Уншиж байна ...
Зураг
Зураг

Энэ онд 32-ын тойрог, МУИС, Зоос гоёл, Гэсэр сүмийн уулзварыг өргөтгөхөөр болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2 цаг 44 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2025 онд нийслэлийн 13 байршлын уулзварыг өргөтгөхөөр болжээ.

Энэ тухай “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ-ын дарга Р.Амартүвшин “Уулзваруудын нэвтрэх чадварыг сайжруулах ажлын хүрээнд 13 байршилд уулзварыг өргөтгөнө.

Үүнд 32-ын тойрог, МУИС-ийн уулзвар, Зоос гоёлын уулзвар, Гэсэр сүмийн уулзвар, Хөгжим бүжгийн коллежийн уулзвар, МИС-ийн уулзвар зэрэг багтсан.

Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн дэд бүтцийн зураг төслийг боловсруулж, ирэх сарын 5-нд дуусгахаар төлөвлөж байна. Харин төсвийг ирэх сарын 20-нд боловсруулж дуусгана” гэж мэдээлэв.

Өнөөдрийн байдлаар “Хот төлөвлөлт, судалгааны институт” нь трамвай, авто замын ангилал, зэрэглэл дээшлүүлэх, уулзваруудын нэвтрэх чадварыг сайжруулах зэрэг арван төслийн зураг, төсвийг гаргаж байгаа аж.

Д.Сүхбаатарын талбайгаас Буянт-Ухаа хүртэл явах трамвайн дундаж хурд 20-40 км/цаг бөгөөд нэг чиглэлд 1,300 орчим хүн зорчих боломжтой. Уг төслийн зураг төсвийг ирэх сард батлуулахаар төлөвлөжээ.