Улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн тав дахь тохиолдол лабораториор батлагдсаныг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс өнөөдөр мэдэгдсэн.
Үүнтэй холбоотойгоор улаанбурхан өвчний нөхцөл байдлын мэдээллийг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам дараах байдлаар танилцуулав.
Тэрбээр хэлэхдээ "Сүүлийн 10 хоногийн хугацаанд буюу хоёрдугаар сарын 18-наас хойш аялсан өгүүлэмжтэй, халуурсан, бие дээр нь тууралт гарсан шинж тэмдэгтэй хүмүүс ХӨСҮТ-д очиж, оношилгоонд хамрагдсан.
Зүүн Өмнөд Азийн өвчлөл өндөртэй улс орнуудад аялсан өгүүлэмжтэй, тэнд байхдаа халдвар авсан хүмүүс Монгол Улсад ирж оношлогдлоо.
Насны хувьд:
Эдгээр хүн вакциндаа хамрагдаагүй бөгөөд өмнө нь улаанбурхан өвчнөөр өвдөөгүй байсан. Тэд өвчлөл өндөртэй байгаа улс орон руу зорчсон учраас халдвар авсан байна.
Монгол Улс улаанбурхан, улаанууд, гахайн хавдрын эсрэг вакциныг
Товлолын дагуу вакциндаа хамрагдаагүй иргэд өвдөх эрсдэлтэй учраас анхаарал хандуулах нь зүйтэй" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!