Уншиж байна ...

Сайн Электроникс шинэ салбар дэлгүүрээ Skywing center-т нээлээ

СУРТАЛЧИЛГАА
3 цаг 21 минутын өмнө
Сурталчилгаа
зураг
 

Сайн Электрониксын шинэ салбарын нээлт Хан-Уул дүүрэгт байрлах ‘’Skywing center’’-т амжилттай болж өнгөрлөө. Сайн Интернэшнл ХХК нь тус худалдааны төвийн 1-р давхарт Apple, Samsung, Huawei, Sharp, DJI брэндийн нэрийн дэлгүүрүүдээ нээж байгаагийн зэрэгцээ Сайн Моторс компанийнхаа албан ёсны эрхтэйгээр худалдаалдаг Jetour, Ridarra брэндийн 3 төрлийн автомашинуудыг танилцууллаа.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр:

  • Ирсэн зочдоос супер 3 азтан тодруулж гар утас, ухаалаг төхөөрөмж бэлэглэж
  • 1,000₮-өөс эхлэх дуудлага худалдаа
  • 40% хүртэл хямдралтай, бэлэгтэй худалдаа зохион байгуулж үйлчлүүлэгчдэдээ бэлэг барьсан юм. Мөн
  • Apple, Samsung, Huawei, Sharp брэндийн технологийн дэвшлийг танилцуулах өртөөчилсөн хөтөлбөр өрнөж эхний 100 зочдод нээлтийн онцгой бэлэг бэлджээ.
зураг
 

Apple дэлгүүр дээр iPhone 16 утсаар зочдын хөрөг зургийг дарж камерын үзүүлэлтийг толилуулсан бол

Samsung дэлгүүрт QLED зурагтын гайхамшгийг PS-тай холбож туршлаа.

Huawei брэндийн P70 утасны бат бөх чанарыг усанд хийж, хушга хагалж зочдоор туршуулсан гэх мэт олон сонирхолтой хөтөлбөр өрнөсөн юм .

зураг
 

Сайн электроникс нь таны ажил амьдралыг хөнгөвчилж, бүтээлч болгоход зориулсан хамгийн сүүлийн үеийн  цахилгаан бараа, гар утас, компьютер, дагалдах хэрэгсэл зэргийг бүгдийг  нэг дороос  албан ёсны эрх, баталгаатайгаар худалдаалдгаараа онцлог юм.

Мөн үйлчлүүлэгчдэдээ бэлэн төлөлтөөс гадна хувааж төлөх, урьдчилгаа төлбөргүй 24 сарын хугацаатай лизингийн үйлчилгээ зэрэг төрөл бүрийн төлбөрийн уян хатан нөхцөлүүдийг санал болгодог юм.

Ийнхүү Сайн Электроникс Улаанбаатар хотын 8 дахь салбар дэлгүүрээ амжилттай нээж хэрэглэгчдэдээ улам ойртлоо. Та бүхнийг Skywing center дэх салбар  дэлгүүрээр тав тухтай үйлчлүүлэхийг урьж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.