Өнөөдөр Монгол Бөхийн Өргөөнд Шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн барилдаан 13:00 цагаас болно.
Тус барилдаанд зодоглохоор Дархан аварга Н.Батсуурь, улсын арслан Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон, улсын заан Б.Бат-Өлзий, М.Лхагвагэрэл, С.Сүхбат тэргүүтэй 128 бөх бүртгүүлжээ.
Түүнчлэн улсын харцага ес, улсын начин 16 нийт улсын цолтой 22 бөх барилдах юм. Сонирхуулахад энэ жилээс Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ) уламжлал болгон зохион байгуулдаг барилдаанд чансааны оноо тогтоохоор болсон юм.
Өндөр зэрэглэлтэй бөхчүүдийн чансаа тогтоох барилдаанд дараах барилдаануудыг хамруулна. Үүнд:
Эдгээр барилдаанд найм давж түрүүлсэн бол 1,600, долоо давсан бол 1,100 оноо авах бол оролцсон буюу нэгийн даваанд унасан бөх 100, нэг давсан нь 150 оноотой болох юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!