Уншиж байна ...

"Дулааны шугам нь гэмтэж, халаалтгүй болсон тул 16 дугаар сургуулийн сурагчид түр хугацаанд цахимаар хичээллэнэ"

Б.Бадамгарав, IKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын хичээл нэгдүгээр сарын 27-нд эхэлсэн.

Энэ өдрөөс 16 дугаар сургуулийн халаалт доголджээ. Сурагчид улмаар өнгөрсөн долоо хоногт гадуур хувцастайгаа хичээллэсэн бол өнөөдрөөс цахимд шилжсэн байна. 

Энэ талаар Нийслэлийн Боловсролын Газраас тодруулахад "Нэгдүгээр сарын 27-нд хичээл цуглахад дулаан алдаж эхэлсэн гэсэн мэдээлэл авсан. Тухайн өдөр харьцангуй гайгүй байсан учир удирдлагууд халаалт хэвийн болох байх харзнасан байсан. Гэвч 28-нд дулаан ирээгүй тул инженер техникийн байгууллагуудад дуудлага мэдээлэл удаа дараа өгсөн. Энэ дагуу холбогдох газрууд нь Лхагва гарагаас ажиллаж эхэлсэн гэж ойлгосон. Ингээд Баасан гарагт маш хүйтэн байсан тул тухайн өдрийн хичээл цахимд шилжүүлж, амралтын өдрүүдэд арга хэмжээ авна гэж төлөвлөсөн байсан. Гэвч чадаагүй. Өчигдөр өглөөний ээлж, өдрийн ээлжийнхний эхний таван цагийн хичээл ороод, тарсан байна. 

Өнөөдөр шинэчлэн авсан мэдээллээр 16 дугаар сургуулийн халаалтын шугамд гэмтэл учирсан тул хичээл сургалтыг цахимд бүрэн шилжүүлсэн байгаа. Инженер техникийн ажилтнууд нь арга хэмжээ авч ажиллаж байгаа" гэв.