ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: Монгол айлын сарын дундаж ОРЛОГО, ЗАРЛАГА тэнцүү байна

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өрхийн орлого, зарлагын мэдээллийг Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос дараах байдлаар танилцууллаа. 

Нэг өрхийн сарын дундаж ОРЛОГО өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын байдлаар 1.8 сая төгрөг болсныг ҮСХ-ны Нэгдсэн статистикийн газрын дарга Ц.Тэгшжаргал хэлсэн юм. Гэвч өрхийн сарын дундаж бодит ЗАРЛАГА мөн 1.8 саяд хүрснийг хэллээ. 

Өрхийн орлого, зарлагын харьцааны талаар дараах мэдээллийг хүргэсэн юм. 



2020 оны үнээр илэрхийлсэн бодит нийт орлогын хэмжээ 2024 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 1.8 сая төгрөг болсон. Энэ нь өмнөх оны мөн үеэс 98.7 мянган төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт.

Нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого өмнөх оны мөн үеэс нэмэгдэхэд

  • Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бодит орлого 23.5 мянга
  • Хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний бодит орлого 8,000 төгрөгөөр буурсан нь сөргөөр нөлөөлсөн байна.

Цалин хөлсний бодит орлогыг авч үзвэл:

  • 91.3 мянган төгрөг буюу 10.7 хувиар нэмэгдсэн байна.

Тэтгэвэр, тэтгэмжийн бодит орлого:

  • 24.3 мянган төгрөг буюу 6.8 хувиар өссөн байна.

Өрхийн зарлагын хувьд:

  • Нэг өрхийн сарын дундаж бодит зарлага (2020 оны үнээр илэрхийлсэн зарлага) 2024 оны дөрөвдүгээр улирлын байдлаар мөн 1.8 сая төгрөг болсон. Энэ нь өмнөх оны мөн үеэс 150.9 мянган төгрөг буюу 9.1 хувиар нэмэгдсэн тоо. 

Өрхийн сарын дундаж бодит нийт зарлагын өсөлтөд нөлөөлөгч хүчин зүйлс: 

  • Хүнсний бус бараа үйлчилгээний зарлага хамгийн өндөр хувь буюу 118.9 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ХАХА
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.168.8] 2025/2/19
ОРЛОГО МУУ БОЛОХООР ЗАРЛАГА НЬ ОРЛОГОНДОО Л ХЯЗГААРЛАГДАНА ШДЭЭ, ЮУ НЬ СОНИН БАЙГААН
0 | 0 Хариулах
Ардын багш [202.126.88.181] 2025/2/18
Энэ болбол олсноороо үрэгч ардын маань сэтгэлгээ болмой, нэг талаараа хуримтлал гээч хятадуудын сайн хийдэг ухаанд хоцрогдох боловч нөгөө талдаа барууны макро эдийн засаг гээчээр бол хамгийн сайн эргэлтийг үүсгэгч агаад "ҮРЭЭД ӨГ ҮРЭЭД ӨГ ШАТААГААД БАЙ ШАТААГААД БАЙ" гэж уриалиуштай
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.187] 2025/2/17
Тэтгэврийн зээл тэглээд бэлэн мөнгө тараагаад мөнгөний ханш унагаад баыххар аргагүй шд, баттулга олон хүнд гай болох юмаа, яг хэнд баатар болох гээд байдын
2 | 2 Хариулах
Зочин [103.168.34.160] 2025/2/17
УРАН олборлож байгаа нутгаас л бүү мах сүү хэрэглэ. Гэр бүлээ хорт хавдраар үхүүлье л гэвэл л хэрэглэ. Дундговь, Сүхбаатар аймгуудын нутагт тэр аяаар нь УРАНЫ хайгуул хийж бгаа бололтой. Сүхбаатарчууд өөрсдөө л тэмцэхгүй бол амь нас, эрүүл мэнд, мал хөрөнгө, нутаг ус нэг л жилд сүйрч болох эрсдэлтэй болсон.
1 | 4 Хариулах
Зочин [66.181.161.109] 2025/2/17
Авилгачид л сайхан амьдардаг байх
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.220] 2025/2/17
Орлого маш их өсжээ. Монголчууд баяжиж байна. Хадгаламж ноднингийн мөн үеэс 4.6 их надаар нэмэгджээ.
0 | 0 Хариулах
зочин [202.21.104.2] 2025/2/17
Ажилгүй хүн, гэр бүл ямар орлоготой байдаг юм бол ҮСХ гэдэг чинь Үндэслэлгүй Солиордог Хороо юм байжээ Хөөрхий
1 | 1 Хариулах
Зочин [43.228.130.118] 2025/2/17
Дундаж статистик гэхээр л өөрийнхөө хүрээллийн 5 6 гуйлгачидаар Монгол улсын бүх хүнийг төсөөлөөд байдаг малнуудыг яалтай.
2 | 0 Хариулах
Зочин [122.201.31.246] 2025/2/17
Хавар болход зарлагаа гүйцэхгүй болно
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.76] 2025/2/17
гадныханд сайхан харагдаж гэж худал мэдээлэл бэлдэж оруулдыму?
0 | 0 Хариулах
goimin shirheglej awdiin bile [103.212.117.231] 2025/2/17
lizingeer 32 swhirheg shpagioti idne geed yawj bnsn
0 | 0 Хариулах
funny [202.70.46.20] 2025/2/17
wow funny funny
0 | 0 Хариулах
No [192.82.65.8] 2025/2/17
Монголчууд өр, зээлэнд живсэн. Хөрөнгө оруулалттай хүн өдрийн од.
4 | 0 Хариулах
[202.131.234.123] 2025/2/17
96 хуудастай дэвтэрээр дүүрэн өр тавьж байгаа хүмүүс яаж хадгаламж хийх бэ дээ. хадгаламж нэмэгдсэн нь дээрэмчин 126 байлгүй дээ.
0 | 0 Хариулах
Зочин [103.141.250.2] 2025/2/17
Ман зайл энэ хэлээд бгаа тоо статистик бүгд худлаа. амьдрал үнэхээр хэцүү болж юмны үнэ өсөөд бдаг цалин хэвэндээ
7 | 1 Хариулах
Зочин [103.212.116.196] 2025/2/17
Төгрөгийн ханш унаж юмны үнэ өсөж амьдрал маш хэцүү байна. Арай хийж л хоолтой хонож байна
7 | 0 Хариулах
[202.131.234.123] 2025/2/17
тарвагаа муулж л амь зогоож байна шүү дээ. эрт үед хамгийн ядуу нь тарвага ан амьтан зулгааж амьдардаг байлаа.
0 | 0 Хариулах
Зочин [209.152.96.166] 2025/2/17
үгүйээ одоо тэгэх л байлгүйдээ хаха
0 | 0 Хариулах