Уншиж байна ...
Зураг
Зураг

ФОТО: Зорилго нь хувирч оролцогчид нь цөөрсөн жагсаалын гурав дахь өдөр

М.Батчимэг, ikon.mn
2 цаг 43 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнгөрсөн амралтын өдөр буюу нэгдүгээр сарын 11-ний өдрийн 11:00 цагт эхэлсэн жагсаал өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. 

Хамгийн эхний өдөр Эрх Чөлөөний Эвсэл намынхан жагсаалыг удирдан чиглүүлж, бидний зорилго зөвхөн "Засгийн газрыг огцруулах" гэж байсан юм. Гэтэл хоёр дахь өдөр жагсагчдын тоо илт буурч цөөн хэдэн жагсагчид "Засгийн газар цахилгаан, дулааны үнийг бууруул, Монголд уран олборлохыг хориглоно, Байгалийн баялгийг ард түмэнд тэгш шударга хүртээ, Улсаа хөгжүүлэх чадамжгүй Засгийн газар, УИХ тар, огцор" зэргээр шаардсан лоозон түлхүү барьсан байв. 

Харин өнөөдрийн жагсаалын хувьд мөн цөөн жагсагчидтай байгаа ба "Монголд уран олборлохыг хориглоно, Урвагч УИХ-н гишүүд огцор, УИХ огцорч, тар" зэрэг лоозонгуудаас гадна эхний өдрийн жагсаалыг удирдаж байсан Эрх чөлөөний эвслийн эсрэг "Гаднын тусгай албаны ажилтнууд зайл. Монголыг Украйн болгохгүй шүү, Эд нар гадаад улсаас 500,000$ авч жагсаал хийж байгаа шдээ, Та нар Элбэгдорж, Цагаан хоёроос санхүүжилт авч жагсаал хийж байгаа биз дээ, алиалагчид" зэрэг лоозонгуудыг барьжээ. 

Өчигдрийн жагсаалын үеэр жагсагчид Б.Цацрал нарын Эрх Чөлөөний Эвслийн гишүүдийг төв талбайгаас хүч хэрэглэн чирч гаргасан юм. 

Өнөөдөр Эрх Чөлөөний Эвслийнхэн мөн адил талбай дээр жагсаж байгаа ба Тэд "Засгийн газар огцор жагсаал үргэлжилж байна. Жагсаал өдөр бүр 11:00-17:00 цаг хүртэл үргэлжилнэ. Өнгөрсөн 7 хоногт УИХ-ын гишүүдэд Засгийн газрыг огцруулах санал гаргуулах тухай албан бичиг хүргүүлсэн" хэмээн мэдэгдэл гаргажээ. 

ФОТО: 
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг