Уншиж байна ...
Зураг

Бусдын хаясан хог гэж байхгүй...

ikon.mn
4 цаг 4 минутын өмнө
Сурталчилгаа
Зөвхөн гэр доторх минь цэвэрхэн байвал боллоо гэсэн аминчхан үзлийг халахаар жил бүр өөрсдийн оролцоогоор үлгэрлэж яваа нэгэн хамт олныг өнөөдрийн нийтлэлдээ онцолж байна.

Өнөөдөр бол Монголчуудын хувьд их цэвэрлэгээ хийдэг “Тоос гөвөх өдөр”. Шинэ гарч байгаа жилдээ хиргүй ариун байхыг бэлгэшээн хүн бүр гэр орноо цэвэрлэж, цаашлаад ажил дээрээ ширээнээсээ эхлээд оффистоо цэвэрлэгээ хийгээд гардаг жишиг тогтож эхэлж байна. Гэхдээ бас л болоогүй ээ. Зөвхөн доторх орчноо цэвэрлэдэг аминчхан үзэл засраагүй л байх шиг. Энэ аминчхан үзлийг халахын төлөө өөрсдийн оролцоогоороо тасралтгүй харуулж яваа байгууллагыг уншигч нартаа онцлон хүргэж байна. Шалтгаан нь сайн жишиг тогтоосой, дэлгэрээсэй гэсэндээ юм.

зураг
 

Олон жилийн өмнөөс яригдаж байгаа хог хаягдлын асуудал хэвээр байсаар. Бүр даамжраад хөдөө орон нутагт ч хогийн асуудал яригддаг болсон. Үүнийг 3 жилийн өмнөөс олж хараад нийслэл болон орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа салбаруудаараа дамжуулан тухайн бүсдээ нөлөөлье, өөрчлөлтийг бий болгоё гэж сэтгэл шулуудсан хамт олон жил бүрийн цагаан сарын баярын өмнө гаднах орчны талбайг цэвэрлэж эхэлсэн байна.

Энэ удаад Сэлбэ голын эрэг дагуух болон эргийн доод хэсгийн бөөгнөсөн хог, зам дагуух тамхины иш, нийтийн эзэмшлийн хэсэгт орхигдсон модны эргэн тойрон, салбартайгаа ойр байрлах зах худалдааны төв, байр хотхоны эргэн тойрны нийтийн эзэмшлийн талбайн хогийг цэвэрлэжээ.

зураг
 
зураг
 

Тооцоолоод үзвэл, тэд зөвхөн нэг удаа ганцхан цагийн цэвэрлэгээ хийхдээ 5га талбайг хогоос салгадаг байна. Учир нь, хот болон 21 аймагт нийтдээ 37 байршилд 200 гаруй ажилтан гаднах орчныхоо 300м талбайг нэг цагт зэрэг цэвэрлэж эхэлдэг байна.

зураг
 

Зэргэлдээх байгууллагууддаа уриалга дэвшүүлж, шуудай шуудайгаар гарсан хогуудыг хогийн цэг дээр хаяснаар тэдний нэг удаагийн цэвэрлэгээ өндөрлөдөг.

зураг
 
зураг
 

Бичил глобус санхүүгийн байгууллагын залуус:

“Эхлүүлсэн ажил маань үр дүнгээ өгч, ойролцоох байгууллагууд хамт гарч ирээд хог цэвэрлэдэг болж байна. Болдог юм байна гэдгийг харж эхэлсэн болохоор хүмүүсийн оролцоо илүү олон болоосой, хүмүүс гадаах орчноо ч гэсэн цэвэр байлгахад сэтгэлээ зориулдаг болоосой гэж хүсэж байна”

Хэлэхээс илүү өөрсдөө үйлдэл гаргаж, эерэг өөрчлөлт бий болгохоор зорин яваа  хамт олон бол “Бичил Глобус” санхүүгийн байгууллагын залуус байлаа. 3 жилийн өмнөөс эхлэн бусдын хаясан хог гэж харалгүй, бидний амьдарч байгаа орчин гэж харан хог хаягдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж, үлгэрлэж яваа залууст одоо нэг хүсэл байгаа гэнэ. Тэр нь, “Гэрээсээ гарч цэвэрлэдэг,  амьдрах орчноо аюулгүй цэвэр болгоход илүү олуулаа оролцдог болох” гэнэ.

зураг
 

“Бичил глобус”-ын хамт олон “Зуршлаас хэвшил рүү” аяныхаа хүрээнд байгаль орчинд ээлтэй, амьдрах орчныг сайжруулах олон ажлуудыг санаачлан яваагийн ердөө нэг ажил нь өнөөдрийн онцолсон их цэвэрлэгээ байлаа. Эерэг өөрчлөлт бий болгохоор зорин яваа залууст амжилт хүсье!

 

Сэтгүүлч: Ч.Дүйриймаа

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.