Нийслэлийн эрүүл мэндийн газраас томуу ба томуу төст өвчний нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Нийслэлийн түргэн тусламжийн төв өнгөрсөн долоо хоногт 15,000 дуудлага ирснээс томуу, томуу төст өвчлөлтэй холбоотой дуудлага 21 хувийг эзэлж байна.
Нийслэлийн хэмжээнд 21 эрүүл мэндийн байгууллагад 1,517 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа ба энэ нь өнгөрсөн долоо хоногоос 14 хувиар буурсан. Хүлээн авах яаралтай тусламжийн хэсгээр үйлчлүүлсэн хүүхдийн тоо өнгөрсөн долоо хоногоос 18 хувиар буурсан байна.
Өрхийн эмнэлгийн төвүүдэд үзүүлж байгаа хүний тоо хоёр дахин буурсан байна. Иймд маргаашаас эхлэн өрхийн эрүүл мэндийн төвүүд бүсчилсэн хэлбэрээрээ ажлын өдөр 20:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 11:00-18:00 цагийн хооронд ажиллана.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!