ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

Мөнгөн зээлийн хүүгийн дээд хэмжээг дахин тогтоов

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 2 сарын 28
IKON.MN
Зураг зураг

Санхүүгийн Зохицуулах Хорооны Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр буюу хоёрдугаар сарын 27-нд болжээ.

Хуралдаанаар мөнгөн зээлийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, статистик тоо баримт болон эрх зүйн орчны зохицуулалт, гаднын сайн туршлага, зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоосон улс орнуудын харьцуулсан судалгаа зэрэг мэдээлэлтэй танилцаж, энэ сарын 12-нд зохион байгуулсан “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа дахь зээлийн хүүгийн дээд хэмжээ” хэлэлцүүлгээс гарсан санал дүгнэлтийг хэлэлцлээ. 

Мөн Улсын дээд шүүхийн өнгөрсөн оны есдүгээр сарын 23-ны өдрийн тогтоолоор Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлөөс дахин шинэ акт гаргах хүртэл тус зөвлөлийн 2024 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох тухай” 01 дүгээр тогтоолыг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсэнтэй холбогдуулан энэ хуралдаанаар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувь хэвээр үлдээх шийдвэрийг гаргалаа.

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль 2023 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд хуульд мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогыг тодорхойлох, зохицуулах, холбогдох төрийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулах зорилгоор Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийг Санхүүгийн зохицуулах хорооны дэргэд байгуулахаар хуульчилсан. Зөвлөл Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, санхүү, төсвийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллага, цагдаагийн төв байгууллага, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчид болон салбарын эрдэмтэн, судлаачдын төлөөллөөс бүрддэг бөгөөд үндсэн чиг үүрэг нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох, зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээний ерөнхий загвар, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг батлахад оршдог.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
35
Зураг
ТЭНЭГЛЭЛ
12
Зураг
ХАХА
8
Зураг
БУРУУ
4
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
28 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.183.12] 2025/3/5
Энэ үрэлгэн, өндөр хүүтнй зээлийг баруун солгойгүй шүүрэн авдаг монголчуудад арай чанга хууль хэрэгтэй бн.
0 | 0 Хариулах
В.Оюунгэрэл [66.181.160.101] 2025/3/5
Тийм шүү. Ломбардууд бараг байхгүй болсон. Бусад нь бага мөнгө өгдөггүй шүү дээ
0 | 0 Хариулах
Ц.Лхамсүрэн [66.181.160.101] 2025/3/5
Энэ нь их мөнгөөр эргэдэг ББСБ ХЗХ гэх мэтэд өндөр боловч ломбардуудад бага байгаа юм 10 аас 30 н саяар эргэдэг бүгд хаагдсан. Ломбардуудын 80 - н хувь нь байхгүй болсон.
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.52] 2025/3/5
Арай арай. 4,5х12сар=54% Арай дэндүү шулаад байгаам биш үү. Банк, ББСБ-г ажиллуулж байгаа хүмүүс нь бүгд УИХ гишүүд ба тэдний хамаарал бүхий хүмүүс, олигархууд. Ард түмнээрээ тэжээлгэж ханахгүй бгаа юм байх даа. Яасан ханадаггүй шунал вээ. СЗХ нь тэд нартаа яасан хайртай юм бэ. Хуралдаад бүр зээлийн хүүг нь хэвээр үлдээж байдаг.
4 | 0 Хариулах
Зочин [203.91.115.52] 2025/3/5
4,5%-г хэвээр үлдээх юм бол хуралдсаны хэрэг бна уу???? МУ-н санхүүг зохицуулах ёстой газар юм ажлаа дорвитойхон хийгээч. Зээлийн хүүг өөрчлөх эрх нь байгаа юм бол яагаад буулгаж чадсангүй вэ????? Сэтгэл дутав уу???? эсвэл дээрээс дарамтлав уу???? Ийм өндөр хүүтэй улс дэлхийд манайхаас өөр байхгүй байх шүү. Зээлийн хүү ийм өндөр байхад яаж эдийн засаг нь солонгорох вэ дээ
4 | 0 Хариулах
Зочин [203.91.115.52] 2025/3/5
Зээлийн хүүгийн %-г хэвээр үлдээх байсан юм бол яах гэж хурал хийдэг бнаа. Ард түмнийг өрийн дөнгөнд оруулж зовж байхыг нь харах гаж донтонгууд юм даа. Өөр хэлэх үг ч олдохгүй юм. Зээлийн хүүг буулгасан бол ядаж инфляцыг барьж чадах байлаа. Венесуэлийн араас орох дөхөж байгааг олгохгүй байгаа юм байх даа. Энэ мэтийг зохицуулж чадахгүй юм СЗХ гэж байгаад яах юм😡
4 | 0 Хариулах
Зочин [202.9.40.147] 2025/3/4
Сарын 4,5 хувийн хүү гэдэг чинь дэндүү өндөр бн шдээ, муу Манжийн үед ч ингэж хүүлж байгаагүй шүү
4 | 0 Хариулах
Altai [139.5.219.45] 2025/3/4
Аймшиг
2 | 0 Хариулах
Zochin [59.153.112.88] 2025/3/3
Irged mungu zeeldeg ta buhen zeelehgui zuvhun hulgailaj avdag tgheer irged undur huu tuluud ta buhen tr huugin hulgailaj iddeg bolhoor tm undur togtooj bga
3 | 1 Хариулах
Зочин [209.152.117.85] 2025/3/2
ёстой баас шиг ажилладаг газар
3 | 0 Хариулах
1 [202.9.46.105] 2025/3/1
Зээлийн бизнес эрхлэгчдийг тойруулж суухаар тэд нар чинь өөрсөддөө таатайг хэлэхээс биш Жинхэнэ зээлийн үйлчилгээ авдаг этгээд нь байхгүй санал хураалт гэж юу байхав дээ.
4 | 0 Хариулах
Зочин [59.153.112.116] 2025/3/1
Сзх гэж дампуу, илт нэг талыг буюу мөнгө хүүлэгчид ийг дэмжсэн, хаацайлсан шийдвэр гаргах юм аа, хуйгаар нь соливол таарна
8 | 0 Хариулах
Иргэн [202.126.90.192] 2025/2/28
Муусайн арилжааны банкууд бид жилд тэдэн хувийн ашигтай ажиллалаа гээд гайхуулаад байдаг нь бид нарыг яаж шулсанаа гайхуулаад байгаа хэрэг шүү дээ!!!
8 | 1 Хариулах
Зочин [202.9.46.225] 2025/3/1
Мөнгө хүүхлэлт еврейчүүдээс үүсэлтэй. Еврейчүүд америк европыг хүүлсэн мөнгөөрөө америк европын банк санхүүг өмчилж авч инфляц банкны зээлээр дэлхийг хүүлж байна.
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.225] 2025/2/28
Зээлийн боол хэрэглээний боол болсон монголчууд хөөрхий байна.
5 | 1 Хариулах
РАВДАН [66.181.160.76] 2025/2/28
БИ УГ НЬ ХАДГАЛАМЖАА БАРЬЦААЛААД ЗЭЭЛ АВДАГ ЮМ Л ДАА! ГЭТЭЛ МИНИЙ ХАДГАЛАМЖ 1 ЖИЛД 54% ӨСӨХГҮЙ Л БАЙГАА ЮМ ДАА! БИ БАНКНААС МӨНГӨ АВААГҮЙ ӨӨРИЙНХӨӨ МӨНГӨНӨӨС ӨӨРТӨӨ ЗЭЭЛ АВСАН ШД!
5 | 0 Хариулах
Зочин [203.91.115.52] 2025/3/5
Харин тийм. Тэр нь бүр инээд хүрмээр. Миний мөнгийг надад зээлдүүлснээ, мөнгөө төл гэж нэхэж ч байх шиг.
1 | 0 Хариулах
Иргэн [202.126.90.231] 2025/2/28
Сайн дураар гүйж очиод ломбардаас 4.5 хувийн зээл аваад байдаг нь гаслан юм даа.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.182.56] 2025/3/1
Арга яадаад л авч байгаа шүү дээ
3 | 0 Хариулах
Зочин [66.181.179.176] 2025/2/28
Сараар ярих хориотой биш билүү? Жилийн 54% гэж ярина шүү. С.Эрдэнэ жилийн хүүгийн дээд хэмжээг 18% болгох санал оруулж байсан гэдэг. Тэр бол амьдралд хамгийн бодитой шүү. Муусайн банк, банк бусынхны шунал барагдахгүй юмаа.
8 | 0 Хариулах
С [66.181.190.189] 2025/2/28
Зээл биш луйвар бусуу жилиин 54% хүү
11 | 1 Хариулах
Зочин [66.181.191.162] 2025/2/28
😝😝😝😝😝😝
0 | 0 Хариулах
Би 1 юмыг ойлгодоггүй э хадгаламжаа барьцаалаад хү [66.181.190.146] 2025/3/3
Би 1 юмыг огт ойлгодоггүй э өөрийн хадгаламжаа барьцаалаад өндөр хүүтэй мөнгө авдагийг
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.225] 2025/2/28
Арилжааны банкууд, ББСБ-ууд иргэдэд найман хувийн хүүтэй зээл олгоод ломбардыг дөрвөн хувийн хүүтэй болгоод байх нь шударга бус юм.
4 | 2 Хариулах
Зочин [203.23.49.170] 2025/2/28
Сарын 4.5%, жилийн 54% зээл шүү дээ.
5 | 0 Хариулах
Зочин [223.118.51.83] 2025/2/28
Төрд орохгүй юм алга нээрээ
5 | 0 Хариулах
зочин [59.153.112.48] 2025/2/28
бүгд найрамдах ломбард улсы н хууль журмаас...
6 | 0 Хариулах
Зочин [202.126.88.144] 2025/2/28
huuligui bol sard 200% huutei zeel gardag bolchih bh
3 | 0 Хариулах