Уншиж байна ...

Чевнингийн тэтгэлгээр суралцах монгол иргэдийн тоог нэмэгдүүлэхээр тохирчээ

Г.Мөрөн, iKon.mn
4 цаг 40 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал Лондон хотноо зохион байгуулагдаж буй Монгол, Британийн Дугуй ширээний 15 дугаар уулзалтад оролцож байна.

Дугуй ширээний уулзалтын хүрээнд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Тэтгэлгийн асуудал хариуцсан захирал Эмма Хэннэсситэй ажил хэргийн уулзалт хийв.

Уулзалтаар 2013 оноос хойш хоёр орны хамтарсан санхүүжилтээр хэрэгжиж буй Чевнингийн тэтгэлэгт хөтөлбөрийн  хүрээнд дэлхийд нэр хүндтэй Британийн их сургуулиудад манай улсын 180 гаруй залуучууд суралцаж төгссөн байгааг тэмдэглэн цаашид уг тэтгэлэгт хөтөлбөрийг үргэлжлүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн Чевнингийн тэтгэлэгт хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичгийн хугацаа 2025 оны дөрөвдүгээр сард дуусгавар болохтой холбогдуулан санамж бичгийг шинэчлэх замаар тэтгэлэгт хамрагдах Монгол Улсын иргэдийн тоог нэмэгдүүлэхээр тохирлоо гэж Боловсролын Яамнаас мэдээлэв.