Уншиж байна ...

Сар шинийн баяраар нийтийн тээврийн 947 автобус иргэдэд үйлчилнэ

Д.Янжиндулам, ikon.mn
6 цаг 26 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2025 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс иргэд нийтийн тээврээр өдөрт 1,000 төгрөгөөр цагийн хязгааргүй дөрвөн удаа зорчих зохицуулалт хэрэгжиж эхэлсэн.

Уг зохицуулалт хэрэгжсэнээр нийтийн тээврийн салбарт ямар өөрчлөлт гарсан талаар болон сар шинийн баяраар ямар зохицуулалт хийж буй талаар НТБГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж “Энэ оны хоёрдугаар сарын 1-нээс өдөрт 1,000 төгрөгөөр дөрвөн удаа зорчих системийг нэвтрүүлсэн. Үүнтэй холбогдуулан хугацаатай автобусны картыг гуравдугаар сарын 1-нээс хэрэглэхгүй болж байна. Тус картаар сард 25 мянган төгрөгөөр хязгааргүй зорчдог байсан бол одоогийн зохицуулалтаар нэг хүн сард 22 мянган төгрөгөөр зорчих боломжтой болсон” гэв.

Сар шинийн баяраар гуравдугаар сарын 5-ны өдрийг дуустал амрах шийдвэр гарсантай холбогдуулан Нийтийн тээврийн газраас тухайн өдрүүдэд амралтын цагийн горимоор ажиллах шийдвэрийг гаргажээ. Ингэснээр сар шинийн баяраар өдөрт 947 автобус иргэдэд үйлчлэх юм байна.

Харин ажлын өдрүүдэд 1,100 гаруй автобус иргэдэд үйлчилдэг байна.