ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүд НӨАТ-ыг 5% болгох хуулийн төсөл санаачилснаа танилцууллаа

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 1 сарын 13
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ч.Лодойсамбуу, А.Ундраа, Г.Уянгахишиг нар Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ыг таван хувь болгох тухай хуулийн төсөл санаачилсан талаараа мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Бид дөрвөн гишүүн НӨАТ-ын хувь хэмжээг таван хувь болгох хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулийн төслийг өмнө нь 2019 онд өргөн барьсан боловч хэлэлцэхгүй байсаар байгаад буцаагдсан. Шинэ парламент бүрдсэнээр шинэ гишүүдтэй хамтраад дахин өргөн барих гэж байна.

Өнөөдрийн байдлаар 180 мянга орчим аж ахуйн нэгж бий. Үүний 80 орчим мянга нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн. 250 мянган хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүний 50 мянга нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн байна. Өнөөдрийг хүртэл энэ тоо яагаад ийм бага байна гэхээр НӨАТ-ын хувь хэмжээ хэтэрхий өндөр байгаатай холбоотой.

2024 оны байдлаар НӨАТ нь нийт татварын 24 хувийг бүрдүүлж байгаа. Хэрэв өнгөрсөн жил НӨАТ-ыг таван хувь болгосон бол 3.8 их наядаар НӨАТ багасна гэж шууд тооцож болохгүй. Татварын орлого багасах нь эргээд татварын бааз суурь нэмэгдэх юм. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг НӨАТ төлөгч 50 мянган иргэн 150 мянга болж нэмэгдэх магадлалтай. Үүний дүнд татварын орлого багасахгүй, бусад татварын орлогыг нэмэгдүүлэх боломжийг бий болгох юм.

УИХ-ын гишүүн А.Ундраа: НӨАТ-ыг бууруулах нь эдийн засгийг ил тод болгох, албан эдийн засгийн дэмжих ач холбогдолтой юм. Хамгийн гол нь татвар төлөгчдийн нуруун дээр ирж байгаа дарамтыг бууруулах, бизнес эрхлэг орчныг сайжруулах ач холбогдолтой учраас энэ хуулийн төслийг дэмжиж, хамтран санаачилж байна.

УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг: Манай нам аж ахуй эрхлэгчдэд очиж байгаа татварын дарамтыг бууруулах мөрийн хөтөлбөртэйгөөр сонгуульд оролцсон. Нэмэгдсэн өртгийн албан татвар эцсийн бүтээгдэхүүнд нөлөөлдөг. Нөгөө талаар жижиг, дунд аж ахуй эрхлэгчдэд нэлээн том дарамт болдог.

НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгосноор аж ахуй эрхлэгчдээ дэмжинэ, иргэдэд очиж байгаа татварын дарамтыг бууруулж, бүтээгдэхүүний үнийг бууруулах ач холбогдолтой юм.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Энэ хуулийн төслийг өнгөрсөн хугацаанд эрх баригчид дэмжээгүй. Олон шалтгааны улмаас энэ хууль батлагдаагүй өнөөдрийг хүрсэн.

Одоо болж байгаа жагсаалаар иргэд татварын дарамтаа боль, бизнес эрхлэх боломжгүй байна, өрхийн амьжиргаа сүйрлээ гэж шаардаж байгаа.

Бид хуулиа батлуулахын төлөө ажиллана. Бусад гишүүд маань ч дэмжих байх.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
113
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
68 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.113.159] 2025/1/15
Буцаан олголтын хувийг нэмэгдүүлж 5 % болгох нь илүү сайн бн
1 | 0 Хариулах
Зочин [66.181.191.170] 2025/1/15
Батлаасай даа..... эргэн төлөдтийн %-г нэмнэ гэдэг бол хэрэггүй заалт. Зүгээр нөат -н %-аа бууруцлах нь хамгийн зөв
1 | 0 Хариулах
Зочин [64.119.31.216] 2025/1/14
НДШ ийг багасга
1 | 0 Хариулах
Зочин [66.181.184.181] 2025/1/14
NUAT bol butsaaj avdag tatvar. Irged 2% butsaaj avaad baigaa baix. Buulgalaa geed yumni une nuurs bolivuu daa. NUAT tuldug AANegjuud bugd NUAT butsaaj avch baigaa daa.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.179.155] 2025/1/14
НӨАТ-ын дарамтыг эцсийн хэрэглэгч буюу худалдан авагч иргэд л үүрч байгаа. 5% болгож буурууллаа гээд компаниуд үнээ буулгана гэдэгт эргэлзэж байна шүү. Харин буцаан олголтын 2%-ийг 5% болгох илүү үр дүнтэй байх шүү
8 | 0 Хариулах
Зочин [202.126.90.141] 2025/1/14
Орлогын албан татвараа ядаж 5% болгоочээ !!!
3 | 0 Хариулах
irgen [66.181.183.229] 2025/1/14
ene purevdorj gegch dahij yaj songogdohoo l bodoj yavtsyy yum hiij yavah yum da, bs heden amitan dagyylchihajee
2 | 1 Хариулах
Who cares [103.212.117.64] 2025/1/14
10xuwiig n awdag bj 1 2xuwiig n butsaaltand ogdog tgsne 5xuwi bolgono bi bayrlaj vxlee tord garsan ta nar mundag shvv ystoi bayrlaad shees goijloo АН МАН mundag2 ystoi ulnii bid nar chin end bayrlaj vxleeshdee. Ym bodoldoo ymr idej duusdaggvi ymbee
0 | 0 Хариулах
Зочин [117.111.11.194] 2025/1/13
НӨАТ багсгаад татварНД шимтгэлээ нэмээд дүндээ дүн. Тэнэг хүн хуурхаа болиоч. НӨАТ багслаа гээд Татвар, Даатгал 2 нь өсөхөөр эдийн засаг цаашлаад худалдан авагч нийлүүлэгч нарт яаг дүндээ дүн. Тэнэг хүн хуурахаа боль. НӨАТ Монгол Улсад Тэглэх боломж бүрэн бий. Хууль санаачлах нэртэй хүн амаа дарамтлахыг хүсэхгүй байна..
2 | 1 Хариулах
Иргэн [66.181.185.64] 2025/1/13
Бүх борлуулагч нар НӨАТ өгдөг бол нэг их асуудал биш л дээ. Захын мах, ногоо мөн таксичид, үсчин, сэлбэгийн захынхан, карго . ..... гэх мэт орлогоо нуугч нар их байна. Дээрээс нь тэд ажилгүй нэртэй нууц хөрөнгөтнүүд байна даа
6 | 0 Хариулах
Иргэн [139.5.218.89] 2025/1/13
Сайн байна гишүүдээ!!! Энэ мэтчлэн иргэд ААН үүдийг бодсон хууль өргөн барьж, батлуулж байвал сайн байна.😀😀😀
5 | 0 Хариулах
Зочин [59.153.112.134] 2025/1/13
Хүн гээч давруу шүү дээ буулгах тусам л даврах биз ёр нь бага байх нь зөв элдвийн бодит биш татвар хураамж авдгийг болиулмаар
2 | 0 Хариулах
Баттулга [202.126.91.56] 2025/1/13
Худалдаа бизнес эрхэлж байгаа хүмүүс ялангуяа үйлдвэрлэгч нар зах зээлд аль болох хямд бараа нийлүүлж хурдан эргэхээ боддог. Гэтэл энэ НӨАТ төрөөс хүчээр авдаг болохоор яах ч аргагүй бүх бараанд автоматаар нэмэхээс өөр аргагүй. Хасагдах зардал гэж байдаг ч бараг 20 хувиас хэтрэхгүй цалин татвар элэгдэл алинч энэ зардалд орохгүй. Нэг ёсондоо төр бүх бараанд зохиомол 10 хувь хүчээр нэмж заруулдаг гэсэн үг. Үүнээс болж хүмүүсийн худалдан авах чадвар буурч бэлэн мөнгө эдийн засгийн эргэлт удааширч байгаа. Сангийн сайд маань наадах юмыг харна уу гэхээс цаадах юмыг харах ухаан байхгүй юм билээ. Энэ хуулийг зайлшгүй хэрэгжүүлж НӨАТг 5 хувь болгох ёстой. Бэлэн мөнгөний эргэлт эдийн засгийн эргэлт сайжраад ирэхээр төсөв танагдах биш харин ч нэмэгдэх юм байна гэдгийг ойлгох байлгүй.
7 | 0 Хариулах
Зочин [124.158.122.242] 2025/1/13
Үнийг хөөрөгдөлийн асуудлаа шийдэж өгмөөр байх юм. 125 гишүүдээс зөвхөн 4 5 нь энэ асуудлыг хөндөж байна, бусадад нь үнийн хөөрөгдөл нөлөөлөхгүй байгаа юм болвуу?
4 | 0 Хариулах
Зочин [124.158.122.242] 2025/1/13
Ер нь Засгийн Газар шуурхай хуралдаан зарлаад үнийн хөөрөгдөлийг бууруулах тал дээр яагаад ажиллаж болохгүй байгаа юм? Хамран доор нь нүдэн дээр нь юмны үнэ огцом ихээр өсөөд байхад яагаад чимээгүй байгаад байгаа юм?
3 | 0 Хариулах
Зочин [124.158.122.242] 2025/1/13
Нэг ширхэг бараанаас 10 хувийг авдаг, нэг ширхэг баранаас ш дээ, Би 3000 төгрөгөөр авах байсан нэг ширхэг барааг НӨАТ аас болж 4000 төгрөгөөр аваад байна. Энэ бол нэг ширхэг бараа. Нийт жишээлбэл тор дүүрэн юм 100000-150000 төгрөгийн хооронд авах байсан бол НӨАТаас болж 200000 төгрөгөөр аваад байна
5 | 1 Хариулах
Зочин [66.181.177.17] 2025/1/13
НӨАТ бол жинхэнэ утгаараа бол албан татвар биш юм шүү дээ! Үйлдвэрлэл, худалдаа, бараа гүйлгээний бүртгэлийн систем!! Тийм учраас төр засаг НӨАТ төлөгчдөд жилийн эцэст НӨАТ-т төлсөн мөнгийг 100% буцааж олгох ёстой юм!! Өчүүхэн хэсгийг нь буцааж өгөөд ихэнх хувийг өгөхгүй аваад үлдэж байгаа нь Төр иргэдийнхээ мөнгийг дээрэмдэж байгаа л хэрэг!!! Ёангийн яам, ТЕГазар нь НӨАТ-ыг "албан татвар" буюу "хариу төлбөргүйгээр төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгө" гэж ойлгодог бололтой??!!
8 | 0 Хариулах
Will Smith [202.55.191.130] 2025/1/13
Зөв, одоо ХАОАТ, НДШ ийг бууруулах хэрэгтэй.
5 | 0 Хариулах
10% нь нүнжигтэй шүү [139.5.219.198] 2025/1/13
10%-иа авмаар байна НҮНЖИГ хаана байна, Монгол хүмүүс юм бол нүнжигтэй 10% минь буцааж өг !!!
4 | 1 Хариулах
Зочин [66.181.189.134] 2025/1/13
НӨАТ-ын 50 саяын босгыг нэмэх хэрэгтэй. Жижиг ААН, компаниудын томрох боломжийг чөдөрлөж байгаа ганц тушаа бол энэ шүү.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.191.19] 2025/1/13
Болж байна харин ч их мөнгө дэмжиж байна харин эсрэгээрээ 5%аасаа багасгачвал бага мөнгө нөатаас авна гэсэн үг тиймээс 5% нэмэх хэрэгтэй.
1 | 0 Хариулах
Зочин [202.21.117.2] 2025/1/13
НӨАТ огт дарамт биш ш дээ. НДШ, ХАОАТ эд л хамгийн их дарамт ш дээ.
5 | 3 Хариулах
Зочин [66.181.183.200] 2025/1/13
T1 лэх юм. Яаж амьдрах гэж байна.ПОП болоод ядчих юм. Хүн амын орлогын тавараа 5 хувь болговол яана. НӨАЬ буурлаа гэхэд юмны үнэ бужрахгүй ээ. Орлого олж байгаа өүх хүнээс татвар ав.
2 | 1 Хариулах
Зочин [202.179.25.242] 2025/1/13
Аж ахуйн нэгжийг ангилаж шаталбараар татвар авдаг системтэй болмоор байна шүү. Нэмүү өртөг үйлдвэрлэдэггүй үйл ажиллагаа явуулдаг, байнгын орлого байдаггүй, хамтрагч багтай ажилладаг, ажилладаггүй гээд ялгаатай баймаар байна нэг бол 100 саяаас дээш орлоготой гэж ангилдаг ч юм уу? аж ахуйн нэгж хөгжиж томорч чадахгүй цалин нэмж чадахгүй байна, тендерт ороход том мөнгө шаарддлаг нь бас сонин юм байна.
2 | 0 Хариулах
иргэн [66.181.160.60] 2025/1/13
НӨАТ -ийг 5 хувь болгоод бэлэн мөнгөө хязгаарлаж, зарлага бүрдээ заавал НӨАТ бичүүлдэг байвал зүгээр. Сугалаа ч худлаа юм шиг байна лээ. Харин иргэд оны эцэст 5 хувиа эргүүлэн авдаг байвал аль аль талдаа ашигтай.
3 | 0 Хариулах
Зочин [5.79.77.237] 2025/1/13
1 сая төгрөгийн цалин аваад үрээд дуусгахад 500-600 мянгыг нь татварт үрсэн байдаг. Ндш1,2, ххоат, ит, ат, нөат бас бусад татварууд нэмэгдээд.
2 | 0 Хариулах
зочин [103.242.47.54] 2025/1/13
Татварын хэмжээ буурахаар бараа бүтээгдэхүүний үнэ буух уу? Долларын ханш буухад барааны үнэ буугаагүй шүү дээ. Нефтийн үнэ буухад бензиний үнэ буугаагүй шүү дээ. Хувийн хэвшлийнхний төлөх татвар багасч, олох ашиг л нэмэгдэнэ. Тэнд ажиллагсдын цалин нэмэгдэхгүй. Далд эдийн засаг л хөгжинө.
0 | 2 Хариулах
Зочин [202.170.68.162] 2025/1/13
НДШ, НӨАТ гэх мэт дээр буулгаад, хариуцлагагүй хүмүүсийн татвар, торгууль төлбөрийг нэмж балансжуулах хэрэгтэй. Хариуцлагатай монгол хүн сайхан амьдардаг, хариуцлагагүй хүмүүст хатуу ханддаг тийм л орчин бүрдүүлэх хэрэгтэй.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.40.158] 2025/1/13
Зөв. Монголчуудын нурууг авч байгаа татвар даа.
4 | 0 Хариулах
Зочин [202.21.109.39] 2025/1/13
НӨАТ 5 болговол бүх үйлдвэрлэл, үйлчилгээ 50% буурах ёстой
1 | 4 Хариулах
Зочин [64.119.31.216] 2025/1/13
Mash buruu tootsoolol bn
2 | 0 Хариулах
Зочин [202.131.225.53] 2025/1/13
tatwar avah suuria urgutguuchee tulj bgaa hed deeree l nemeed bhaar
1 | 0 Хариулах
Зочин [202.126.91.172] 2025/1/13
Utaa tugjireld horduulsan tor zasag nohon olgovriin mongo ogoochee
2 | 0 Хариулах
Зочин [66.181.180.82] 2025/1/13
МАНгар хужаа намыхан татвар нэмэхгүй ээ гэж сонгуйлд ялаад татварыг тултал нэмэв...
3 | 1 Хариулах
Зочин [64.119.31.216] 2025/1/13
түцнүүдийг бүрмөсөн зайлуулаад өгөөч энд тэнд зам хаагаад байна
5 | 0 Хариулах
zochin [66.181.189.252] 2025/1/13
ene tom bolon jijigduu zaxuud er ebarimt ygyxguy yum aa, uuneesee sain xelj yarij avmaar bna daa, ed nar chini er xuulia barimtlaxguy barimt ch uguxguy buur tegeed surchixsan bna!
7 | 0 Хариулах
ЗОЧИН [139.5.219.126] 2025/1/13
ЕР НЬ ЗАХ ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД ИЛҮҮ ҮНЭТЭЙ БОЛСОН БАЙНА ЛЭЭ. ЖИШЭЭ НЬ БӨМБӨГӨРӨӨС ХЯМД БОЛОВ УУ ГЭЭД АХУЙН ЗҮЙЛСЭЭ ЦУГЛУУЛСАН ИЛҮҮ ҮНЭТЭЙ БОЛЖ БАЙНА ЛЭЭ ШҮҮ. ДЭЭР НЬ НӨАТ БАРИМТ ӨГӨХГҮЙ. БӨМБӨГӨР УИД ЭЭС ҮНЭТЭЙ БАЙНА ГЭХЛЭЭР.
3 | 0 Хариулах
Зочин [202.179.18.228] 2025/1/13
tegmeer deee
2 | 0 Хариулах
Уул [66.181.182.109] 2025/1/13
Энэ хууль батлагдлаа гэхэд 2026 оноос мөрдөгдөх биз.
1 | 1 Хариулах
Зочин [59.153.114.75] 2025/1/13
Нөат 5%болгож яагаад болдоггүй юм бусад хэрэггүй зардлаа тана л даа жишээ гэвэл хэрэггүй хүмүүсд өгдөг групп,халамж дээрээс нь гишүүдын урсгал зардал гадаад руу үр дүнгүй явах энэ тэр гээд зөндөө юм байгаа шүү дээ
9 | 0 Хариулах
Зочин [59.153.114.75] 2025/1/13
Залуухан ажил хийх чадвартай архичид залхуучууд группын мөнгө авах мөн улсаас халамж их авхын энийг болиочоо
5 | 0 Хариулах
Зочин [202.126.91.172] 2025/1/13
Хэн өгөөд бган. Тэрэнтэй нь тэмцээч МАН тайгаа
2 | 0 Хариулах
Зочин [5.79.77.237] 2025/1/13
МАН-тай тэмцээд юунд ч хүрэхгүй. Хүчингийн хэрэгтнүүдийг хүртэл огцруулж чадаагүй.
0 | 0 Хариулах
Зочин [183.177.97.154] 2025/1/13
Улсын төсвийн орлогын 34 ихнаядын 7-г НӨАТ-аас бүрдүүлэх төсөв сая унасан. НӨАТ-ыг 5 хувь болгоно гэвэл зардлаас дахиад 3.5 ихнаяд хасах шаардлагатай гэсэн үг. Батлагдахгүй юман дээр попорч оноо цуглуулж байгаа юмдагуудаа.
1 | 4 Хариулах
Зочин [66.181.191.96] 2025/1/13
УИХ боль доо гишүүд нь худлаа нөхдүүд гэдэг нь харагдсан бууж больсон нь дээр зөв ажил үйл хууль журам гарахгүй нь ойлгомжтой буухаа боддоо оюун хүрэхгүй
3 | 1 Хариулах
Зочин [59.153.87.51] 2025/1/13
Томуудын татвар багасаад жижгүүд нь шалгалтанд хамарч нөат төлөгч болох талтай юм, за өөрсдөө мэдэцгээ зуснуудаа
2 | 1 Хариулах
Зочин [59.153.114.75] 2025/1/13
Нийт монгол хүн бүр татвар өгөх ёстой тэтгэвэр,халамж группд байдаг хүн бүрээс ядаж 10000 төг татвар авах хэрэгтэй
2 | 2 Хариулах
Зочин [59.153.87.51] 2025/1/13
Групд байдаг хүн ч татвар төлдөг, ширхэг талх авахад ч төлж л бдг юм даа
4 | 1 Хариулах
РАВДАН [66.181.160.32] 2025/1/13
НӨАТ НДШ ХХОАТ ТӨЛДӨГГҮЙ ХҮМҮҮСТЭЙ ӨРСӨЛДӨӨД ТӨЛДӨГ ХҮМҮҮС НЬ УЛАМ Л ЯДУУРААД ЗАХ ЗЭЭЛЭЭС ШАХАГДДАГ НЬ ҮНЭН БИЗ ДЭЭ?
7 | 0 Хариулах
Зочин [85.12.7.170] 2025/1/13
Зөв хө, дэмжиж байна. Тэгээд бүгдээс нь татвараа ижил авах хэрэгтэй.
6 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.32] 2025/1/13
НӨАТ-Н БОСГО ТАВИХАА БОЛИОД ТАТВАРЫГ НЬ 5% БОЛГОЧИХВАЛ УЛСАД ӨӨРТ НЬ ХЭРЭГТЭЙ!
4 | 0 Хариулах
Зочин [43.252.183.40] 2025/1/13
НӨАТ 10 байх болноо. НДШ ийг л 10 болгох юм яриач. 27% арай бншүү. Нэмээд ХХОАТ 10
4 | 4 Хариулах
Иргэн [202.21.103.226] 2025/1/13
5% болгоод бизнес хийж орлого олж байгаа хувь хүн, ААН бүр төлдөг болго. 50 сая хүртэл борлуулалттай гэдэг босго тавихаа боль.
7 | 1 Хариулах
Зочин [59.153.115.247] 2025/1/13
50саяын босгоо 150 сая болго
4 | 5 Хариулах
РАВДАН [66.181.160.32] 2025/1/13
НӨАТ ГЭДЭГ БОЛ ТАТВАРЫН БААЗ СУУРИА Л БҮРТГЭЛЖҮҮЛЖ ОЛОН БОЛГОХ ЗОРИЛГОТОЙ БАЙМААР ЮМ! ГЭТЭЛ ХАРИН Ч БҮРТГЭЛГҮЙ БИЗНЕС ЭРХЭЛЖ ОРЛОГОО НУУХАД АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ ТҮЛХЭЖ БАЙНА!
5 | 1 Хариулах
People setguul [202.126.91.172] 2025/1/13
УИХ-ын нэг гишүүн хамгийн багадаа сард 7 сая төгрөгийн цалин авдаг байна‼️ Зарим гишүүд нь Эрдмийн зэрэг цол, элдэв шалдав ажлын хэсэг гээд бараг 10 саяыг авдаг байна‼️126 гишүүнд сар бүр нэг тэрбум төгрөг зөвхөн цалинд өгч байна шдээ‼️
4 | 2 Хариулах
РАВДАН [66.181.160.32] 2025/1/13
ХҮНИЙ ЦАЛИН ЯАХ ВЭ! ХАРИН БИДНИЙ ОРЛОГООС ХУУЛИЙН НЭРЭЭР ШОМБОДДОГОО ЗОГСОО ГЭЖ ШААРДАЦГААЯ!
4 | 1 Хариулах
РАВДАН [66.181.160.32] 2025/1/13
БИЧИЛ БОЛОН ЖИЖИГ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧИД АЖИЛЧИНДАА ЦАЛИН ӨГӨХДӨӨ ЦАЛИНГААС НЬ 11%-Г СУУТГААД БАС ӨӨРИЙНХӨӨ АШГААС АЖИЛЧНЫ ЦАЛИНГИЙН 11%-ТАЙ ТЭНЦЭХ МӨНГИЙГ НДШ БОЛГОН ТӨЛДӨГ! ЭНЭ БОЛ ҮНЭХЭЭР АЛЖ БАЙНА БИДНИЙГ!
3 | 1 Хариулах
Ваав [192.82.65.8] 2025/1/13
Ваав!!!
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.32] 2025/1/13
БИЧИЛ БОЛОН ЖИЖИГ АЖ АХУЙН НЭГЖИЙН ХАМГИЙН ТОМ ДАЙСАН БОЛ НӨАТ БОЛОН НДШ 2 ЮМ!
2 | 0 Хариулах
Зочин [202.126.91.172] 2025/1/13
"Би хамгийн бага 7 сая төгрөгийн цалинтай. Би УИХ-ын гишүүнээр дахин сонгогдолгүй 2 сая төгрөгийн цалинтай ажил эрхэлж байвал зөрүү 5 сая төгрөгөө татвар төлөгчдийн мөнгөнөөс ичихгүй авна гэдэг байж болох уу. Одоо надад дуртай УИХ-ын гишүүн алга. Бүгдээрээ “Чи яагаад бид нарын тэтгэмжийг байхгүй болгох гээд байгаа юм” гэж байна" УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан
3 | 0 Хариулах
Зочин [202.126.91.172] 2025/1/13
Зөв сайн тэмцээрэй
2 | 1 Хариулах
ЗОЧИН [139.5.219.126] 2025/1/13
ЗӨВ ЗӨВ. АЛЬ ДЭЭР Л ХЭЛЭЭД БАЙГАА ШҮҮ ДЭ. ОРЛОГЫНХОО 50-60% ТАТВАР ХУРААЛГАЖ БАЙНА.
7 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.32] 2025/1/13
МАНАЙ НӨАТ ГЭДЭГ БОЛ ХУДАЛДААНЫ АЛБАН ТАТВАР БОЛСОН! САЯЫН ЖАГСААЛЫН ҮЕЭР ЭНЭ СЭДВИЙГ ХӨНДӨХӨД ЗАРИМ ИХ МЭДЭГЧ НАР МИНИЙ МЭДЛЭГ БОЛОВСРОЛГҮЙ МУНХАГИЙГ ИХ ГАЙХАЖ БАЙНА ЛЭЭ! ТЭД НӨАТ БОЛ ТАТВАР БИШ ГЭЖ ИРЭЭД Л МАНИЙГАА ИХ ДОРОМЖИЛСОН! ГЭТЭЛ УИХ -Н ГИШҮҮД НЬ ХҮРТЭЛ 24 ОНЫ УЛСЫН ТАТВАРЫН ОРЛОГЫН 24%-Г НӨАТ БҮРДҮҮЛСЭН ГЭЭД ЯРИАД ЗОГСОЖ БАЙНА! НӨАТ-Г 5% БОЛГОЖ ЧАДВАЛ САЙН Л БАЙНА!
4 | 1 Хариулах
Зочин [202.126.91.172] 2025/1/13
🍎 УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: Бурханы хүү Баярбаатарыг лайв хийж, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө барьж хорино гэдэг бол хүний эрхийн ноцтой зөрчил. Ардчилсан нийгэмд ийм үзэгдэл байж болохгүй.
7 | 0 Хариулах
Зочин [202.126.91.172] 2025/1/13
Энэ үгийг уг нь Лодойсамбуу л хэлмээрдээ. Таг дуугүй байх юм
5 | 0 Хариулах
Зочин [59.153.115.247] 2025/1/13
МОНГОЛ 10 ЖИЛДЭЭ НӨТ ТАТВАР ХЭРЭГГҮЙ ХУВИЙН ХЭВШИЛ ТОГТВОРЖООГҮЙ БН . ЖИЛИЙН 500 САЯААС ИЛҮҮ ОРЛОГОТОЙГООС НЬ ТАТВАР АВ
4 | 5 Хариулах
Зочин [202.126.91.172] 2025/1/13
Tegmeerdee
3 | 0 Хариулах