Уншиж байна ...

Хөх нуурт 2024 оны арваннэгдүгээр сард живсэн Портер машиныг татан гаргажээ

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөх нуур багийн 37 дугаар точка гэдэг газар Хөх нуурын усанд 2024 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр живсэн “Портер” загварын автомашиныг татан гаргуулах тухай хүсэлт онцгой байдлын албанд иржээ. 

Энэ дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид ажиллаж, иргэн Б-гийн “Портер” загварын бага оврын ачааны автомашиныг нэгдүгээр сарын 21-ний 20:30 цагт татан гаргасан байна. 

Тухайн автомашин живсэн газар нь аймгийн төвөөс зүүн хойд зүгт 260 км-т, Чойбалсан сумын төвөөс зүүн хойд 220 зүгт км зайд байжээ.

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар