Улаанбурхан өвчний эмнэл зүйн шинж тэмдгүүдийн талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-ийн Яаралтай хүлээн авах тасгийн эмч Б.Батсүх өнөөдөр мэдээлэв.
Тэрбээр "Улаанбурхан нь халдварт хамгийн өндөртэй өвчин. Халуурах, арьсаар толбон гүвдрүүт тууралт гарах, амьсгалын замын үрэвслийн шинжээр илэрдэг.
Өндөр халуурах, арьсаар толбон гүвдрүүт тууралт гарах, ханиалгах, нүд нуухтах, хоолой өвдөх зэрэг шинжийн аль нэг нь байвал улаанбурхан ө
Энэ өвчнөөр батлагдаж, манайд эмчлүүлж буй хүүхдүүдийн нийтлэг шинж нь
Дээрх шинж тэмдгүүд илэрч байвал өрх, дүүргийн эрүүл мэндийн төвүүд халдвар судлалын асуумжаа маш сайн авах ёстой. Гадаадын улс оронд аялсан уу, Чингэлтэй дүүрэг, ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлсэн үү зэргээр асуумжаа сайн авах нь хамгийн чухал.
Эмчлүүлж буй хүүхдүүдээс нэг нь уушгины хатгалгаа, суулгалтаар хүндэрч, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлээд биеийн байдал сайжирсан. Бусад хүүхдийн биеийн байдал анх ирснээсээ дордоогүй" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!