Уншиж байна ...

Сар шинийн өдрүүдэд сэрүүсэж, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна

М.Батчимэг, ikon.mn
2 цаг 19 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сар шинийн өдрүүдэд өмнөх хоногуудтай харьцуулахад агаарын температур сэрүүсэж, цас орж, зөөлөн цасан шуурга, говь тал хээрийн нутгаар зарим үед 14-16 м/с хүрч шороон шуурга шуурах төлөвтэй байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Хур тунадас: 

Өнөөдөр буюу Битүүний өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Говийн аймгуудын нутгаар шороон шуургатай байхыг анхаарууллаа. 

  • Гуравдугаар сарын 1-ний өдөр буюу Шинийн 2-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг Орхон, Сэлэнгийн сав газраар 
  • Гуравдугаар 2-ны өдөр буюу Шинийн 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр 
  • Гуравдугаар сарын 3-ний өдөр буюу Шинийн 4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. 

Салхи шуурга: Битүүнд болон Шинийн 2-ны өдөр салхи зарим газраар секундэд 13-15 м/с хүрч явган болон шороон шуурга шуурна. 

Агаарын температур:  

  • Өмнөх хоногуудтай харьцуулахад хүйтэрч, Завхан голын эх, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 17-22 градус хүйтэн,
  • Хангай, Хэнтий, Хөвсгөлийг уулархаг нутгаар өдөртөө 7-12 градус 
  • Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1-+6 градус дулаан. 
  • Бусад нутгаар 0 градусаас -5 градус байх төлөвтэй байна.