Уншиж байна ...

“Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдаагаар 44 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг эх орондоо үлдээжээ

Б.Манлай
2 цаг 42 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сар шинийн баярт зориулсан “Амар байна уу” өргөтгөсөн худалдаа "Их наяд" худалдааны төвд энэ сарын 1-27-ны өдрүүдэд үргэлжилж, 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1,000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгчийн 50,000 нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг иргэдэд хүргэсэн билээ.

Үзэсгэлэн худалдааны үеэр урьдчилсан байдлаар 44 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг эх орондоо үлдээжээ. Өнгөрсөн онд үндэсний үйлдвэрлэгчид 50 гаруй тэрбум төгрөгийн барааг худалдаалсан байна.

Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 1,000 орчим ЖДҮҮ эрхлэгч түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр бараа бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулжээ.