Уншиж байна ...

Гуравдугаар сард хур тунадас орж, салхи шуурга ихтэй байна

М.Батчимэг, ikon.mn
4 цаг 33 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ сард нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас 1–3°С-аар хүйтэн, бусад хугацаанд ОЖД–ийн орчим дулаан байх төлөвтэй байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлээр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи шуурга ихтэй байх магадлал ажиглагдаж байгаа тул хол замд гарахдаа богино хугацааны урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглахыг зөвлөлөө. 

Гуравдугаар сарын агаарын температурын олон жилийн дундаж /ОЖД/ нь

Агаарын температур: 

  • Баян–Өлгийн баруун өмнөд, Увсын хойд, Завханы зүүн, Хөвсгөлийн баруун хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр -14...-18°С,
  • Ховдын хойд болон өмнөд, Говь–Алтай, Дундговийн ихэнх, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дорноговийн нутгаар 0...-6°С,
  • бусад нутгаар -6...-14°С хүйтэн байдаг 

Сарын нийлбэр хур тунадас: 

  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар 4–6 мм, бусад нутгаар 0–4 мм хур тунадас ордог байна. 
Гуравдугаар сард цаг агаар 

Баруун аймгуудын нутгаар:

  • Агаарын дундаж температур Увсын ихэнх, Завханы баруун хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.
  • Хур тунадас Баян–Өлгий, Увсын нутаг, Завхан, Ховдын ихнэх, Говь–Алтайн баруун хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. 
  • Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүл үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас 1–2°С-аар дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ОЖД–аас 1–3°С-аар хүйтэн байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеэр цас орж, салхи шуургатай байх төлөвтэй байна.

Төвийн аймгуудын нутгаар:

  • Агаарын дундаж температур Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Өвөрхангайн зүүн хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна
  • Хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ОЖД–аас 1-2°С-аар дулаан, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ОЖД–аас 1–3° хүйтэн байх төлөвтэй байна.
  • Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, зарим газраар салхи шуургатай байх төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар: 

  • Агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан,
  • Хур тунадас Хэнтийн зүүн, Дорнодын ихэнх, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
  • Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ОЖД-аас 1-3°С-аар дулаан, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ОЖД-аас 1-3°С-аар хүйтэн байна. Нэгдүгээр арав дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүл үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, зарим газраар салхи шуургатай байна.

Говийн аймгуудын нутгаар: 

  • Агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан,
  • Хур тунадас Өмнөговийн зүүн өмнөд, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
  • Хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1-3°С-аар дулаан харин хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн сүүлээр ОЖД–аас 1-3°С-аар хүйтэн байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, зарим газраар салхи шуургатай байна.