ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/03/08-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-Японы тэгш бус холбоотны харилцааг Трамп шүүмжлэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 3 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөснөөсөө хойш нэг сар, хагасын хугацаанд ажиллахдаа АНУ-ын уламжлалт гадаад бодлогыг эрс өөрчлөх шийдвэрүүдийг гаргаж байгаа.

Хамгийн сүүлд тэр Япон улстай үүсгэсэн холбоотны харилцааг шүүмжилжээ.

“Бид Япон улстай маш сайн харилцаатай. Гэхдээ бид тэднийг хамгаалах үүрэгтэй, хариуд нь тэд биднийг хамгаалах шаардлагагүй гэсэн сонирхолтой гэрээг байгуулсан байдаг. Үүнээс гадна тэд энэ харилцаанаас эдийн засгийн ашиг хүртдэг. Ийм гэрээг хэн анх байгуулсныг би асуумаар байдаг юм” гэж Пүрэв гарагт Трамп ярьсан байна.

Өчигдөр буюу Баасан гарагт Японы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ёшимаса Хаяаши үүнд хариу өгчээ. Ингэхдээ тэр хоёр улсын хооронд байгуулагдсан аюулгүй байдлын гэрээнд хүлээсэн үүргээ Вашингтон үргэлжлүүлэн биелүүлнэ гэдэгт Япон улс итгэж байгааг илэрхийлсэн байна.

Одоо АНУ-ын 54,000 орчим цэргийн алба хаагч Японд байрладаг. Үүний ихэнх нь Тайвань арлаас зүүн зүгт оршдог Окинава арлын цэргийн баазад байрладаг юм.

Япон улсын эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Ёжи Мутогийн АНУ-д хийх айлчлалын өмнө Трамп ийм зүйл ярьсан нь анхаарал татаж байна.

Трампын засаг захиргаа саяхан АНУ-ын зах зээлд нэвтрэх бүх ган, хөнгөн цагаанд 25 хувийн импортын татвар оноох шийдвэр гаргасан юм.

Мутогийн айлчлалын зорилго нь Япон улсыг энэ татвараас чөлөөлүүлэх юм байна.

Сайд өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа энэ удаагийн айлчлал “Япон болон АНУ-д харилцан ашигтай байх болно” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Трампын ган, хөнгөн цагааны импортын татвар ирэх Лхагва гарагаас хэрэгжиж эхлэх юм.

“Энэхүү татварын агуулга, үр нөлөөг сайтар судлах нь чухал” гэж Муто өчигдөр хэлсэн байна.

Трамп саяхан Аляскад байгалийн хийн хоолой байгуулах их наядын аварга том төсөлд хөрөнгө оруулах сонирхолтой улсуудын тоонд Япон багтаж байгааг зарласан.

Тэгвэл Муто өчигдөр үүнийг няцаажээ.

“Энэ бол үр ашиг, нийлүүлэлт эхлэх хугацаа зэргийг нь засгийн газар болон хувийн хэвшлийнхэн сайтар судлах шаардлагатай асуудал. Бид энэ төслийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг АНУ-ын албаны хүмүүсээс сонсоно гэж найдаж байна” гэж сайд хэлсэн юм.

Трамп мөн автомашины импортод 25 хувийн татвар оноохоо амлаад байгаа.

Өнгөрсөн онд АНУ-д экспортолсон Японы бүтээгдэхүүний бараг гуравны нэг нь тээврийн хэрэгсэл байсан юм.

Лхагва гарагт парламентад үг хэлэхдээ ерөнхий сайд Шигэрү Ишиба “Япон улсын АНУ-ын эдийн засагт оруулсан хувь нэмэр их. Тиймээс татварын асуудалд сэтгэл хөдлөлөөр бус логиктой хандахыг бид Вашингтоноос хүсэж байна” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: AFP

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
3
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
58 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.178.234] 2025/3/9
Японд зэвсгийн эрх челее ег цемийн бембег хийх эрх челее ег америкыг бембегдех эрх челее ег
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.147] 2025/3/9
Трамп мөнгө ашигнаас өөр юм харахаа больж. Зөнөж дээ
6 | 2 Хариулах
сд [45.117.35.18] 2025/3/8
kk цемийн зэвсгээр бөмбөгдөөд, газрыг нь эзлээд, жил болгон өчнөөн тэрбум доллар батлан хамгаалалтын зардалдаа аваад, цэрэг армитай байх эрхийг нь хасчаад дараа нь чи намайг хамгаалахгүй байна гэж шүүмжлээд кк
10 | 1 Хариулах
Зочин [202.9.46.50] 2025/3/8
Тэр ардчилагчид чинь японы дээр атомын бөмбөг хаяж, НАТО-ынхоо зардалд жилд олон тэрбум долларын төлбөр авдаг юм оркоо.
1 | 9 Хариулах
сд [103.168.34.177] 2025/3/8
чи орк юм уу за ойлголоо
3 | 1 Хариулах
Зочин [202.9.46.50] 2025/3/8
Дэлхий нийтээрээ пирамидын тогтолцоог нураая. Трампын зөв.
6 | 4 Хариулах
Зочин [146.70.45.166] 2025/3/8
Япон бол хүн төрөлхтний өвт соёл юм. Орчин үеийн хүний очих ёстой шугамыг зурж татаж буй хүмүүс. Redneck үүд ойлгохгүй.
4 | 4 Хариулах
Зочин [202.9.46.50] 2025/3/8
Орк монголчууд япончуудын суурь хүмүүжил соёлоос суралц. Орк монголчууд япончууд шиг суурь хүмүүжилтэй соёлтой болж чадахгүй бол монгол хэзээ ч ядуурлаас гарч хөгжихгүй.
3 | 5 Хариулах
Зочин [202.9.40.240] 2025/3/8
Хятадаас суралц япон чинь тан гүрний үеэс хятадын соёлд суралцсан улс
1 | 3 Хариулах
зочин [139.5.217.56] 2025/3/8
энэ америк ямар олон ашиггүй гэрээ хийцийн бэ? тэр баасын Транп арилгах гээд үзэж тарж байдаг насс
3 | 1 Хариулах
Зочин [45.84.122.53] 2025/3/8
Одоо БУЦААД ТЭМБҮҮНДЭЭ БАРИГДЦАН ХУВСГАЛААС ӨМНӨХ ДҮРДЭЭ ЯГ БУЦААД ОРЦОН. НОЁД НЬ УРВААД Л ЭХ ОРНОО ХУНХУУЗУУДАД ЗАРААД Л. ЗУН НЬ ӨМХИЙГӨӨ ҮНЭРТЭЭД ӨВӨЛДӨӨ УГААРТАЖ ҮХЭЦГЭЭГЭЭД ХОРТ ХАВДРААР ДЭЛХИЙД НЭГ НОМЕР АМИА ХОРЛОЛТООР ДЭЛХИЙД НЭГ НОМЕР БАЙЖ ТУСГААР УЛС БОЛГОСОН ОРОСОО МУУЛЧИХЖЭЭ БАС ЁСТОЙ ТҮЙ МАЙ ӨМХИЙ ҮНЭРТЭЙ ГАМИНГИЙН ШЭЭЭС МИНЬ.
5 | 6 Хариулах
Зочин [203.91.115.39] 2025/3/8
medrel muutaa shar had ruugaa yav
4 | 2 Хариулах
Зочин [202.9.46.50] 2025/3/8
Чамайг бодвол эрүүл ухаантай хүн байна. Чи л өөрөө эрүүл бишээрээ шар хадны сэтгэцийн эмнэлэгтээ очиж хэвтсэн дээр.
3 | 4 Хариулах
Зочин [45.84.122.53] 2025/3/8
ТЭНД ЧИНЬ ӨДӨРТ 27 ХҮН АМИА ХОРЛОДОГ ТАМЫН ГАЗАР ШҮҮ ДЭЭ. ЮМ ҮЗЭЭГҮЙ АДГИЙН ГУЙЛГАЧДАД Л ДИВААЖИН ШИГ САНАГДАХ БАЙХ ДАА.
3 | 2 Хариулах
Зочин [45.84.122.53] 2025/3/8
Япончууд бол АНУ-ын цэргийнхэнд эзлэгдсэн улс бөгөөд тэд өөрсдөө шийдвэр гаргах эрх чөлөөтэй улс биш юм. Япон, Өмнөд Солонгосын Үндсэн хуульд зааснаар парламентаар хэлэлцэх аливаа хэлэлцүүлгийг АНУ-ын арми батлах ёстой, эс бөгөөс хэлэлцэх боломжгүй.
2 | 2 Хариулах
Зочин [66.181.178.216] 2025/3/8
2-р дайны дараа Японд тавьсан цэргийн хоригоо цуцлах хэрэгтэй. Японы өөрийгөө хамгаалах хүчнийг буцаагаад зэвсэгт хүчин болго. Тэгвэл Япон өөрийгөө ч хамгаална, Америкийг ч хамгаална.
14 | 3 Хариулах
Зочин [202.9.40.240] 2025/3/8
Хуц эргүү сда дахиад зүүн өмнөд азийг японы эрхшээлд оруулах чинь дутавуу
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.84] 2025/3/8
Трамп Путин 2 төгцөг хөшигний ард хор найруулаад байна даа.Трамп сда эргэн тойрноо адлаад,хөрөнгө ялгаад, энийг ч авна тэрийг ч авна гээд юу болоод байнаа.Үхэх нь дөхөхөөр тэгнэ гэж байх уу?
11 | 3 Хариулах
Зочин [99.37.9.190] 2025/3/8
Baahan har mass, nemeh ni Biden-ii tsagaachdiin asuudlaas zalhsan humuus gesen 2 tom bulgees songogdood garaad irsen. Tedendee taalagdah geed har massdaa eldev tatvar nemeed sain bolgood bn gej haragdah, nuguu bulegt bolohooor tsagachdiig tsegtselj bn gej foy haragdah gesen l muihar uildluud yum daa.
2 | 2 Хариулах
Зочин [172.58.167.103] 2025/3/8
Japan mashinuudad undur tatwar tawichaad uursdiihuu junk mashinuudaa shah ni de irgeddee
2 | 0 Хариулах
Зочин [99.37.9.190] 2025/3/8
Elon Muskiin teslag l shahah gej bhgui yu
2 | 2 Хариулах
Зочин [66.181.179.62] 2025/3/8
Tesla Ford GMC Chevrolet... өөрсдийн машинаа дэмжсэн нь дээр л дээ.
1 | 2 Хариулах
Зочин [107.122.177.76] 2025/3/8
TESLA бол хог юм байна лээ….
1 | 0 Хариулах
Зочин [103.57.95.226] 2025/3/8
Алийн болгон АНУд найдах вэ.
2 | 2 Хариулах
choir [103.108.230.52] 2025/3/8
Ану бас дураараа юмаа нээрээ вахаха. Самурай нарыг онгоц, пуужин хийхийг нь хориглочоод бид та нар хамгаалж бн гэж гонгиноно. Самурай нар ану эрхшээлээс гарвал дороо босоод ирэх улсууд бөлгөө
4 | 1 Хариулах
Зочин [66.181.161.84] 2025/3/8
Choir сдагийн ганцхан энэ сэтгэгдэл нь надад таалагдлаа.Чамд лаяк дарсан шүү гөхшөөн
4 | 0 Хариулах
choir [103.108.230.52] 2025/3/8
Чойр нь зөвхөн үнэнийг л хэлдэг бөлгөө
1 | 4 Хариулах
Зочин [139.5.217.26] 2025/3/8
энэ писдаад таалагддаг юм гэж байдаг юм уу
5 | 0 Хариулах
choir [103.108.230.52] 2025/3/8
Хөөрхий мээнь наадах чинь дийл хийх хөшүүргээ бэлдэж бгааг хараав ойдоггүй ээ??
2 | 1 Хариулах
РАВДАН [66.181.160.109] 2025/3/8
АНУС ДЭЛХИЙН ЦАГДАА БОЛООД АМЬДРАЛД ЯМАР Ч НЭМЭР АЛГА! АЖИЛ ТӨРӨЛ АМЬ АМЬДРАЛАА БОДЪЁ ГЭЖ ҮГЛЭЭД Л БАЙГААМ ЗАЙЛУУЛ!
5 | 1 Хариулах
Зочин [66.181.161.84] 2025/3/8
Чи бас энд ганцхан үнэн юм бичиж чамд ч гэсэн лаяк дарчихлаа гостуу толгой минь ккк
0 | 2 Хариулах
Зочин [190.2.146.171] 2025/3/8
Равдан- сука, нахуй, блять
1 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.109] 2025/3/8
ЕР НЬ ЕВРОПЫН ОРНУУДЫН БОЛОН ЁОПООН ӨМНӨД СОЛОНГОС СИНГАПУРЫН ХӨГЖИЛ ДЭВШИЛ ГЭДЭГ НЬ ҮНЭНДЭЭ ГАЙХУУЛААД БАЙДАГ ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛ КАПИТАЛЫН АМЬДРАХ ЧАДВАРТАЙ ОГТХОН Ч ХОЛБООГҮЙ ЮМ БИШ ҮҮ?
3 | 7 Хариулах
Зочин [103.57.94.229] 2025/3/8
chi ch zasal avahaargui dordjee ulam l muudaad baih yum er n yavah tsag chin bolj baigaa yum bishuu dee eldev demii yum bodoj olood tuundee uuruu itgeed l er n yagaad baina eldev sonin zuud bain bain zuudlegdej oird ih yadarch baigaa biz dee
2 | 1 Хариулах
РАВДАН [66.181.160.109] 2025/3/8
МИНИЙ ЯВАХЫГ ХАРАХ ГЭЖ ОРОЛДСОНООС БАРУУНЫХНЫ СҮЙРЛИЙГ ХАРСАН НЬ ИЛҮҮ ОЙРХОН БАЙНА ДАА!
3 | 3 Хариулах
Зочин [103.168.34.160] 2025/3/8
АНУ Дэлхийн цагдаагын билэгдлээсээ татгалзаж бна. Учир нь Украйныг хамгаалсан 3 жилийн тулаанд Нэгдсэн Улсын зэвсэгт хүчин бүх боломжоо шавхаад ялалт биш ялагдалд хүрсэнээ ойлгосон. Хэдэн мянган асар үнэтэй сөнөөгч онгоц цагаа тулахад ялаа шиг хиарч болохыг мэдэрсэн. Тиймээс үнэгүй, хөлс мөнгөгүй, буяны шинж чанартай хамгаалагч гдг статусаа шинэчлэх, өөрчлөхийг хүсэж бна. Тэгээд ч 34 триллион долларын өртэй болсон гээ биз дээ.
2 | 3 Хариулах
.. [59.153.113.142] 2025/3/8
Hahaha
3 | 1 Хариулах
Ardard [202.9.46.77] 2025/3/8
Tramp orosiin agent gdg n gartsaagui uildluudeeree haruullaa Mal uvgun
12 | 3 Хариулах
Зочин [103.168.34.160] 2025/3/8
Орос үнэхээр агуу юмаа. Агентаа хүртэл АНУ ын Ерөнхийлөгч болгож чадаж бна шүү.
4 | 5 Хариулах
Зочин [103.57.94.229] 2025/3/8
mongol ch bas orosiin shimegchleld tuildaj yadarch baina araihiij olson joohon heden dollaraa orost avaachij tushaagaad barag 60 jil bolj baina yaj uudluh yum be?
6 | 2 Хариулах
Зочин [66.181.161.50] 2025/3/8
Оросоос авсан нефтиэр л уурхайгаа ажиллуулж цахилгаанаа үйлдвэрлэж тээврээ хөдөлгөж амьдралаа залруулж байж хуцаад байх юм.
3 | 4 Хариулах
Зочин [66.181.161.84] 2025/3/8
Үнэн² Хятадыг царайчилж өвдөг сөгдөж гуйж байж өгдөг экспортын мөнгөний 75% нь Оросоос авдаг түлш шатахуун,тос тослох материалын үнэд явдаг л гэдэг. Хоёр хөрш маань нэг иймэрхүү байдлаар шулж байгаа юм даа.
5 | 1 Хариулах
Зочин [66.181.161.50] 2025/3/8
Чи аж ахуйгаас тэс хол хүн байна. Ямар ч уурхай 75 хувийн зардал түлшинд зарцуулдаг гэж яаж сэтгэж чадаж байнаа. 40 хувьд хүрэхэд дампуурдаг юм
1 | 2 Хариулах
Зочин [66.181.161.84] 2025/3/8
Монгол улс экспорт,импортоос хэдий орлого олж хэдэн хувь нь шатахуунд зарлагаддаг талаар түмэнд ойлгогдохоор биччих ээ хө.
2 | 0
Зочин [59.153.115.251] 2025/3/8
Түүхээ унш судал шар үст өвгөн минь !
10 | 2 Хариулах
Зочин [103.119.92.175] 2025/3/8
Монголчууд түүхээ уншиж судлаад өөдөлж бга юм алга л бна. Угаасаа далайд гарцгүй улсын ирээдүй бүрхэг дээ.
0 | 2 Хариулах
Батбаяр [59.153.87.44] 2025/3/8
ТРАМП ГУАЙН БОДЛОГО НЬ ТАТВАРЫН БОДЛОГООР КАНАД ЯПОНЫГ АМЁРИКТ НЭГТГЭН НЭГ ЦУЛ ЭДИЙН ЗАСАГ БОЛОХ МӨН АМЁРИК ТИВИЙН АРАЛ ГРЕНЛАНДЫГ ЯМАРЧ ҮНЭЭР ХАМААГҮЙ АМЁРИКИЙН НЭГДСЭН УЛСЫНХ БОЛГОХ ЗОРЛИГО БОЛНО ГРЕНЛАНД АРАЛ НЬ ЁВРОПООС АМЁРИКИЙГ ХАЛХЛАХ БАМБАЙ ТЭНД ЯМАРЧ ЮМ ХИЙСЭН АСАР ИХ ЗАРДАЛТАЙ АШИГГҮЙ ХАРИН ЦЭРГИЙН БААЗУУД БАЙЛГАХ БОЛОМЖТОЙ
1 | 1 Хариулах
РАВДАН [66.181.160.109] 2025/3/8
БҮХ БОЛООД БУЙ ПРОЦЕССОС ХАРАХАД Л АМЕРИК ДАГАЛДАГЧДЫНХАА ШИМЭГЧЛЭЛД МАШ ИХ СУЛЬДСАН БАЙНА! ҮҮНЭЭСЭЭ САЛАХ ГЭЖ ОРОЛДОХ НЬ АМЕРИКИЙН ЗӨВ!
3 | 6 Хариулах
Зочин [103.212.118.151] 2025/3/8
Харин Монгол оросын дарлалд туйлдаа хүрч байна. Мань мэтэд 25%ийн татвар инээдэм сонсогдож байна. Учир нь оросын Сонголд тавьсан импортын татвар хэдэн хувь байдаг гэж санана?
7 | 5 Хариулах
РАВДАН [66.181.160.109] 2025/3/8
ЧИ БИТГИЙ СОЛИОРОО БӨӨС МИНЬ! ЧИ ЮУ ХИЙЖ ЧАДДАГ БОЛЧИХООД ОРОСЫН ТАТВАРЫГ ЯРИАД БАЙГАА ЮМ БЭ?
2 | 9 Хариулах
Зочин [139.5.216.200] 2025/3/8
Аравдан алкааш боож үхэх нь ээ. Орос гэхээр амиа тавьдаг туршуул
1 | 1
Munkh [68.208.21.59] 2025/3/8
АНУ атомын бөмбөгөөр олон зуун мянган энгийн иргэдийг нь хядсан дайны гэмт хэрэг үйлдсэн улс. Японд өртэй.
10 | 2 Хариулах
Хаха [103.57.95.172] 2025/3/8
Тэгээд япон сувдан эргийг бөмбөгдөөд өргүй байх уу
0 | 3 Хариулах
Зочин [66.181.187.36] 2025/3/9
Тэр чинь цэргийн бааз. Цэргийн баазыг бөмбөгдөж болно.
3 | 0 Хариулах
Зочин [202.9.40.240] 2025/3/8
Хятадыг түрэмгийлсэн
0 | 0 Хариулах
Увсын Тэсийн 4багийн дөрвөд сүрэн [122.201.31.67] 2025/3/8
Япон одоо ануд найдалгүй өөрсдийгөө зэвсэглэж хүчирхэг армитай бас цөмийн зэвсэгтэй болох хэрэгтэй байна
10 | 3 Хариулах
Зочин [66.181.161.84] 2025/3/8
Япон ч гэлтгүй ямарч улс чадах чинээгээрээ цөмийн бөмбөгтэй болох хэрэгтэй.Их гүрнүүд арай л дээрэлхүү болцгоож байна.Манайх тарваган тахлын вирусаараа бактериологийн зэвсэг ч болтугай бүтээцгээе хаха
7 | 1 Хариулах
Зочин [172.58.166.1] 2025/3/8
😂
3 | 1 Хариулах