүрст роботууд хаа сайгүй үзэгддэг болох цаг үе ирэхэд таван жилээс хэтрэхгүй хугацаа үлдсэн. Энэ бол таван жилийн цаадах асуудал биш, энэ бол цөөн хэдхэн жилийн дараах асуудал” гэж хэлсэн байна.

Ингэхдээ Хуан ийм хувьсгал хамгийн түрүүнд роботын хяналттай нарийн чимхлүүр ажлууд шаардагддаг аж үйлдвэрлэлийн салбараас эхэлнэ гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

“Үйлдвэрүүдээс эхэлнэ гэж би бодож байна. Учир нь үйлдвэр бол илүү өндөр хараа хяналттай, ашиглалтын зорилго нь илүү тодорхой орчин юм” гэж тэр тайлбарласан байна.

 

Эх сурвалж: Reuters